2014
Гэр орон бол суралцах амин чухал газар юм
аравдугаар 2014


Гэр орон бол суралцах амин чухал газар юм

Сүм дээр суралцах нь гэр орондоо суралцахыг дэмжиж байгаа үед та сайн мэдээний дагуу амьдрах хүчтэй үндэс суурийг бий болгодог.

“Ирэх долоо хоногийн хичээлдээ бэлтгэж даалгаварт өгсөн хэсгүүдийг уншаарай.” Эдгээр үг танил сонсогдож байна уу? Эдгээр үгийг ихэвчлэн Сүмийн хичээлийн төгсгөлд даалгавар өгч буй багш хэлдэг.

Ням гаргийн хичээлдээ бэлтгэлтэй байх нь мэдээж чухал хэдий ч заримдаа танд ням гарагт бүрэн бэлтгэлтэй байхын тулд суралцаж мөн тунгаан бодох нь таны гол зорилго мэт санагддаг уу?

Үнэндээ, энэ нь эсрэгээрээ байх хэрэгтэй байдаг.

Сүмийн бүхий л “сургаал, хөтөлбөр болон үйл ажиллагаанууд нь гэр оронд төвлөрч, Сүмээр дэмжигдсэн байдаг.”1 Энэ нь манай Сүмийн цуглаанууд үнэндээ хувь хүн болон гэр бүлүүдийг суралцахад нь дэмждэг гэсэн үг юм. Тэргүүлэх бишоп Гари И.Стивэнсон заахдаа “зааж мөн суралцах хамгийн чухал газар бол гэр юм”2 гэжээ. Суралцах мөн заах нь гэр оронд төвлөрсөн үед тэр нь хөрвөлт рүү удирдах хүчтэй байдаг.

Энэ бол annualtraining.lds.org хаягаар орж онлайнаар үзэх боломжтой, Гэр орон болон Сүм дээр суралцах мөн заах нь нэртэй туслах бүлгийн жил тутмын 2014 оны сургалтын захиас юм. “Бидний хэн нь ч ариун ёслолын танхим, цуглааны байруудад заагддаг сургаалуудын ач холбогдлыг бууруулдаггүй” гэж Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд хэлжээ. “Бид бүгд үүнийг амьдралынхаа турш хийсээр ирсэн бөгөөд одоо үүнийг сүмээс гадуурх амьдралдаа 7 хоногийн 24 цагийн турш байлгахыг хүсэж байна.”3 Та гэр бүлийнхээ амьдралд өдөр бүрийн цаг мөч бүрийг 7 хоногийн 24 цагийн турш суралцахад зориулснаар таныг болон гэр бүлийг тань сүнслэг хоргодох газар болон хамгаалалтаар хангаж чадах “суралцах өргөөндөө” зориулан та хүчирхэг үндэс суурийг бий болгож чадна. (С ба Г 88:119)

Гэртээ суралцах нь

Та үр дүнгүүдийг үргэлж тэр даруй харахгүй байж болох ч жирийн мөчүүдийг өдөр тутмын амьдралынхаа суралцах мөн заах давуу тал болгон ашиглах үед энэ нь хүчирхэг үр нөлөөтэй байж чадна. Хэд хэдэн гэр бүл тэрхүү нөлөөг өөрсдийн амьдралд олж харсан байна.

Жирийн мөчүүд

Зураг
A father and son carrying skateboards as they walk down a wet road.

“Сайн мэдээтэй холбоотой зарим сэдвийн талаар албан ёсоор ярилцахад хэцүү санагдаж болох үеүд байдаг. Албан бусаар заах мөчүүд нь биднийг хүүхдүүддээ чухал хичээлүүдийг заахад үнэхээр их адисалдаг юм. Мөн албан ёсоор заах мөчүүдээс илүүтэй өдөрт албан бусаар заах мөчүүд илүү их тохиолддог. Тиймээс бид хүүхдүүддээ чухал зарчмуудыг заахдаа эдгээр боломжийг бүрэн ашигладаг. Жишээ нь, би хүнсний дэлгүүрээс юм худалдаж авахдаа шударга байдлын талаар заадаг. Хүүхдүүд маань зарчмуудыг хэрхэн хэрэгжүүлж байгааг хараад тэдгээрийг илүү амархан сурдаг.”

Мона Вилланүва, Филиппин

Гэрээс сургууль хүрэх зам дахь харилцан ярианууд

Зураг
A mother and her young daughters sitting together on a sofa. They are looking at a magazine.

“Би өглөө бүр охидоо сургуульд нь автобусаар хүргэж өгдөг учраас бидэнд ярилцах маш олон боломж гардаг. Бид саяхан эхнэр, нөхөр хоёрын маргалдаж байгааг харсан юм. Охид маань түргэн гэгч нь над руу эргэж хараад намайг ямар нэг зүйл хэлэхийг хүлээж байв. Би оронд нь болсон зүйлийн талаар юу мэдэрснийг нь тэднээс асуув. Тэд эрэгтэй хүн эхнэртэйгээ хэзээ ч ийм аргаар ярьж болохгүй гэж бодсон тухайгаа надад хэлэв. Үүний дараа бид гэрлэлт ба харилцааны талаар ярилцсан юм. Автобусанд өнгөрүүлсэн 30 минут нь биднийг маш их сэнхрүүлж мөн бидэнд урам өгсөн аялал болж хувирсан.”

Марио Лорэнз, Гватемал

Зууш идэх зуураа дотно харилцаагаа сайжруулах нь

Зураг
Mother and children making cookies.

“Албан бусаар заах мөчүүд нь хүүхдүүдтэйгээ илүү сайн харилцаатай байхад надад тусалсан юм. Бид сургууль тарсны дараа гал тогооны ширээн дээр сууж, зууш идэх зуураа сургууль дээр нь юу болсон талаар ярилцдаг. Ихэнхдээ тэдний нэг нь найзынхаа хэлсэн зүйлийг эсвэл хэн нэгэн ямар нэгэн зүйлийг хэлж эсвэл хийх үед ямар мэдрэмж төрснөө хуваалцдаг. Дараа нь би хувийн гэрчлэлээ хуваалцаж, хүүхдүүд маань тухайн нөхцөлд юу мэдэрсэн талаар ярилцдаг. Хүүхдүүдээ чөлөөтэй байх үед нь илэн далангүй ярилцсанаар хэрэгцээ гарах үед эцэг эх нь сонсоно гэдэгт тэд итгэдэг учраас чухал зүйлийнхээ талаар ярилцахад илүү бэлэн байдаг гэж би боддог.”

Алисон Фрост, Грек

Анхаарал халамжийн тойрог

Зураг
Young family in New Zealand. The parents are holding their two boys.

“Эхнэр бид хоёр хүүхдүүддээ заах нь удирдагчдын үүргээс илүүтэй бидний хамгийн анхны үүрэг гэж ойлгодог. Гэвч бид тэдний хийдэг зүйлүүдэд нь талархалтай байдаг бөгөөд чадах чинээгээрээ тэдэнд тусалдаг. Манай тойрог өсвөр үеийнхэн болон хүүхдүүдэд үнэхээр их анхаарал хандуулж, эцэг эхийнх нь хийсэн зүйлүүд дээр үндэслэсэн бүрэн чадавхаа олж харахад тэдэнд туслахын тулд чадах бүхнээ хийдэг агуу удирдагчидтай билээ. Би цөөхөн хэдэн тохиолдлоор бишоптойгоо уулзсан. Би өсвөр үеийнхний удирдагчидтай маш сайн харилцаатай байдаг бөгөөд ихэвчлэн хүүхдүүдийнхээ талаар болон тэдний өсөлт хөгжлийн талаар асуудаг. Хүүхдүүдийнхээ өсөлтийн талаар байнга асууж ярилцдаг маань тэдэнд нэг бүрчлэн хэрхэн тусалж чадахаа ойлгоход бид бүгдэд тусалдаг.”

Жэссе Н.Арумугам, Өмнөд Африк

Судрууд дахь хүч чадал

Зураг
Man studying the scriptures.

“Судруудыг судлах нь Христтэй адил болохын тулд Түүний талаар болон Түүний зан чанаруудаас суралцахад надад тусалдаг. Мөн энэ нь амьдралын сорилтууд болон Сатаны илгээдэг уруу таталтуудыг даван туулахад бэлтгэж болохын тулд намайг удирдаж, эдгээр сурсан зүйлээ хэрхэн хэрэгжүүлж болохыг заадаг Сүнсийг надад илүү ихээр өгдөг юм. Миний амьдрал энэ адислалгүйгээр Бурханы хүү байх чадавхдаа хүрч чадахгүй гэдгээ би мэднэ.”

Нафан Вүдворд, Англи

Сүм дээр суралцах нь: Багшийн мэдэх хэрэгтэй 10 зарчим

Гэртээ суралцах болон заах хүчийг хүчирхэгжүүлэхээс гадна бид Сүм дээрх ангийн туршлагыг бас хүчирхэгжүүлж чадна. Багш нар эдгээр 10 зарчмыг хэрэгжүүлснээрээ зааж байгаа хүмүүсийнхээ хөрвөлтийг дэмжих болно.

  1. Ангийн гишүүдийн хэрэгцээг тодорхойлохдоо багшлах гол үүрэгтэй эцэг эхчүүдтэй зөвлөлдөж, тэдгээр хэрэгцээнд нь тохируулан заа.

  2. Сүнсээр бэлдэж мөн заа. Сүнсээр хөтлөгдөх ярилцлагуудыг бий болгох асуултууд болон суралцах үйл ажиллагаануудыг тодорхойлж, ангийн гишүүдийг сүнслэгээр тэжээ.

  3. Хичээлүүдэд тохируулж биш харин хүмүүст заа.

  4. Сайн мэдээний үндсэн зарчмуудад анхаарлаа хандуул.

  5. Хичээлийн бүх материалыг багтаах гэж хичээснээс нэгээс хоёр гол зарчмыг илүү гүнзгий заа.

  6. Хүн бүрийг оролцуулж, Сүнсийг урь (С ба Г 88:122-ыг үзнэ үү).

  7. Гэртээ очоод, зөвхөн унших ямар нэгэн зүйл өгөхөөс илүүтэй, үүний дагуу амьдралдаа үйлдэл хийх хүчтэй урилга өг.

  8. Хичээлийн төгсгөлд болон Сүнс таныг өдөөх бүрд сургаалын талаарх гэрчлэлээ хуваалц.

  9. Сайн мэдээний дагуу амьдарч, “гэр орноо цэгцэл” (С ба Г 93:43–44, 50-ийг үзнэ үү).

  10. Өдөр тутмын амьдралдаа албан бус мөчүүдийг ашиглан, үргэлжлүүлэн заах арга замуудыг ол.

Эшлэлүүд

  1. Гарын авлага 2: Сүмийг удирдах нь (2010), 1.4.

  2. annualtraining.lds.org хаяг дээрх “The Ward Council—We’re All in This Together” (туслах бүлгийн 2014 оны сургалтын видео бичлэг) дэх Гари И.Стивэнсоний хэсэг

  3. annualtraining.lds.org хаяг дээрх “Learning and Teaching in the Home and the Church—the Home” (2014 оны туслах бүлгийн сургалтын видео бичлэг) дэх Жэффри Р.Холландын хэсэг