Хүүхдийн хэсгийн гарын авлага ба хуваалцах цаг
Хуваалцах цаг болон ариун ёслолын цуглаан дээр хүүхдүүдийн хийх танилцуулгын зааварчилгаа


Хуваалцах цаг болон ариун ёслолын цуглаан дээр хүүхдүүдийн хийх танилцуулгын зааварчилгаа

Хүндэт Хүүхдийн Хэсгийн ерөнхийлөгчийн зөвлөлийнхөн болон хөгжмийн удирдагч нар аа,

Энэ жил та бүхэнд зөвийг сонгохын ач холбогдлыг хүүхдүүдэд заах боломж олдож байна. Сайн сонголт хийж сурах нь Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний чухал хэсэг бөгөөд энэ нь бидэнд олон адислал авчрах болно. Энэ хөтөлбөрт орсон хичээлүүдийг заахдаа залбирч Их Эзэний Сүнсийг урихыг хичээ. Хэрэв ингэх юм бол хүүхдүүд Есүс Христийн жишээг болон сайн мэдээний зарчмуудыг дагаж, сонголт хийх үедээ Ариун Сүнсний өдөөлтүүдэд анхаарал тавихыг сурах болно. Зөвийг сонгох нь Тэнгэрлэг Эцэгтээ буцаж очих зам дээр үлдэхэд нь хүүхдүүдэд туслах болно.

Хүүхдийн Хэсгийнхээ хүүхдүүдэд зааж, тэднийг хайрлан, итгэлтэйгээр үйлчилдэгт тань бид талархдаг билээ. Бид та нарын төлөө залбирдаг бөгөөд энэхүү чухал дуудлагад үйлчилсний тань төлөө Их Эзэн та нарыг адисална гэдгийг мэднэ.

Хүүхдийн Хэсгийн Ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөл

Хуваалцах цагийн зааварчилгаа

Сайн мэдээний зааварчилгаа

Долоо хоног тутам заагдах хуваалцах цагийн 15 минутын хичээлийг бэлтгэхдээ энэхүү товхимлыг ашиглана уу. Сүмээс зөвшөөрөгдсөн Найз эсвэл Лиахона сэтгүүлээс материал нэмж ашиглаж болно. Дараах удирдамжууд хичээлээ төлөвлөж заахад тань тусална.

Заадаг хүүхдүүдээ хайрла. Хүүхдүүдийн сонирхол, авьяас билэг, хэрэгцээ шаардлагыг мөн тэдний нэрсийг мэддэг болсноор тэднийг хайрладгаа харуул.

Сургаалыг Сүнслэгээр заа. Хичээлээ бэлтгэх явцдаа заах зарчмуудынхаа талаар гэрчлэлээ бэхжүүлж, удирдамж хүлээн авахын төлөө залбир. Энэ нь Сүнслэгээр заахад тань туслана.

Суралцахад урь. Энэхүү товхимол нь танд зөвхөн юу заахыг хэлээд зогсохгүй хэрхэн заах болон хүүхдүүдийг хичээлд идэвхтэй оролцуулахад тань тусалж чадна. Дараах гурван зүйлийг хичээл бүр дээр хэрэгжүүлснээр та сургаалыг илүү үр дүнтэйгээр зааж чадна.

  1. Сургаалыг таньж мэдэх. Хүүхдүүдийн сурах сургаалыг ойлгомжтойгоор заа. Хэл яриагаараа болон үзүүлэн ашиглах замаар сургаалыг ойлгуулах аргуудыг хайцгаа. (Жишээ нь, Тавдугаар сарын гурав дахь болон наймдугаар сарын хоёр дахь долоо хоногийн хичээлийг үз.)

  2. Ойлголтыг нь урамшуулан дэмж. Дуулах, жүжигчилсэн тоглолт хийж үзүүлэх, судруудаас унших зэрэг олон янзын арга хэлбэрээр заах нь сургаалыг гүнзгий ойлгоход хүүхдүүдэд тусалдаг учир эдгээр аргуудыг онцгойлон анхаар

  3. Сургаалыг амьдралд хэрэгжүүлэхийг урамшуулан дэмж. Сургаалыг амьдралдаа хэрэгжүүлэх боломжийг хүүхдүүдэд олго. Тэд тухайн сургаалтай холбоотой зорилго тавих болон үүний талаарх мэдрэмжээ илэрхийлж сурахад нь анхаарал хандуул.

Энэ товхимолд энэ жилийн зарим долоо хоногт заагдах хичээлийг бүрнээр нь багтаасан болно. Бусад долоо хоногуудад бүрэн хичээлүүдийг бус зөвхөн санаануудыг оруулж өгсөн байгаа. Эдгээр санаанууд дээр өөрийнхөө санааг нэмж баяжуулан ашиглаарай. Та энэхүү товхимолд багтсан зарим хичээлийг уншиж судлан санаа авах боломжтой. Тав дахь ням гарагт өмнө үзсэн хичээлүүдээ давтан бататгаж болно. Хичээлээ төлөвлөж, бэлтгэх үед чинь Сүнс таныг удирдан хөтөлнө.

Хичээлээ хөгжмийн удирдагчтай хамтран бэлтгэ. Дуу дуулах нь таны зааж буй сургаалыг тодотгож, баяжуулахад тань тусална. Та сайн мэдээний зарим хэсгийг заахдаа өөр ангийн багш, хүүхдүүдийг хичээлд оролцохыг урьж болно.

Зарим хичээлд Хүүхдийн Хэсэгт үг хэлэх зочин урихыг санал болгодог. Гэвч хэн нэгнийг урихынхаа өмнө бишоп эсвэл салбарын ерөнхийлөгчөөсөө зөвшөөрөл авах хэрэгтэй.

Заах ур чадвараа сайжруулахад тань туслах хэд, хэдэн зөвлөгөө хичээлүүдэд орсон байгаа. Танд ойлгомжтой болгохын тулд тухайн хичээлийн үйл ажиллагааг харуулсан зургуудыг хичээлүүдэд багтаасан. Хэдийгээр заах ур чадвар чухал боловч таны сүнслэг бэлтгэл, гэрчлэл нь хүүхдүүдийн зүрх сэтгэлд сургаалуудыг бататгаж өгөх Сүнсийг урьдаг билээ.

Дуу дуулах цаг

Хүүхдийн Хэсгийн дуу хөгжим нь хүндэтгэлтэй нам гүм орчныг бүрдүүлдэг. Бас сайн мэдээг заахад Ариун Сүнсээр болон дуу дуулснаар ирдэг баяр баяслыг мэдрэхэд нь хүүхдүүдэд тусалдаг юм. Хуваалцах цагийн 20 минутыг дуу дуулах болон шинэ дуу заахад зориулах хэрэгтэй. Энэ хугацаа нь шинэ дуу заах болон хүүхдүүд дуулснаар сайхан мэдрэмж хүлээн авах хангалттай цаг юм.

Энэ товхимолд энэ жил хүүхдүүдийн сурах ёстой шинэ дууг багтаасан (28-р хуудсыг үз). Түүнчлэн “Дуу хөгжмийг Хүүхдийн Хэсэгт хэрхэн ашиглах вэ” (26–27-р хуудсыг үз) гэсэн хэсгийг оруулж өгсөн мөн дуунуудыг хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг багтаасан байгаа (9 болон 17-р хуудсыг үз).

Ариун ёслолын цуглаан дээр хийх танилцуулга–хөтөлбөрийн удирдамж

Ариун ёслолын цуглаан дээр хүүхдүүдийн хийх танилцуулгыг жил бүрийн дөрөвдүгээр улиралд бишоп буюу салбарын ерөнхийлөгчийн удирдлаган дор хийдэг. Тухайн жилийн эхээр бишопын зөвлөл эсвэл салбарын ерөнхийлөгчийн зөвлөлийнхөн Хүүхдийн Хэсгийг хариуцсан зөвлөхтэй уулзаж урьдчилсан төлөвлөгөөний талаар ярилцах хэрэгтэй. Төлөвлөгөөг гүйцэд хийсэн үедээ зөвшөөрлийг ав.

Хүүхдийн хөтөлбөрийг сар тутмын хуваалцах цагийн сэдвүүдэд тулгуурлан төлөвлөсөн байх хэрэгтэй. Танилцуулгын хөтөлбөрт ашиглах зорилгоор жилийн туршид хүүхдүүдийн яриа болон хувийн туршлагыг тэмдэглэн авч болно. Тухайн жилийн турш сурсан зүйлээсээ хүүхдүүд хуваалцах үед цугларагсад хүүхдүүдийн зааж байгаа сайн мэдээний сургаалд анхаарал хандуулахад нь туслах арга замыг бодоорой. Бишопын зөвлөлийн нэг гишүүн товч дүгнэлтийг хэлж, цуглааныг хаана.

Танилцуулгыг бэлтгэх явцдаа дараах удирдамжуудыг баримтал:

  • Танилцуулгын бэлтгэл нь хичээл болон гэр бүлтэйгээ өнгөрүүлэх цагаас нь авахгүй байх ёстой.

  • Үзүүлэн, хувцас өмсгөл, мөн хэвлэл мэдээллийн хэрэгсэл зэргийг ариун ёслолын цуглаанд ашиглах нь зохисгүй юм.

Зураг
children singing

Энэхүү товхимолд ашигласан эх сурвалж материалууд

Тус товхимолд дараах товчилсон үгсийг хэрэглэсэн болно:

ХДНХүүхдийн дууны ном, СДБХД (Сүмийн дуулал болон хүүхдийн дуу)

TNGCTeaching, No Greater Call

Олон хичээлд зураг ашиглахыг зөвлөсөн байгаа. Та зургуудыг Сайн мэдээний уран зургийн ном, Сайн мэдээний уран зургийн цуглуулга, Хүүхдийн Хэсгийн гарын авлагын зургийн цомгууд, Сүмийн сэтгүүлүүд болон интернет дэх images.lds.org хаягаар орж авч болно.