Хүүхдийн хэсгийн гарын авлага ба хуваалцах цаг
Аравдугаар сар: Санваарын адислалууд бүх хүмүүст боломжтой


Аравдугаар сар

Санваарын адислалууд бүх хүмүүст боломжтой

“Мөн тэрчлэн энэхүү санваарыг хүлээн авдаг тэд бүгд намайг хүлээн авдаг хэмээн Их Эзэн хэлдэг” (С ба Г 84:35).

Энд дурдах санаануудыг өөрийнхөө санаануудаар баяжуулан ашиглаарай. Долоо хоног бүр (1) сургаалыг таних арга замуудыг төлөвлө, (2) сургаалыг ойлгоход нь хүүхдүүдэд тусал, (3) тэдэнд сургаалыг амьдралдаа хэрэгжүүлэхэд нь тусал. “Суралцахын тулд хүүхдүүд юу хийх хэрэгтэй вэ? Ариун Сүнсийг мэдрэхэд нь би тэдэнд хэрхэн туслах вэ?” гэж өөрөөсөө асуу.

Нэгдэх долоо хоног: Зохистой залуу эрэгтэйчүүд 12 нас хүрсэн үедээ санваар авдаг.

Сургаалыг тань (зураг үз): Ариун ёслолыг үндэслэн бий болгож байгаа Есүс Христийн зургийг хүүхдүүдэд үзүүл. Христ Мормоны Номонд ариун ёслолыг Өөрийн Төлөөлөгчид, болон шавь нартаа өгч, Түүнийг тэнгэрт өргөгдөн явсаны дараа ариун ёслолыг адислан, түгээхийг үргэлжлүүлж байхыг хүссэнийг тайлбарла. 3 Нифай 18:5–6-г хамтдаа унш. Өнөө үед ариун ёслолыг хэн адисалдаг вэ? Ариун ёслолыг хэн түгээдэг вэ? Ариун ёслолыг адисалж, түгээх хүн ямар эрх мэдэлтэй байх хэрэгтэй вэ? гэх мэт асуултуудыг хүүхдүүдээс асуу.

Ойлголтыг урамшуулан дэмж (сургаалын тухай ярилцана): Санваар бол дэлхий дээрх хүмүүст үйлчилж, тэднийг адислах Бурханы хүч гэдгийг тайлбарла. Дараах хоёр шаардлагыг хангадаг ямар ч эрэгтэй хүн санваартай байж болно гэдгийг Христ бидэнд хожмын өдрүүдэд заасан юм. Эхнийх нь тодорхой насанд хүрсэн байх ёстой. Эрэгтэй хүүхэд санваар авахын тулд хэдэн настай байх ёстой вэ? гэж хүүхдүүдээс асуу. Нэгээс арванхоёр хүртэл аажуухан тоол. Хоёр дахь шаардлага бол уг хөвгүүн зохистой байх явдал мөн гэдгийг хүүхдүүдэд хэлж өг. Зохистой байна гэдэг нь юу гэсэн үг болохыг мөн хэрхэн зохистой амьдрахыг мэдэхийн тулд хөвгүүд, охид “Миний сайн мэдээний жишгүүд”-ийг ашиглаж болно гэдгийг тайлбарла.

Сургаалыг амьдралд хэрэгжүүлэхийг урамшуулан дэмж (спортын үйл ажиллагаанд оролц): Хүүхдүүдийг бүлгүүд болгон хуваа. Бүлэг болгонд “Миний сайн мэдээний жишгүүд”-ээс нэг жишгийг хуваарилж өг. Жишгүүдийг нь дүрслэн харуулах энгийн үйлдлийн тухай бодохыг бүлэг бүрээс хүс. Аль нэг жишгийг сануулах хэдэн үг хэлээд даалгавар өгсөн бүлгийг босч, үйлдлээр үзүүлэхийг хүс. Бүх бүлгийг хамартал үйл ажиллагааг үргэлжлүүл. Эдгээр жишгээр амьдрах нь хөвгүүдийг санваар атгах болон, санваарын адислалуудыг хүлээн авах зохистой байхад нь харин охидыг баптисм болон ариун сүмийн ёслолуудыг хүлээн авахад зохистой байхад нь тусална гэдгийг тайлбарла.

Хоёрдахь долоо хоног: Бид санваараар дамжуулан авралын ёслолуудыг хүлээн авдаг.

Зураг
children under umbrella

Үзүүлэнт хичээлийг хүүхдүүдийн сонирхлыг татаж, анхаарлыг нь төвлөрүүлэх буюу сайн мэдээний зарчмыг танилцуулахад ашиглаж болно (TNGC, 164-ийг үз).

Сургаалыг тань (үзүүлэнт хичээлийг үз): Нэг хүүхдээр дэлгэсэн шүхрийг бариул. Хоёр гурван хүүхдийг шүхэрний дор зогсоо. Шүхрийг санваартай харьцуул. Хэрэв бороо орох юм бол зөвхөн шүхрийг барьж байгаа хүүхэд төдийгүй шүхэр дор зогсож байгаа бүх хүүхэд бороонд норохгүй байх адислалыг авна гэдгийг онцлон тэмдэглэ. Үүнтэй адилхан Бурхан санваараар дамжуулан бүх хүүхдээ адислагдах боломжоор хангадаг. Бид санваараар дамжуулан Бурхан уруу эргэн очиж, Түүнтэй дахин хамт амьдрах боломжийг олгодог авралын ёслолуудыг хүлээн авдаг.

Зураг
baptism puzzle

Ойлголтыг урамшуулан дэмж (эвлүүлдэг тоглоом тогло): баптисм, гишүүний баталгаа, санваарын ёслол (эрэгтэйчүүдэд), ариун сүмийн хишиг, мөн ариун сүмийн лацдан холболт гэсэн үгсийг тус бүрд нь цаасан дээр бич. Цаас бүрийг эвлүүлэх таавар болгон хайчил. Ёслол гэж юу болохыг (сүнслэг утгатай ариун ёслол буюу зан үйл) хүүхдүүдэд товч тайлбарлаад, Тэнгэрлэг Эцэгтээ эргэж очин, Түүнтэй хамт амьдрахад бидэнд санваарын ёслолууд шаардлагатайг хэл. Самбар дээр хөлийн таван мөр зураад хамгийн дээд мөрөн дээр Есүс Христийн зургийг байрлуул. Хүүхдүүдийг таван хэсэг болгон хуваагаад хэсэг бүрд нэг цаас өг. Эвлүүлэх тааврыг нийлүүлж, ёслолын тухай мэдсэн зүйлээ Хүүхдийн Хэсгийн үлдсэн хүүхдүүдтэй хуваалцахыг тэднээс хүс. Бүлгүүдийг эвлүүлсэн таавраа дэс дараагаар нь самбар дээрх хөлийн мөрөн дээр байрлуулахыг хүс.

Зураг
steps to salvation
Зураг
chalk words

Гуравдахь долоо хоног: Би санваарын адислалуудаар дамжуулан итгэлээ бэхжүүлэх хүчтэй болж чадна.

Сургаалыг тань (сургаалын талаар ярилц): Хүүхдүүдийг гараа өргөж, гар уруугаа харахыг хүс. Тоглох, ажил хийх, сүмд явахаар бэлтгэхэд нь гар ямар хэрэгтэй талаар тэднээс асуу. Хариулт бүрийг хөдөлгөөнөөр дүрсэлж харуулахыг урь. Хүмүүс бусдад туслахын тулд гараа хэрхэн ашиглаж болохыг тэднээс асуу. Санваартнууд бидэнд тусалж, биднийг хүчирхэгжүүлдэг адислалыг өгөхийн тулд гараа ашигладгийг тайлбарла.

Ойлголтыг урамшуулан дэмж (зургууд харж, туршлагаа хуваалц): Ариун ёслол, баптисм, гишүүний баталгаа, хүүхдийг адислах, өвчтөнд адислал өгч байгаа зургуудыг тасалгаанд байрлуулж, зураг бүр дээр юу болж байгааг тайлбарла. Хүүхдүүдийг хоёр гараа цаасан дээр тавьж тойруулан зураад, гарын дүрсээ хайчилж авахыг хүс. Хайчилж авсан гарын хэвнийхээ өмнө талд нэрээ бичихийг тэднээс хүс. Хайчилж авсан гарын хэвийнхээ нэгийг санваартны гараас өөрсдийн хүлээн авсан адислал буюу ёслолыг дүрсэлсэн зургийн хажууд наахыг тэднээс хүс. Гарын хэдэн хэвийг сонгож аваад санваар тэдгээр хүүхдүүдийг хэрхэн адисалж, итгэлийг нь бат бөх болгосон тухай санаа бодлыг нь хуваалцуул. 3 Нифай 17:11–25 дахь хүүхдүүдийг адисалж байгаа Есүсийн тухай түүхийг ярьж өг. Хүүхдүүдтэй хамт байгаа Есүсийн зургийг ангийн өмнө байрлуулж, гарынхаа хоёр дахь хэвийг зургийн ойролцоо байрлуулахыг бүх хүүхдээс хүс. Санваартнууд Есүс Христийн нэрээр үйлдэх хүчтэй байдгийг, хэрэв Есүс дэлхий дээр байсан бол биднийг яаж адислах байсан тийм байдлаар тэд биднийг адисалж чаддагийг тайлбарла.

Зураг
hand tracing

Хичээлд идэвхтэй оролцоход хүүхдүүдэд туслах нь зааж байгаа сургаалыг тань өөрийн болгож эзэмшихэд нь тэдэнд тусална.

Дөрөвдэх долоо хоног: Би том болохоороо өвөг дээдсийнхээ өмнөөс ёслолуудыг авахаар ариун сүмд очиж чадна.

Сургаалыг тань, ойлголтыг урамшуулан дэмж (зураг буд): Бид Тэнгэрлэг Эцэгтээ эргэж очин Түүнтэй хамт амьдрахаас өмнө санваарын адислалуудыг авах хэрэгтэй гэдгийг хүүхдүүдэд сануул. Эдгээр ёслолуудаас заримыг нь нэрлэхийг тэднээс хүс. Олон хүмүүс эдгээр ёслолуудыг хүлээн авах боломжгүй байсаар нас барсныг болон тэдэнд бидний тусламж хэрэгтэй байдгийг тайлбарла. Эдгээр ёслолуудыг авалгүйгээр нас барсан өвөг дээдсийнхээ нэгнийх нь тухай хүүхдүүдэд ярь. Цаасаар хайчилж хийсэн хүний дүрсийг хүүхэд бүрд өг. Цаасны нэг тал дээр өөрсдийгөө, нөгөө тал дээр нь өөрийнхөө ярьсан өвөг дээдсийнхээ нэгний зургийг зурахыг тэднээс хүс. (Хэрэв хүүхдүүд санваарын ёслолуудыг хүлээн авалгүйгээр нас барсан өвөг дээдсийнхээ хэн нэгнийг мэддэг бол тэр хүнийг зурж болно.) Хүүхдүүдээр цаасан хүний дүрсийг бариулж, энэ долоо хоногийн сэдвийг давтан хэлүүл. “Би” гэдэг үгийг хэлэхэд өөрсдийнхөө зургийг, “өвөг дээдэс” гэдэг үгийг хэлэхэд өвөг дээдсийнхээ зургийг харуулахыг тэднээс хүс.