2014
Матилдэ залуу эмэгтэйчүүдийн бүлэгт ороход бэлтгэв
аравдугаар 2014


Матилдэ залуу эмэгтэйчүүдийн бүлэгт ороход бэлтгэв

Матилдэ удахгүй залуу эмэгтэйчүүдийн бүлэгт орох гэж байгаадаа сэтгэл нь хөдөлж байсан ч өөрийг нь юу хүлээж байгааг сайн мэдэхгүй байлаа. Тэр эмээтэйгээ ярилцжээ. Эмээ нь залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгч Бонни Оскарсон эгч юм. Түүнд хуваалцах гайхалтай зөвлөгөөнүүд байлаа!

Ээж, эмээ хоёроосоо эсвэл тойргийнхоо эмэгтэйчүүдийн нэгнээс нь Залуу эмэгтэйчүүдийн бүлгийн талаар юу санаж байгааг нь асуу. Та нар зарим нэг хөгжилтэй зүйл олж мэдэж магадгүй.

Тэр үед …

Оскарсон эгч Залуу эмэгтэйчүүдийн бүлэгт байхдаа өөр өөр амжилт гаргаж байж, тэмдэг авч байсан байна. Тэр тэднийгээ тусгай даавуун дээр итгэлтэй байдлыг төлөөлдөг цэцэгтэй хамт оёжээ.

… харин одоо

Энэ зүүлт нь та нарт бусдын гэрэл нь байхыг мөн үнэн ба зөвт байдлын төлөө зогсохыг сануулах болно.

Та нар түүнчлэн Хувийн хөгжил дэвшил туршлагууд ба төслүүдийг гүйцээснээр туузнууд авах болно.

Тэгээд та нар залуу эмэгтэйчүүдийн медаль авах юм.

Шинэ эхлэлүүд

Матилдэ шинэ эхлэлүүд гэдэг нэртэй нэг тусгай үйл ажиллагаанд оролцжээ. Тэд зугаатай хичээл үзэж, Хувийн хөгжил дэвшлийн талаар сурчээ.

Матилдэ түүнчлэн Бурханд итгэх итгэл шагнал авахаар ажиллан, Итгэлийн тунхгийг цээжилж байна.

Онцгой дурсамж

Матилдэ болон түүний үеэлүүдийн олон нь 2013 оны 4-р сарын 6-нд Чуулганы төвд байсан юм. Гэхдээ тэд эмээ нь яагаад тэднийг бүгдийг нь Ерөнхий чуулганд урьсныг мэдэхгүй байв. Тэрээр Залуу эмэгтэйчүүдийн бүлгийн ерөнхийлөгчөөр дэмжигдэх үед тэд маш их гайхаж бас сэтгэл нь хөдөлсөн байжээ!

Залуу эмэгтэйчүүд

Хувийн хөгжил дэвшил

Хүрээг amiloslava/iStock/Thinkstock