Найз
Цэцэрлэгт хүрээлэн дэх таагүй явдал
Баптисм ба гишүүний баталгаа


“Цэцэрлэгт хүрээлэн дэх таагүй явдал,” Найз, 2023 оны 8-р сар, 46–47.

Цэцэрлэгт хүрээлэн дэх таагүй явдал

Хантэр гүнзгий амьсгал аваад, “Би хараалын үг хэлдэггүй” гэв.

Энэ түүх АНУ-д болсон юм.

Хантэр найзуудтайгаа хамт цэцэрлэгт хүрээлэнд гүйж байлаа. Тэр салхи сэвэлзүүлэн гүйж байхдаа инээмсэглэв. Түүнд маш хурдан, хөнгөн байгаа мэт санагдав.

Кайл хайсанд түрүүлж хүрээд, “Би түрүүлсэн!” гэж хашхирав.

Хантэр хормын дараа хайсанд хүрээд, “Шударга бус байна! Чи түрүүлээд гүйчихсэн биз дээ” гэв.

Мигэл “Тийм шүү” гэлээ. Хантэр “мод руу уралдъя” гээд,

дахин гүйж эхэллээ. Энэ удаа тэр түрүүлж модонд хүрэв. Гэвч Мигэл яг араас нь хүрээд,

“Би түрүүлсэн!” гэв.

“Үгүй ээ, Хантэр түрүүлсэн” гэж Пайпэр эсэргүүцэв.

“Тийм шүү” гэж Кайл дэмжлээ.

Мигэл гараа зөрүүлж нугалаад, хараалын үг хэлэв.

Бусад хүүхэд инээлдэхэд, Мигэль дахин хараалын үг хэлж, хүүхдүүд дахиад л инээлдэв.

Хантэр гунигтай байлаа. Тэр хараалын үг хэлэх сайн биш гэдгийг мэдэж байв. Гэсэн хэдий ч тэр шоолуулахыг хүсээгүй тул юу ч хэлсэнгүй.

Пайпэр өөр нэг хараалын үг хэлэв. Дараа нь Кайл өөр нэгийг хэллээ.

“Хантэр, одоо чи хэл” гэж Кайл шалав.

Мигэл “За алив ээ, шинэ хараалын үг хэл” гэв.

Хантэр гүнзгий амьсгал аваад, “Би хараалын үг хэлдэггүй” гэв.

“Ганцхан үг хэлэх нь чамд хор учруулахгүй” гэж Кайл хэллээ.

Хантэр “Би хүсэхгүй байна” гэж хариулав.

“Чи хулчийгаа юу?” гээд Мигэл инээв.

Хантэр нүүр нь халуу дүүгэхэд “Би өөр газар очиж тоглолоо” гэв.

Үлдсэн хүүхдүүд хараалын үг хэлж, инээлдсээр байлаа. Хантэр тэндээс холдохыг хүсэв. Цэцэрлэгт хүрээлэн түүнд зугаатай биш байлаа. “Дараа уулзъя” гэж тэр бувтнав.

Зураг
alt text

Хантэр гараа халаасандаа хийгээд нөгөө хүүхдүүдийн хажуугаар аажуухан өнгөрч явлаа. Түүний хөнгөн, хурдан мэдрэмж замхран одох нь тэр. Түүнд хүнд мэдрэмж төрөв.

Сандал дээр сууж байсан аав, ээжийгээ тэр оллоо. Аав нь номоо доош тавиад, “Чи зүгээр үү?” гэж асуув.

Хантэр мөрөө хавчаад, “Хүүхдүүд хараалын үг хэлж эхэлсэн. Би хараал хэлэхийг хүсээгүй болохоор тэндээс холдсон” гэв.

Ээж нь инээмсэглэж, “Зоригтой байлаа” гэв.

“Бид чамаар бахархаж байна. Бидний эргэн тойронд байгаа хүмүүс зөв сонголт хийхгүй байх үед сайн сонголт хийх хэцүү шүү” хэмээн аав нь магтлаа.

Хантэр санаа алдлаа. Тэр зөв сонголт хийсэндээ баяртай байсан хэдий ч түүнд сайхан санагдахгүй л байв.

“Чи гэртээ харимаар байна уу?” гэж ээж нь асуув.

Хантэр энэ талаар бодож үзээд, “Арай болоогүй” гэв. Тэр олсоор гулсаж байгаа хэсэг хүүхдийг харав. “Би тийшээ очлоо”.

Хантэр тэднийг зүглэн алхаж байхад хөвгүүдийн нэг нь түүн рүү даллав. “Сайн уу, Намайг Дэвид гэдэг.”

“Намайг Хантэр гэдэг. Би чамтай хамт үсэрч болох уу?”

“Тэгэлгүй яах вэ!”

Хантэр олсоор ээлжлэн гулгаж, салхи сэвэлзэхийг мэдрэв. Түүнийг Дэвидтэй мөн бусад хүүхэдтэй тоглож байх үед түүнд дахин хөнгөн, хурдан мэдрэмж төрлөө. Хэдийгээр энэ нь хэцүү байсан ч тэр зөв зүйл хийсэн байлаа. Тэр сайныг сонгосондоо баяртай байв.

Зураг
alt text
Зураг
alt text here

Зураг чимэглэлийг Шона Ж.К.Тэнни