Хүүхдийн хэсгийн гарын авлага ба хуваалцах цаг
Арваннэгдүгээр сар: Би одоо номлогч болохоор сонгож чадна


Арваннэгдүгээр сар

Би одоо номлогч болохоор сонгож чадна

“Есүс тэдэнд, Бүх дэлхийгээр явж, сайн мэдээг бүх бүтээлд тунхаглагтун гэж айлдлаа” (Maрк 16:15).

Энд дурдах санаануудыг өөрийнхөө санаануудаар баяжуулан ашиглаарай. Долоо хоног бүр (1) сургаалыг таних арга замуудыг төлөвлө, (2) сургаалыг ойлгоход нь хүүхдүүдэд тусал, (3) тэдэнд сургаалыг амьдралдаа хэрэгжүүлэхэд нь тусал. “Суралцахын тулд хүүхдүүд юу хийх хэрэгтэй вэ? Ариун Сүнсийг мэдрэхэд нь би тэдэнд хэрхэн туслах вэ?” гэж өөрөөсөө асуу.

Нэгдэх долоо хоног: Би бусдад үйлчилснээр номлогч болж чадна.

Ойлголтыг урамшуулан дэмж (жүжигчлэн заах): Maтай 25:34–40-ийг уншиж, бусдад үйлчлэх нь Тэнгэрлэг Эцэгтээ үйлчилж байгаа хэрэг гэдгийг (Мозая 2:17-г үз) мөн энэхүү үйлчлэл нь бидэнд аз жаргалыг авчирч, Бурхантай дахин амьдрах боломжийг олгоно гэдгийг тайлбарла. Зарим үйлчлэлийг, жишээ нь өлссөн хүнд хоол өгөх, ганцаардсан хэн нэгэнд найз нь болох, өвчтэй хүнийг эргэж очих зэрэг үйлчлэлийг хэдэн хүүхдээр жүжигчлэн тоглуул. Жүжигчилсэн тоглолт бүрт юу болж байгааг бусад хүүхдүүдээр таалга. Номлогчдын зургийг үзүүл. Номлогчид Бурханд хэрхэн үйлчилдэгийг асуу. Бид бусдад үйлчилснээрээ бас номлогчид болдгийг тайлбарла.

Сургаалыг амьдралд хэрэгжүүлэхийг урамшуулан дэмж (тоглоом тогло): Есүсийн зураг уруу хөтөлсөн замтай, зургаан өөр өнгөтэй хөлөгт тоглоом хий. Хөлөгт тоглоомон дээрх зургаан хэсгийн өнгийг зааж тохируулах хөдөлгөөнт сум бэлтгэ. Өнгө бүр дээр эцэг эх, найз, хөрш гэхчлэн хүүхдүүдийн үйлчилж болох нэг хүний нэрийг бич. Хөдөлгөөнт сумыг нэг хүүхэд эргүүлэхэд сум хэний нэр дээр зогсоно тэр түүнд хэрхэн үйлчлэхээ хэлнэ. Тэгээд тэр хүүхэд дүрсийг хөлөгт тоглоомон дээрх өөр өнгөтэй дараагийн тэгш өнцөгтөд шилжүүлнэ. Тоглоомын дүрс Аврагчийн зурагт хүртэл бусад хүүхдүүдээр давтан үргэлжлүүл. Бид бусдад үйлчилж байгаа нь Бурханд үйлчилж байгаа хэрэг гэдгийг хүүхдүүдэд сануул. “Бид тусалж байхдаа” дууг дуул (CS, 198).

Зураг
game board
Зураг
games

Хөлөгт тоглоом болон хөдөлгөөнт сум нь sharingtime.lds.org-т байгаа.

Хоёрдахь долоо хоног: Би сайн үлгэр жишээ үзүүлснээр номлогч байж чадна.

Сургаалыг тань (үзүүлэнт хичээл заа): Хүүхдийн Хэсгийн хичээлээс өмнө шоогоор барилга өрж, хүүхдүүд харахгүй газарт юмаар бүтээ. (Хэрэв шоо олдохгүй бол самбар дээр зураг зурж, зургийг цаасаар бүтээ.) Харагдахгүйгээр бүтээсэн барилгыг болон түүнийг хэрхэн барьснаа дүрслэн ярь. Тэгээд хэдэн хүүхдэд хэсэг шоо өгөөд өөрийнхөө барьсантай адилхан барилга барихыг тэднээс хүс. Тэднийг дуусахад барилгын бүтээлгийг авч хоёр барилга ямар ялгаатай байгааг ажиглуул. Өөрийн тань барилгын загварыг харж байгаад барилгаа дахин барихыг хүүхдүүдээс хүс. Жишээ загварыг нь харж байгаад хийхэд олон зүйл амархан байдгийг тайлбарла.

Зураг
building with blocks

Сэтгэн бодох чадвараа ашиглахад нь хүүхдүүдийг дэмж. Хүүхдийн насанд тохирсон асуултуудыг асуух буюу сурч мэдэх үйл явцыг дээшлүүлдэг зүйлсээр тэдний оюун ухааныг хөгжүүл.

Зураг
Daniel Refusing the King’s Meat and Wine
Зураг
Three Men in the Fiery Furnace
Зураг
Daniel in the Lions’ Den

Ойлголтыг урамшуулан дэмж (түүх сонсож, дуу дуул): залуу хүмүүс сайн үлгэр жишээ үзүүлсэн түүхийн зургийг үзүүлж, үйл явдлыг товчхон ярьж өг (жишээ нь, Даниел болон түүний найз нар хааны дарснаас уухыг татгалзсан тухай ) [Даниелl 1:5–16]; Шадрах, Мешах, Абед-него нар [Даниел 3:4–29]; мөн Даниел арслангийн үүрэнд [Даниел 6]-г үз). Номлогчдын зураг үзүүлж, номлогчид сайн үлгэр жишээ хэрхэн үзүүлдгийг хүүхдүүдээс асуу. Бид сайн үлгэр жишээ үзүүлсэн үед бидний үлгэр жишээ Есүс Христийн тухай илүү ихийг мэдэхийг хүсэхэд нь бусад хүмүүст тусалж болох учраас бид номлогчид болдог гэдгийг тайлбарла. Танай тойрог буюу салбарт хүүхдүүд сайн үлгэр дуурайл үзүүлсэн тохиолдлын тухай хуваалц.

Зураг
missionaries tracting

“Үргэлж гэрэлт” (ХДН) дууг дуулахыг хүүхдүүдээс хүс. Тэднийг дуулж байх үед цаасан нарыг нэг нэгэндээ дамжуулж өгөхийг хүс. Хөгжим зогсох бүрд нарыг барьж байгаа хүүхдээс хэрхэн сайн үлгэр жишээ үзүүлж болохыг асуу (жишээ нь, бусадтай найрсаг харилцах, үнэнийг хэлж байх, найз нараа Хүүхдийн Хэсэгт урих гэх мэт).

“Би гэрлээрээ үлгэр жишээ үзүүлж чадна” гэсэн үгстэй өөрийнхөө нарыг цаасаар хийхийг хүүхэд бүрээс хүс. “Би од шиг” (ХДН), “Есүс намайг нарны туяа шиг байгаасай гэж хүсдэг” (ХДН 60–61) эсвэл “Үргэлж гэрэлт” (ХДН) дуунуудыг дуулах үед нарыг нь хүүхдүүдээр өргөж харуул.

Гуравдахь долоо хоног: Би найз нартаа Есүс Христ болон Түүний Сүмийн тухай зааж чадна.

Сургаалыг тань (үйлдлээр харуулах замаар): Нэг буюу түүнээс олон хүүхдийн гарыг барьж, тэднийг Хүүхдийн Хэсэгт ирж, Есүсийн тухай мэдэхийг урьж байгаа жүжигчилсэн тоглолт хий. Урилгыг хүлээн авсан хүүхдүүд бусад бүх хүүхдээ урьж дуустал зааварчил. Биднийг найз нартаа Есүс Христ болон Түүний Сүмийн тухай зааснаар номлогчид болохыг Их Эзэн хүсдэгийг тайлбарла.

Ойлголтыг урамшуулан дэмж (түүх сонс): Сайн номлогч байсан Хүүхдийн Хэсгийн нэгэн хүүгийн талаарх Ерөнхийлөгч Спенсер В.Кимбаллын хэлсэн түүхийг хуваалц: Галт тэргэнд явж байсан нэгэн хүн хүүгээс Мормон Сүмийн талаар асуужээ. Тэр хөвгүүн Итгэлийн Тунхагийг бүхэлд нь эш татсан гэдэг. Өөрийнх нь итгэдэг байсан зүйлийг энэ хөвгүүн мэдэж байсанд нөгөө хүн сэтгэл нь их хөдөлж, Сүмийн тухай улам ихийг мэдэхийн тулд Солт Лейк хот уруу явсан гэдэг (Conference Report, 1975 оны 10-р сар, 117–19; Ensign, 1975 оны 11-р сар, 77–79-ийг үз). Итгэлийн Тунхагийг суралцах нь одооноос номлогчид болоход бидэнд тусалж чадна гэдгийг тайлбарла.

Сургаалыг амьдралд хэрэгжүүлэхийг урамшуулан дэмж (Итгэлийн Тунхгийг дахин давт): 11–13 хүртэл дугаарласан 13 ширхэг цаас бэлтгэ. Хүүхдүүдийг бүлгүүд болгон хуваа. Бүлэг бүрээр нэг цаас сонгуулж, сонгосон дугаартай нь тохирох итгэлийн тунхгийг судлуул. Бүлгүүд бэлэн болоход сонгосон тунхгийг нь цээжээр уншуул. Тэгээд дахиад нэг цаас сонгуул. Цаг байвал энэ мэтээр үргэлжлүүл.

Дөрөвдэх долоо хоног: Би номлолд үйлчлэхээр одооноос эхлэн бэлтгэж чадна.

Сургаалыг тань (номлолын ажилтай холбоотой зүйлсийг үзүүл): Ням гарагт өмсдөг гутал, зангиа, судрууд гэх мэт бүрэн цагийн номлогчдын хэрэглэдэг зүйлсийг хийсэн жижиг цүнх буюу чемодан бэлтгэ. Нэг юм уу хоёр хүүхдийг цүнхнээс эд зүйлсийг гаргаж, үлдсэн хүүхдүүдэд үзүүлэхийг хүс. Зөвхөн эдгээр зүйлсийг бэлдсэнээр номлогч болоход бэлэн болдог уу? гэж хүүхдүүдээс асуу. Сургаал ба Гэрээ 84:62-ыг уншиж өгөөд, номлогч болгонд хэрэгтэй өөр нэг зүйлийг (гэрчлэл) сонсож олохыг хүүхдүүдээс хүс. Хувийн гэрчлэлтэй болохын ач холбогдлыг гэрчил.

Зураг
suitcase activity

Үйл ажиллагааны эхэнд хүүхдийн анхаарлыг татах арга замуудыг төлөвлө. Жишээ нь, энэ үйл ажиллагаанд хүүхдүүд цүнхнээс юу гарч ирэх бол гэж сонирхох болно.

Ойлголтыг урамшуулан дэмж (зураг үзэж, асуултуудад хариул): Гэрчлэлийн чухал хэсгүүдийг ойлгоход нь хүүхдүүдэд тусал. Тэдгээр хэсгийг дүрсэлсэн зургуудыг үзүүл (жишээ нь, Тэнгэрлэг Эцэг бидэнд хайртай, Есүс Христ бол бидний Аврагч, Иосеф Смит бол бошиглогч, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм бол Их Эзэний үнэн Сүм, биднийг амьд бошиглогч удирддаг). Энэ юу вэ? Энэ хэн бэ? гэхчлэн зураг бүрийн талаар хэд хэдэн асуулт асуу? Энэ тухай та нар юу мэдэх вэ? Та нар энэ тухай гэрчлэлээ хэрхэн бэхжүүлж болох вэ? Гэрчлэлээ хуваалцаж болох хүмүүсийг нэрлэхийг хүүхдүүдээс хүс. Хүүхдүүд мэддэг зүйлээ бусадтай хуваалцахын хэрээр гэрчлэл нь өсч бэхжин, номлолд үйлчлэхэд бэлтгэгдэх болно гэдгийг гэрчил.