Найз
Ариун Сүнсийг сонсох нь
Баптисм ба гишүүний баталгаа


“Ариун Сүнсийг сонсох нь,” Найз, 2023 оны 8-р сар, 21.

Ариун Сүнсийг сонсох нь

Зураг
Alt text

Зургийг Хавиер Бонэт

Өнгөрсөн зун бид гэр бүлээрээ ууланд авирсан юм. Бидний явсан жим горхи руу хөтөлсөн байв. Би эгч, эрэгтэй дүүгийнхээ хамт гутлаа тайлаад ус руу алхлаа.

Ус миний өвдгийг дөнгөж давах үед бид зогсов. Бидний урд арай гүн усанд том хүүхдүүд тоглож байхыг бид харав. Эгч маань инээмсэглээд, “Бид арай гүн рүү явах хэрэгтэй!” гэлээ.

Гэвч толгойд минь нэгэн дуу хоолой дүүтэйгээ хамт үлд гэж шивнэсэн. Энэ нь Ариун Сүнс байсныг би мэдэж байв. Би эгчийгээ эхлээд очиж шалгахыг хүсээд дүүтэйгээ хамт үлдсэн юм.

Эгч маань буцаж ирээд усны урсгал нэлээн ширүүн, алхахад бэрх байсныг хэлэв. Түүний хэлэхийг сонсоод би дүүтэйгээ хамт аюулгүй байх зөв сонголт хийснээ мэдсэн.