Найз
Эрхэм залуу найзууд аа
Баптисм ба гишүүний баталгаа


“Эрхэм залуу найзууд аа,” Найз, 2023 оны 8-р сар, 1.

Эрхэм залуу найзууд аа,

Зураг
alt text

Та нарт Найз сэтгүүлийн энэхүү тусгай дугаар таалагдана гэж бид найдаж байна. Энэ дугаарт бүхэлдээ баптисм хүртэж, гишүүнээр батлуулах тухай гарна.

Хэрэв чи саяхан баптисм хүртсэн бол бид чамайг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн шинэ гишүүнээр угтан авч байна!

Чи баптисм хүртэх үедээ бидний Аврагч Есүс Христийн үлгэр жишээг дагаж байгаа болно. Чи Аврагчийг санаж, Түүний зарлигуудыг дагахаа амладаг. Эдгээр амлалтыг гэрээнүүд гэж нэрлэдэг. Чи гишүүнээр батлагдах үедээ Ариун Сүнсний бэлгийг хүлээн авдаг. Ариун Сүнс амьдралын чинь турш чамайг тайтгаруулж, удирдан чиглүүлж мөн сүнслэгээр нөлөөлөх болно.

Хэрэв чи аль хэдийн баптисм хүртсэн бол бид чамайг баптисм хүртэхдээ хийсэн гэрээгээ санаж, Есүсийг өдөр бүр дагахыг хичээхийг урамшуулж байна.

Хэрвээ чи хараахан баптисм хүртээгүй байгаа бол бид чамайг энэ чухал алхмын талаар илүү ихийг олж мэдэж, бэлдэнэ гэдэгт найдаж байна.

Бид та нарын хүн нэг бүрээр маш их бахархаж байна. Тэнгэрлэг Эцэг та нарыг харж ханддаг гэдгийг бид мэднэ. Тэр та нарт хайртайн адил, бид ч бас та нарт хайртай.

Тэргүүн Зөвлөл

Зураг
alt text
Зураг
alt text here