Найз
Жиоржиагийн чухал өдөр
Баптисм ба гишүүний баталгаа


“Жиоржиагийн чухал өдөр,” Найз, 2023 оны 8-р сар, 8–9.

Жиоржиагийн чухал өдөр

“Би удахгүй баптисм хүртэнэ. Яг Есүстэй адил!” гэж Жиоржиа хэлэв.

Энэ түүх Австралид болсон юм.

Зураг
alt text

Жиоржиа Матилдагийн хамт дээшээ өрөө рүүгээ гүйв. Найз нь тоглохоор ирдэг өдөр түүний хувьд үргэлж хөгжилтэй байдаг байв.

“Чиний роботоор тоглоцгоох уу?” гэж Матилда асуув.

“Тэгье!” гэж Жиоржиа хариуллаа. Робот нь түүний хамгийн дуртай зүйлүүдийн нэг байв.

Жиоржиаг роботоо гаргаж байхад Матилда ханан дээр байсан зургуудыг харж байлаа. Матилда дунд нь байсан зургийг хараад,

“Энэ юун зураг вэ?” гэж асуув.

“Есүс Христ баптисм хүртэж байгаа юм. Би бас удахгүй баптисм хүртэнэ. Яг Есүстэй адил!” гэж Жиоржиа хариуллаа.

“Чи яагаад баптисм хүртэх гэж байгаа юм бэ?” гэж Матилда асуув.

Жиоржиа “Яагаад гэвэл би Есүсийг дагахыг хүсдэг. Энэ нь би баптисм хүртэх үедээ Түүнийг дагахаа амлана гэсэн үг юм!” гэв.

Тэгээд Жиоржиад нэг санаа төрлөө. “Чи миний баптисмд ирмээр байна уу?”

Матилда “Би ээжээсээ асууя” гэв.

Жиоржиагийн чухал өдөр ойртсоор л байлаа. Тэр судрын түүхийн номоо уншиж, Хүүхдийн хэсэгтээ долоо хоног бүр явдаг байв. Оройн залбирлаа хэлснийхээ дараа тэр Есүсийн зураг руу харлаа. Тэр баптисм хүртэх ямар байхыг төсөөлөх дуртай байв.

Баптисм хүртэхийн өмнөх ням гарагт Жиоржиа баптисмын ярилцлагадаа оров. Тэр аав, ээжийнхээ хамт бишоптой түүний өрөөнд ярилцлаа. Бишоп баптисм хүртэхэд бэлэн эсэхийг нь мэдэхээр хэдэн асуулт түүнээс асуув.

Зураг
alt text

“Есүс Христ бол Бурханы Хүү гэдэгт чи итгэдэг үү?” гэж тэр асуув.

Тэр итгэдэг тул “Тийм ээ!” гэж хариуллаа.

Бишоп түүн рүү инээмсэглээд, “Баптисм бол маш чухал сонголт. Чи баптисм хүртэхийг хүсэж байна уу?” гэж асуулаа.

Тэрээр Есүст ямар их хайртайгаа, Түүнийг дагахыг хүсэж байгаагаа бодоод, “Тийм ээ!” гэв.

Эцэст нь Жиоржиагийн чухал өдөр ирлээ. Тэр ус руу орж байхдаа найзуудаа болон гэр бүлийнхнээ харав. Матилда бас тэнд байв!

Аав нь баптисмын залбирлыг хэлэх үед хэлж буй үгс нь Жиоржиад амар тайван, жаргалтай мэдрэмжийг төрүүлэв. Тэгээд аав нь түүнийг усанд болгоомжтой бүрэн дүрж, буцаан гаргаж ирлээ. Уснаас гарч ирэхэд түүнд жаргалтай, мөн цэвэрхэн болсон мэт санагдав.

Аав нь түүнийг чанга тэвэрлээ. Ээж нь шатны дээд талд алчуур барин инээмсэглэл дүүрэн түүнийг хүлээж байв.

Жиоржиа зүрх сэтгэлдээ халуун дулаан зүйлийг мэдрэв. Энэ онцгой өдөр байлаа. Тэр Есүсийг дагахыг сонгосон бөгөөд өдөр бүр Түүнийг дагахыг хүссэн юм!

Зураг
alt text
Зураг
alt text here

Зураг чимэглэлийг Шэйна Кийган