Найз
Гялтганасан зүүлт
Баптисм ба гишүүний баталгаа


“Гялтганасан зүүлт,” Найз, 2023 оны 8-р сар, 42–43.

Гялтганасан зүүлт

Каролина зүүлтийг дахиад жаахан хадгалмаар байлаа.

Энэ түүх Аргентинд болсон юм.

Зураг
alt text

Каролина гадаа талбайдаа дэгдэн гүйж байв. Түүний найз Изабэлла гадаа байсан ба

“Ирээд, тоглооч!” гээд даллав.

Каролина Изабэллагийн гэрийн гадаа талбайд очив.

Изабэлла халаасаа уудлаад, “Би чамд нэг юм үзүүлмээр байна” гэв. Тэгээд тэр Каролинагийн урд өмнө харж байгаагүй хамгийн үзэсгэлэнтэй зүүлтийг гаргаж ирэв! Жижиг эрдэнийн чулуунууд нь үнэхээр гялтганасан, тод байлаа.

“Энэ миний ээжийн зүүлт. Тэр намайг өнөөдөр үүгээр тоглож болно гэсэн. Наранд хараад үз дээ” гэж Изабэлла хэлэв.

Изабэлла зүүлтийг гэрэлд барилаа. Хэдэн зуун солонго эрдэнийн чулуунаас цацарсан ба үнэхээр үзэсгэлэнтэй байлаа!

“Одоо нуугдаж тоглоцгооё!” гэж Изабэллаг хэлэхэд,

“Тэгье!” гэж Каролина хариулав. “Би зүүлтийг чинь хадгалж чадна” гэхэд,

“Баярлалаа!” гээд Изабэлла зүүлтээ Каролинад өгөөд, Каролина зүүлтийг халаасандаа хийлээ.

Удалгүй Каролинагийн гэртээ харих цаг боллоо. Каролина баяртай гэж хэлэхэд Изабэлла зүүлтийн талаар асуусангүй. Тэр мартчихсан байв. Каролина ч мөн түүнд сануулсангүй.

Каролина зүүлтийг гэр лүүгээ авч явсандаа санаа нь зовж байлаа. Гэсэн ч тэр зүүлтийг дахиад жаахан хадгалмаар байв. Тэр муухай мэдрэмжээ тоолгүй зүүлтийг дэрэн дороо хийв.

Маргааш нь бямба гараг байлаа. Каролина гэрийн ажлаа хийчхээд гадаа тоглохоор гарчээ. Тэр зүүлтийн талаар таг мартсан байлаа.

“Каролина! Чи хүрээд ирээч?” гэж аав нь дуудахад,

“За?” гээд Каролина дотогш гүйн орлоо.

Аав нь гартаа зүүлт барьсан байв. “Ээж чинь үүнийг чиний дэрэн дороос оллоо. Энэ хэнийх юм?” гэж аав нь асуулаа.

“Изабэллагийнх” гээд Каролина нулимс дуслуулав. “Өчигдөр хамт тоглож байхдаа би үүнийг халаасандаа хийсэн юм. Тэгээд би гэртээ аваад ирчихсэн.”

Ээж нь Каролинатай хамт буйдан дээр суугаад, “Үнэнээ хэлсэнд баярлалаа. Чи одоо юу хийх хэрэгтэй гэж бодож байна?” гэв.

Каролина юм дуугарсангүй. Тэр Есүсийн тухай бодож байв. Тэр Каролинаг шударга байж, зүүлтийг буцааж өгөхийг хүсэх байсан.

“Би үүнийг Изабэллад буцааж өгөөд уучлал гуйх хэрэгтэй” гэж Каролина хэлэв. Ингэж хэлмэгц нөгөөх муухай мэдрэмж алга болов. Тэр зүрх сэтгэлдээ дулаан зүйлийг мэдрэв.

Каролина Изабэллагийн гэр лүү явлаа.

Каролина “Сайн уу?” гээд, зүүлтийг Изабэллад өгөв. “Зүүлтийг чинь авсанд уучлаарай. Чи намайг уучлах уу?”

“Тийм ээ, буцааж өгсөнд баярлалаа” гээд Изабэлла инээмсэглэн, “Дахиад нуугдаж тоглох уу?” гэв.

“Тэгье! Чи эхлээд тоол, би нуугдъя!”

Тэр орой Каролина залбирав. “Хайрт Тэнгэрлэг Эцэг минь, тэр зүүлтийг авсанд намайг уучлаач. Бас алдаагаа засахад минь тусалсанд баярлалаа.”

Каролина зүрх сэтгэлдээ дулаан мэдрэмжийг дахин мэдрэв. Тэр Есүс байсан бол түүнийг хийгээсэй гэж хүссэн зүйлийг хийсэндээ баяртай байлаа.

Зураг
alt text
Зураг
alt text here

Зураг чимэглэлийг Сю Тиодоро