2010
Сүмийн гишүүн биш найз нар маань бид яагаад нас барагсдын төлөө баптисм хийдэг юм бэ? гэж асуух юм. Тэд үүнийг хачирхалтай хэрэг гэж боддог ажээ. Тэдэнд юу гэж хариулах вэ?
2010 оны нэгдүгээр сар


Сүмийн гишүүн биш найз нар маань бид яагаад нас барагсдын төлөө баптисм хийдэг юм бэ? гэж асуух юм. Тэд үүнийг хачирхалтай хэрэг гэж боддог ажээ. Тэдэнд юу гэж хариулах вэ?

“Хэн ус болон Сүнснээс эс төрнө, тэр хүн Бурханы хаанчлалд орж чадахгүй” (Иoхан 3:5) хэмээн Аврагч сургажээ. Энэ бол бидний оршихуйн эцсийн зорилго—мөнх амьдралтай болохын тулд хүн баптисм хүртэж, Ариун Сүнсний бэлэг хүлээн авах ёстой гэсэн үг юм.

Баптисм чухал ч, олон хүн баптисм хүртдэггүйд нэлээд хэдэн шалтгаан бий. Зарим хүн сайн мэдээний тухай мэдлэггүйгээр амьдарч байсан бол зарим нь зохих эрх мэдэлгүйгээр баптисм хүртсэн байдаг.

Бидний Тэнгэрлэг Эцэг нигүүлсэнгүй, шударга учраас амьдралынхаа туршид баптисм хүртэх боломжгүй байсан хүүхдүүдээ зэмлэн буруутгадаггүй билээ. Эдгээр нас барсан хүмүүс мөнх амьдралтай болох боломжтой байхын тулд Сүмийн зохистой гишүүд ариун сүмд тэдний өмнөөс нас барагсдын төлөөх баптисмыг гүйцэтгэдэг (1 Кoринт 15:29; С ба Г 124:29–36; 128:18-ыг үз).

Нас барсан хүмүүс сүнсний ертөнцөд очоод сайн мэдээг болон тэдний өмнөөс гүйцэтгэдэг ёслолуудыг хүлээн авах буюу эсэргүүцэхээ сонгодог (С ба Г 138:58–59-ийг үз).

Нас барагсдын өмнөөс баптисм гүйцэтгэснээрээ та нар Тэнгэрлэг Эцэгийн олон хүүхдэд Түүний бүх адислалыг хүлээн авах боломжийг олгодог билээ.