Найз
Би Есүс Христийг дагаж чадна
Баптисм ба гишүүний баталгаа


“Би Есүс Христийг дагаж чадна,” Найз, 2023 оны 8-р сар, 40–41.

Би Есүс Христийг дагаж чадна

Зураг
alt text

Есүс бусдад үйлчилсэн (Иохан 13:5, 13–17-г үзнэ үү). Би хүмүүст хэрэгтэй зүйлийг олж харж, тэдэнд туслахын тулд хамгийн сайнаараа хичээх болно.

Зураг
alt text

Есүс бусдыг оролцуулсан (Марк 10:14-ийг үзнэ үү). Би бусдыг оролцуулж, орхигдсон тэдэнтэй нөхөрлөж чадна.

Зураг
alt text

Есүс бусдын төлөө залбирсан (3 Нифай 17:15–18-ыг үзнэ үү). Би залбирлаар дамжуулан Тэнгэрлэг Эцэгтэй ярьж чадна. Би Түүнээс бусдыг адислахыг гуйж чадна.

Зураг
alt text

Есүс бусдыг уучилсан (Иохан 8:11-ийг үзнэ үү). Би бас бусдыг уучилж чадна. Мөн би буруу сонголт хийсэн үедээ, “Намайг уучлаарай” гэж хэлж чадна.

Зураг
alt text

Есүс сайн мэдээг заасан (Матай 5:1–9-ийг үзнэ үү). Би сайн мэдээг бусадтай хуваалцаж чадна. Би хүмүүст Есүсийн тухай зааж чадна.

Зураг
alt text

Есүс төгс үлгэр жишээ байсан (Иохан 13:15-ыг үзнэ үү). Би Есүсийг дагахын тулд хамгийн сайнаараа хичээж чадна. Би бусдад үлгэр жишээ болж чадна.

Зураг
alt text here

Зураг чимэглэлийг Ольга Лий