Найз
Залбирал гэж юу вэ?
Баптисм ба гишүүний баталгаа


“Бид хэрхэн залбирдаг вэ?” Найз, 2023 оны 8-р сар, 24.

Бид хэрхэн залбирдаг вэ?

Зураг
alt text

Залбирал нь бидний Тэнгэрлэг Эцэгтэйгээ ярьдаг хэлбэр юм. Тэрээр үргэлж чамайг сонсохыг хүсдэг бөгөөд үргэлж сонсдог. Тэр залбиралд чинь олон арга замаар хариулдаг. Тэр чамд Ариун Сүнсээр дамжуулан өдөөлт буюу мэдрэмжийг өгч магадгүй. Эсвэл Тэрээр өөр хүнийг чамд туслуулахаар өдөөж болно.

Хэрхэн залбирах вэ?

  • Нүдээ аньж, толгойгоо бөхийлгөн, гараа урдаа аваад

  • “Хайрт Тэнгэрлэг Эцэг минь ээ” гэж эхэлдэг.

  • Тэнгэрлэг Эцэгтэй бишрэл хүндэтгэлтэйгээр ярьдаг.

  • Залбирлаа “Есүс Христийн нэрээр, амен” гэж дуусгана.

  • Чи залбирлаа сонсогдохоор эсвэл дотроо, хэзээ ч хэлж болно.

Залбирахдаа хэлж болох зарим зүйлийг энд оруулав. Үүнд:

  • Тэнгэрлэг Эцэгтээ талархаж явдаг зүйлсдээ таларх.

  • Тухайн өдөр болсон хэцүү эсвэл сайн зүйлсээ Түүнд хэл.

  • Айсан эсвэл юу хийхээ мэдэхгүй үедээ Түүнээс тусламж гуй.

  • Тусламж хэрэгтэй хүмүүсийг адислахыг Түүнээс хүс.

Би Танд … төлөө талархаж байна.

Зураг
alt text here