Хүүхдийн хэсгийн гарын авлага ба хуваалцах цаг
Дөрөвдүгээр сар: Есүс Христ надад зөвийг сонгохыг заадаг


Дөрөвдүгээр сар

Есүс Христ надад зөвийг сонгохыг заадаг

“Учир нь Миний та нарт юу хийснийг та нар бас хийх хэрэгтэй гэж Би ийм жишээ үзүүлсэн юм” (Иохан 13:15).

Дуу: Хүүхдийн дууны номноос Есүс Христийн тухай дууг сонгож дуул.

Энд дурдах санаануудыг өөрийнхөө санаануудаар баяжуулан ашиглаарай. Долоо хоног бүр (1) сургаалыг таних арга замуудыг төлөвлө, (2) сургаалыг ойлгоход нь хүүхдүүдэд тусал, (3) тэдэнд сургаалыг амьдралдаа хэрэгжүүлэхэд нь тусал. “Суралцахын тулд хүүхдүүд юу хийх хэрэгтэй вэ? Ариун Сүнсийг мэдрэхэд нь би тэдэнд хэрхэн туслах вэ?” гэж өөрөөсөө асуу.

Нэгдэх долоо хоног: Есүс Христ бол миний төгс үлгэр жишээ мөн.

Ойлголтыг урамшуулан дэмж (судрууд уншиж, зураг зур): “Есүс Христ бол миний төгс үлгэр жишээ мөн” гэсэн өгүүлбэрийг том цаасан дээр бич. Цаасыг дөрвөн хэсэг болгон хайчил. Дараах өгүүлбэрүүдийн нэгийг дөрвөн хэсэг болгож хайчилсан цаас бүрийн ар дээр бич:

  • Баптисм хүртэх замыг Тэр бидэнд харуулсан (Maтай 3:13–17-г үз).

  • Бусдыг хайрлах хайрыг Тэр харуулсан (Mарк 10:13–16-г үз).

  • Тэр Өөрийг нь гомдоосон хүмүүсийг уучилсан юм (Лук 23:34-ийг үз).

  • Тэр хэрхэн залбирахыг бидэнд харуулсан (Maтай 6:5–13-ыг үз).

Зураг
children holding up pictures

Сайн мэдээний зарчмуудыг заахдаа эдгээрийг амьдралдаа хэрэгжүүлэх арга замуудыг олоход нь хүүхдүүдэд тусал.

“Би Есүс шиг байхыг хичээдэг” (CS, 78–79). Энэ дуу юу зааж байгааг тайлбарлахыг хүүхдүүдээс хүс. Христийн зургийг үзүүлж, Тэр Өөрийн төгс үлгэр жишээгээр дамжуулан бидэнд олон зүйлийг заасныг хүүхдүүдэд хэл. Хүүхдүүдийг дөрвөн бүлэгт хувааж, бүлэг бүрд хуваасан цаасны нэгийг нэг цулгуй цаасны хамт өг. Судрыг хамтдаа уншсаны дараа Христийн үлгэр жишээг хэрхэн дагаж болох тухай зураг зурахыг хүүхдүүдээс хүс. Бүлэг бүрийг өөрийн судар болон зургийг тайлбарлаж, авсан цаасаа самбар дээр байрлуулахыг хүс. Дөрвөн хэсэг болгон хуваасан цаасыг эвлүүлсний дараа “Есүс Христ бол миний төгс үлгэр жишээ мөн” гэсэн өгүүлбэрийг хамтдаа уншин давт.

Хоёрдахь ба гуравдахь долоо хоног: Есүс Христ зөв амьдрах замыг надад заасан.

Сургаалыг тань (дуу дуул): “Choose the Right Way” (CS, 160–61) дууг дуулахдаа хүүхдүүдийн хагасыг бид хэрхэн аз жаргалтай байж болохыг нөгөө хагасыг амьдралын зөв замыг сонгоход бидэнд юу тусалдаг болон энэ замыг юу бидэнд харуулдгийг олж мэдэхийн тулд анхаар гэж хэл. Хүүхдүүд энэ дуунаас юу сурсныг ярилц.

Ойлголтыг урамшуулан дэмж (таах тоглоом тоглож, дараах судруудыг унш): Дараах үгс болон судрын эшлэлийг зурвас цаасан дээр бичиж бэлтгэ: өлсгөлөн (Maтай 5:6); гэрэлтэх (Maтай 5:16); хайр (Maтай 5:44); залбирах (Maтай 6:6). Уулан дээрх Номлолын зургийг үзүүл. Есүс дагалдагчиддаа заахын тулд уулан дээр гарсныг мөн Түүний заасан зүйлсийг одоо Уулан дээрх Номлол гэж нэрлэдгийг тайлбарла. Зурвас цааснуудын нэгийг хүүхдүүдийн хагаст үзүүлж, энэ үгийг үйлдлээр харуулахыг тэднээс хүс. Бусад хүүхдүүдээр үгийг таалга. Холбогдох судрыг хамтдаа уншиж, Христ бидэнд юу заасныг болон Түүний үлгэр жишээг бид хэрхэн дагаж болохыг ойлгоход нь хүүхдүүдэд тусал. Бусад үгс болон судруудыг давт.

Зураг
boy with hands as if praying
Зураг
april wordstrips

Зурвасыг sharingtime.lds.org -аас авч болно

Сургаалыг амьдралд хэрэгжүүлэхийг урамшуулан дэмж (сурч мэдсэн зүйлсээ ярилц): Есүсийн дараах сургаалуудыг дөрвөн цаасан дээр бич: (1) Зөв шударга байдлын төлөө өлсөж, цанга, (2) та нарын гэрэл гэрэлтэг, (3) дайснаа хайрла, (4) Тэнгэрлэг Эцэгт хандан залбир. (Эдгээр сургаалуудыг дүрсэлсэн зургуудыг бага насны хүүхдүүдэд зориулан ашиглахыг бод.) Сургаал бичсэн цаасуудыг ангийн өөр өөр хэсэгт тавь. Эдгээр сургаалуудыг амьдралд хэрхэн хэрэгжүүлэхийг ойлгоход нь туслах жишээнүүдийг бэлтгэ (TNGC, 161–62-ыг үз) Жишээ нь “Сургууль дээр чинь хэн нэгэн нь чамайг шоолж, нэр хоч өгдөг ажээ. Чи яах вэ?” Дээр дүрсэлсэн таавар тоглоом дахь судруудыг нэгтгэн дүгнэж, ангид дэлгэн тавьсан цаасан дээрх өгүүлбэрүүд нь тус бүрдээ судруудтай холбогдож байгааг хэл. Нэг жишээг хүүхдүүдэд уншиж өгөөд, тэднийг босч, зөвийг сонгоход нь туслах сургаалтай цаас уруу харж зогсохыг хүс. Ямар сонголт хийхийг нь хоёр гурван хүүхдээс асуу.

Дөрөвдэх долоо хоног: Би Есүс Христтэй адилхан байхыг хичээсэн үедээ Аврагчийн хайрыг мэдэрдэг.

Ойлголтыг урамшуулан дэмж (дуу дуулж, сонголтууд хий): “I Feel My Savior’s Love” (CS, 74–75) дууг дуул. Хүүхэд Христийн сургаалуудын аль нэгийг хэрхэн дагаж болох тухай харуулсан хэдэн жишээг самбар дээр бич. Мөн энэ сургаалыг агуулсан судрын эшлэлийг хамт зааж өг. Жишээнүүдээс доор харуулав.

Сара будгийн харандаануудаараа битгий юм зураараай гэж жаахан эмэгтэй дүүдээ хэлжээ. Гэвч дүү нь харандаануудыг хэрэглэсэн байжээ. Сара Есүс шиг байхын тулд:

  1. Дүүдээ уурлаж болох байв.

  2. Будгийн харандаануудаа нууж болно.

  3. Дүүгээ уучилна.

    Maтай 18:21–22.

Жон найз нартайгаа хөл бөмбөг тоглож байхдаа өөр нэг хөвгүүн тэднийг тоглохыг харан дэргэд нь зогсож байхыг харжээ. Жон Есүс шиг байхын тулд:

  1. Тэр хөвгүүн ганцаараа байгааг нь хараад түүгээр тоглоом наргиа хийнэ.

  2. Хөвгүүнийг тоохгүй, найз нартайгаа үргэлжлүүлэн тоглоно.

  3. Хөвгүүнийг өөрсөдтэйгөө хамт хөл бөмбөг тоглооч гэж урина.

    Иохан 13:34.

Жишээнүүдээс нэгийг нь уншихыг нэг хүүхдээс хүс. Тэгээд хариунуудыг нэг нэгээр нь уншихыг түүнээс хүс. Есүсийн үлгэр жишээг дагасан хариултыг сонссон үедээ босохыг бусад хүүхдүүдээс хүс. Судрыг чанга уншихыг хэдэн хүүхдээс хүсээд Есүсийн заасан зүйлийг ярилц. Дээрх жишээнүүдэд Есүсийн үлгэр жишээг дагах нь Аврагчийн хайрыг мэдрэхэд бидэнд хэрхэн туслах тухай ярилц. Жишээ бүрийг давт.

Зураг
girls reading scriptures

Хүүхдүүдээс судруудаас чангаар уншихыг хүс. Хүүхэд бүрийн чадварыг харгалзан, хичээлд идэвхтэй оролцоход нь тусал.

Сургаалыг амьдралд хэрэгжүүлэхийг урамшуулан дэмж Энэ долоо хоногт Есүсийн тэднээр хийлгэхийг хүсдэг зүйлийг хийхэд хүүхдүүдийг урь. Дараагийн долоо хоногт тэдний заримаас нь юу хийсэн болон Аврагчийн хайрыг хэрхэн мэдэрснийг нь хуваалцуулах болно гэдгийг хүүхдүүдэд хэл.

Хөгжмийн удирдагчид зориулсан тусламж

Зураг
teacher holding up three fingers

Шинэ дуу дуулж сурахад нь хүүхдүүдэд туслахын тулд дараах зүйлсийг анхаар:

  • Аль нэг онцгой үгийг дуулах үед дохио өгөх буюу энэ үг дуунд хэчнээн удаа давтагдаж байгааг хуруу даран тоолохыг хүүхдүүдээс хүс. “Тэр Хүүгээ илгээсэн” (CS, 34–35) дууллыг дуулахад “Түүний Хүү” гэсэн үг хэчнээн удаа гарч байгааг хуруу даран тоолохыг тэднээс хүс.

  • Дууны өгүүлбэр бүрийг төлөөлөх зураг буюу үгийг сонгож, тэдгээрийг цаасан дээр тавь. Жишээ нь, “Тэр Хүүгээ илгээсэн” (CS, 34–35) дууг дуулахад “Тэнгэрлэг эцэг дэлхийд хайр энэрлээ яаж харуулав?” гэсэн өгүүлбэрийг зүрхний зураг болон хайр энэрэл гэсэн үгээр дүрслэн харуул.“Тэр Хүүгээ ариун амар амгалангийн хамт илгээсэн” гэсэн бадагт зориулж Есүсийн төрөлтийн зургийг амар амгалан гэсэн үгийн хамт үзүүл. Дуу дуулж байх үед нь хүүхдүүдээр зургийг өргөн харуулах замаар тэднийг оролцуулж болно.