2010
ДЭЛХИЙ ДАХИНД
2010 оны нэгдүгээр сар


дахины тойм

Канадын хүн амын тооллогын мэдээлэл өргөжив

FamilySearch 1851, 1861, 1871 оны Канадын хүн амын тооллогын мэдээллийг онлайны цуглуулганд нэмж оруулсан бөгөөд үүнд 1881, 1916 оны Канадын хүн амын тооллогын мэдээлэл багтдаг юм байна. Удахгүй 1891 оны Канадын хүн амын тооллогын мэдээллийг нэмж оруулахаар төлөвлөж байгаа юм байна. FamilySearch.org-д 17 сая орчим бүртгэл агуулагдаж байна. Хүн амын тооллогын мэдээллийг олон нийт үнэгүйгээр нэвтэрүүлснээр тэднийг гэр бүлийн түүхээ мэдэх боломжоор хангаж байгаа юм.

Үйлчлэл Детройтын хүүхдүүдэд туслав

АНУ-ын Мичиганы Детройт хот нь гэмт хэрэг, дээрэм тонуул, мансууруулах бодисын хэрэглээгээрээ нэрд гарсан хот юм. Энэ бүс нутагт ажилгүйдлын хувь өндөр, хүмүүсийн боловсролын төвшин доогуур учраас Мичиганы Блумфийлд Хиллс гадас Нэгдсэн Сүмтэй хамтран Хөршийн өдрийн арга хэмжээний нэгэн хэсэг болгон Детройт хотын хүүхдүүдэд туслах ажлыг зохион байгуулжээ. Үйлчлэлийн хоёр бүлэг, дэвтэр, үзэг, будгийн харандаа, баллуур болон хичээлийн бусад хэрэгслээс бүрдсэн 250 гаруй иж бүрдэл цүнхийг цуглуулж, хүүхдүүдэд тарааж өгсөн ажээ.

Гишүүд гал түймрээс зайлан нүүв

АНУ-ын Калифорни болон Ютад 2009 оны 9-р сард гарсан их түймрийн улмаас Сүмийн 70 гаруй гишүүн гэр орноо нүүлгэн шилжүүлж, ихэнх нь бусад гишүүдийн гэр бүлд үлдсэн байна. Түймэр Калифорнийн Сакраменто болон Лос Анжелесийн бүсэд 123,000 гаруй (50,000 га) акр газрыг хамарч, хоёр гал сөнөөгч амь насаа алдан, 100 гаруй барилга байшин өртсөн байна. Ютагийн Нью Хармонийн 10,000 гаруй (4000 га) акр газар түймэрт өртөж, нэлээд хэдэн байшин галд автжээ. Хоёр муж улсын орон нутгийн санваартны удирдагчид түймрийн гамшигт нэрвэгдсэн гишүүдэд тусалсан байна.

АНУ-ын Мичиганы Детройтод гишүүд хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл цуглуулж өгөхөд бусад хүмүүс хамтран ажилласан байна.

Гэрэл зургийг Бетси Андерсон