2010
Санваар хүлээн авахад бэлтгэх нь
2010 оны нэгдүгээр сар


Санваар хүлээн авахад бэлтгэх нь

Энэтхэгийн Банглор дүүргийн Банглорын 2-р салбарын 11 настай Хансен Прабхудас сэтгэл догдлонгуй байна. Сүмийн цуглааны дараа салбарынх нь хөвгүүд ариун ёслолыг хэрхэн бэлтгэх, адислах болон түгээхийг түүнд заах ажээ.

Нэгдүгээрт, Аароны санваартан багш нар талхны тосгууруудыг хэрхэн бэлтгэж, аягыг усаар яаж дүүргэдгийг Хансенд харуулсан гэнэ.

Дараа нь, пристүүд ариун ёслолын залбирлуудыг уншиж, ширээний бүтээлгийг хэрхэн эвхэхийг тайлбарлажээ.

Эцэст нь, диконуудад хаана зогсохыг, цугларагсдад ариун ёслолыг хэрхэн тараахыг мөн хүндэтгэлтэй байхад нь хүн бүрд хэрхэн туслахыг харуулсан гэнэ.

“Аароны санваар маш чухал” гэж Хансен хэллээ. Би энэ санваарыг хүлээж авахын тулд маш их юм хийх ёстой.”

Хансен ариун ёслолын тухай мэдэхийн хамт судар уншиж, зарлигуудыг сахин, аав ээжийнхээ үгэнд дуулгавартай байхыг хичээж байна. Тэр бас Хүүхдийн хэсэгт Сүмийн тухай мэдлэгтэй болдог бөгөөд 9 настай дүү Гидеондоо сайн үлгэр жишээ үзүүлдэг ажээ.

Санваарын адислалууд

Хансен Мелкизедек санваартай бөгөөд ахлагч нарын чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлд үйлчилдэг ааваасаа санваарын талаар олон зүйлийг сурсан гэнэ. Аав надад, дараа нь Гидеонд баптисм хүртээсэн” гэж Хансен ярив. “Ээжийг өвдөхөд аав түүнд санваарын адислал өгсөн. Тэгээд ээжийн бие сайжирсан шүү.”

Ээжийнхээ ажлыг хөнгөвчилдөг нь

Аав нь бас ээжид дэлгүүрээс юм худалдаж авах, хоол хийхэд тусалдаг. “Аав маань бидэнд туслахын тулд юм бүхнийг хийдэг” гэж Хансен хэллээ. Бас аав ээж хоёр нь олон хүнд ялангуяа Сүмд тусалдаг ажээ.

Хансены ээж салбарынхаа Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн дуудлагатай учир зав чөлөө муутай байдаг. Хансен хүнсний ногоо худалдаж авахаар дэлгүүр уруу явах, сав суулга угаах зэргээр ээжийнхээ ажилд тусалдаг.

“Би аав ээж хоёртоо хайртай” гэж Хансен хэлэв. “Бид долоо хоног бүр гэр бүлийн үдэш хийдэг. Гэр бүлээрээ судар уншдаг. Бас гэр бүлийн залбирлыг хийдэг.”

Насан туршийн үйлчлэл

11 настай хөвгүүнд бэлтгэх зүйл зөндөө байдаг аж. “Би Ариун Сүнсийг бүр сайн сонсож сурах ёстой” гэж Хансен хэллээ. “Би сайн мэдээг санваартны чуулга, Залуу эрэгтэйчүүд, мөн хожим нь семинарт суухад аав маань намайг удирдах болно. Бүрэн цагийн номлогч болоход эдгээр бүх зүйл надад тусална. Би ядуу хүмүүст тусалж, илүү сайн үйлчлэхэд суралцах ёстой” гэж Хансен ярилаа. “Санваар бол, хэрэв Есүс Христ энд дэлхий дээр байсан бол бусдад яаж үйлчлэх байсан, тийм байдлаар үйлчлэх арга зам учраас би насан туршийн үйлчлэлд бэлтгэх ёстой.”

Хансены дуртай судрын түүх бол Ноагийн тухай түүх юм. “Амьтад хөвөгч авдарт орох цаг болоход түүнийг хэрхэн дуулгавартай дагасанд би дуртай.” Ирээдүйд бэлтгэхийн тулд Ноа их зүйл хийх шаардлагатай байсныг Хансен мэддэг ажээ. Энэ нь санваар хүлээн авахад бэлтгэхийн тулд Хансены хийх ёстой зүйл шиг л байлаа.

Хансены дуртай зүйлс

Спoрт: Хансены дуртай спорт бол агаарын теннис. Гэвч тэр бас крикет, хөл бөмбөгт дуртай, эсвэл дүүтэйгээ бас тэдний гудамжинд амьдардаг найзтайгаа уралдах дуртай гэнэ. “Агаарын теннис, крикет болон хөл бөмбөг ч бай ялгаагүй баг болж тоглох нь чухал” гэж Хансен ярилаа. “Багаар тоглох нь санваартны чуулгатай адил юм. Учир нь санваартны чуулга бас багаар ажилладаг шүү дээ.”

Загас үржүүлэх: Хансен орон сууцныхаа ард талд борооны ус тосдог хувинд агаар оруулах нүхтэй таглаа хийсэн аж. Тэгээд түүнийгээ жижигхэн аквариум болгосон гэнэ. “Усан доторх олон гоё өнгөтэй загаснууд хооорондоо тоглох нь надад таалагддаг” гэж тэр хэллээ.

Дуу дуулах: “Love Is Spoken Here” (Children’s Songbook, 190–91) дуу бол Хүүхдийн хэсгийн Хансены дуртай дуу юм. Гидеон тэр хоёр Есүсийн тухай дуу ялангуяа дууллуудад дуртай. “Гэрийнхнээ хайрлахад дууллууд бидэнд тусалдаг” гэж Хансен ярив.

Дэлхий дээр Энэтхэгийн Банглор хаана байдаг вэ?

Энэтхэг

Банглор

Ричард Ромнийн гэрэл зураг; Өндөр уулын газрын зураг, © 1993, Digital Wisdom, Inc.

Хансен янз бүрийн нөхцөлд: салбарынхаа Аароны санваартнуудын дунд, гэр бүлийн үдшийн үеэр, хөл бөмбөг тоглоход, дүү Гидеонтойгоо хоол хийхэд сайн үлгэр жишээ үзүүлж сурч байгаа аж.