Найз
Миний баптисмд ирээрэй!
Баптисм ба гишүүний баталгаа


“Миний баптисмд ирээрэй!” Найз, 2023 оны 8-р сар, 14.

Миний баптисмд ирээрэй!

Зураг
alt text here

Зургийг Анна Олдройд

Хүмүүсийг баптисмдаа урих өнгөлөг карт бэлдээрэй! Чи хэнийг урихыг хүсэж байна вэ? Чи зарим санаа олохын тулд залбирч, Ариун Сүнсийг сонсоорой.

  1. Цаасыг дундуур нь нугал. Картын урд эсвэл дотор талд хүмүүсийг баптисмдаа урьсан зурвас бич.

  2. Баптисм хүртэх өдөр, цаг болон хаягаа бичээрэй.

  3. Усан будагт хуруугаа дүрээд, чимэглээрэй! Энэ хуудсан дээрх санаануудыг үзнэ үү.

  4. Картаа найз нөхөд, гэр бүлийнхэндээ өгөөрэй!

Би баптисмынхаа дурсамжийг хайртай хүмүүстэйгээ хуваалцахыг хүссэн юм. Тиймээс би ээжийнхээ тусламжтайгаар, дүүгийнхээ хамт найзуудыгаа болон ангийнхнаа баптисмдаа урьсан. Миний баптисм хүртсэн өдөр бүх зүйл сайхан байлаа. Маш олон хүн ирсэн байв. Би баптисм хүртсэндээ маш их баяртай байна.

Ийв Ө., 8 настай, Мартиник, Форт-де-Франс