Хүүхдийн хэсгийн гарын авлага ба хуваалцах цаг
Долдугаар сар: Би сайн мэдээний зарчмуудаар амьдарснаар зөвийг сонгодог.


Долдугаар сар

Би сайн мэдээний зарчмуудаар амьдарснаар зөвийг сонгодог.

“Иймийн тул, Их Эзэний зарлигийг дагахад итгэлийг хичээе” (1 Нифай 3:16).

Дуу: “Мэргэн хүн, мунхаг хүн хоёр”

(ХДН 281) эсвэл Хүүхдийн дууны ном-ноос өөр дууг сонгон дуул.

Энд дурдах санаануудыг өөрийнхөө санаагаар баяжуулан ашиглаарай. Долоо хоног бүр (1) сургаалыг таних арга замуудыг төлөвлө, (2) сургаалыг ойлгоход нь хүүхдүүдэд тусал, (3) тэдэнд сургаалыг амьдралдаа хэрэгжүүлэхэд нь тусал. “Суралцахын тулд хүүхдүүд юу хийх хэрэгтэй вэ? Ариун Сүнсийг мэдрэхэд нь би тэдэнд хэрхэн туслах вэ?” гэж өөрөөсөө асуу.

Нэгдэх долоо хоног: Мацаг барьж, залбирснаар миний гэрчлэл хүчирхэг болно.

Сургаалыг тань (үзүүлэнт хичээл заа): Мацаг барилт, Залбирал гэж бичсэн хоёр зурвас цаасыг бэлтгэ. Хоёр хүүхдийг хоорондоо ойрхон зогсохыг хүсээд тус бүрд нь нэг зурвас цаас өг. Өөр нэг хүүхдийг тэдний хоорондуур явуул. Зэрэгцэж зогссон эхний хоёр хүүхдийг гараасаа чанга барилцахыг хүсээд нөгөө хүүхдийг тэдний хоорондуур дахин гарахыг оролд гэж хэл. Хоёр хүүхэд гар гараасаа барьсан үед хэчнээн хүчтэй байгааг онцлон тэмдэглэж хэл. Бид мацаг барилт, залбирлыг хамт хэрэглэсэн үед тэдгээр нь илүү хүчтэй болдгийг тайлбарла. “Мацаг барьж, залбирснаар миний гэрчлэл хүчирхэг болно” гэж самбар дээр бичээд хүүхдүүдээр давтан хэлүүл.

Зураг
girls holding wordstrips
Зураг
july wordstrips

Зурвасуудыг sharingtime.lds.org-аас авч болно.

Ойлголтыг урамшуулан дэмж (судруудыг сонсож, үзүүлэнт хичээл заа): Aлма 17:2–3-ыг уншихдаа сайн мэдээнд хүчирхэг болохын тулд Мозаягийн хөвгүүдийн хийсэн зүйлийг анхааран сонсохыг хүүхдүүдээс хүс. Мозаягийн хөвгүүдэд хүчирхэг болоход нь тусалсан зүйлийг сонсох болгонд булчингаа чангалахыг хүүхдүүдээс хүс.

“Мацаг гэж юу вэ?”, “Бид яагаад мацаг барих ёстой вэ?”, “Хэзээ мацаг барих ёстой вэ?”, “Бид мацаг барихдаа яагаад залбирах ёстой вэ” гэх мэт нэлээд хэдэн асуулт асууж, мацгийн тухай яриа өрнүүл. (Жозеф Б.Вөртлин, “The Law of the Fast,” Ensign, 2001 оны 5-р сар, 73–75-ыг үз). Ярилцлага дээр санаа бодлоо нэмсэн хүүхэд бүрийг утасны нэг үзүүрээс бариул. Утасны нөгөө үзүүрийг та өөрөө барь. Ярилцлагын төгсгөлд утасны үзүүрээс барьсан хүүхдүүдийг өрөөний голд ирж, бүх утсыг нийлүүлж мушгиад бат бөх уяа болгохыг хүүхдүүдээс хүс. Бидний нэмсэн утас болгон уяаг илүү бат бөх болгосныг тайлбарла. Ийм байдлаар бид мацаг барьж, залбирах бүрдээ гэрчлэлээ улам бат бөх болгодгийг ойлгоход нь хүүхдүүдэд тусал.

Зураг
string demonstration

Үзүүлэн нь хийсвэр ойлголтыг ойлгоход хүүхдүүдэд тусалдаг.

Хоёрдахь долоо хоног: Эелдэг найрсаг байна гэдэг нь бусад хүмүүст сайн зүйлийг хийж, хэлж байх явдал мөн.

Сургаалыг тань (судраас эш тат): “Нэг нэгнээ энэрэн уян зөөлөн сэтгэлээр ханд” (Eфес 4:32) гэж самбар дээр бич. Хүүхэд бүрд 1-6-гийн тоог хуваарилж өг. 1-ийн тоо авсан бүх хүүхэд босч “Нэг” гэж хэлээд түргэн сууна. Тэгэхэд 2-ын тоо авсан бүх хүүхэд босч “нэгнээ” гэж хэлээд түргэн сууна. Өгүүлбэрийн үлдсэн хэсэг дээр ийм байдлаар ажилла. Хэд хэдэн удаа давт. Тэгээд бүх хүүхдүүдээр өгүүлбэрийг давтан хэлүүл.

Ойлголтыг урамшуулан дэмж (түүх сонсож, дуу дуул): “Standing Up for Caleb” мэтийн эелдэг зангийн тухай ямар нэг түүхийг хүүхдүүдэд ярьж өг (Найз, 2009 оны 3-р сар, 4–5). Уг түүхийн найрсаг зангийн тухай сонсох үедээ хоёр эрхий хуруугаа өргөж харуулахыг харин найрсаг бус үйлдлийн тухай сонсох үедээ хоёр эрхий хуруугаа доош харуулахыг тэднээс хүс. “Би элэгсэг нэгэн баймаар байна” (ХДН,) дууг дуул. Бид найрсаг хандвал зохих хүмүүсийн тухай дуулсан үедээ босохыг хүүхдүүдээс хүс. Дууг дахин дуулж, “Би элэгсэг нэгэн баймаар байна” гэж дуулах үед хүүхдүүдээр хоёр эрхий хурууг нь өргүүлж харуул.

Зураг
child with watch

Үзүүлэнд хүүхдүүдийг оролцуулах нь тэднийг хичээлд идэвхтэй оролцуулж, бусад хүүхдүүдийн сонирхлыг татахад тусална.

Сургаалыг амьдралд хэрэгжүүлэхийг урамшуулан дэмж (найрсаг байх арга замуудыг хуваалц): Хүүхдүүдтэй өдөр тутам ойр байдаг нэлээд хэдэн хүнийг (аав, ээж, ах, эгч, дүү, өвөө, эмээ, найз, багш гэх мэт) зурвас цаасан дээр бичих буюу зургаар эсвэл энгийн хэрэглэдэг зүйлсээр нь (жишээ нь аавыг зангиагаар, өвөөг таягаар гэхчлэн) тодорхойл. Эдгээр юмсыг хэдэн хүүхдэд өгөөд тэднийг ангийн өмнө гарч ирэхийг хүс. Хүүхэд бүрээр тэдэнд байгаа зүйлсийнх нь төлөөлж байгаа хүмүүсийн талаар ямар нэг сайхан зүйлийг хэлүүлэх буюу хийлгэ. Дараа нь зурвас цаас, зураг буюу бусад сануулах зүйлсийг хүүхдүүдэд дамжуул. Цаг байвал үргэлжлүүлэн хий.

Гуравдахь долоо хоног: Хүндэтгэл бол Бурханыг гүнээ хүндэлж, хайрлах явдал мөн.

Сургаалыг тань (дуу дуул): Цаасаар зүрх хайчилж, утсаар хооронд нь хэлхэн хэдэн ширхэг хүзүүний зүүлтийг бэлтгэ. “Хүндэтгэл бол хайр” (ХДН) дууны гол чухал үгсийг эсвэл өгүүлбэрийг цаасан зүрх бүр дээр бич (жишээ нь, чимээгүй суух, бодох, мэдрэх гэхчлэн). Хүзүүний зүүлтийг нэлээд хэдэн хүүхдэд зүүлгэ. “Хүндэтгэл бол хайр” дууг дуулахдаа, тэдний зүүсэн цаасан зүрхэн дээрх үг буюу өгүүлбэрийг дуулахад нь хүүхдүүдийг ангийн өмнө хүндэтгэлтэйгээр гарч ирэхийг хүс. Хүзүүний зүүлттэй хүүхдүүдийг дараалан зогсож, энэ дууг дахин дуулахыг урь.

Зураг
hearts
Зураг
heart

Зүрхнүүдийг sharingtime.lds.org –аас авах боломжтой.

Сургаалыг амьдралд хэрэгжүүлэхийг урамшуулан дэмж (хүндэтгэлийн тухай ярилц): Зурвас цааснуудыг эсвэл нүд, гар, хөл, чих, амны зураг мөн оюун ухааныг дүрсэлсэн зургийг бэлтгэ. Ангийг бүлгүүдэд хувааж, бүлэг бүрээр нэг юм уу хоёр зурвас цаас эсвэл зургийг сонгуул. Биеийнхээ аль нэг хэсэгт хүндэтгэлтэй хандсанаар Бурханд хүндэтгэл, хайраа харуулах хэдэн арга замыг бүлэг бүрээр (үгээр буюу үйлдлээр) хуваалцуул.

Зураг
body parts
Зураг
eyes
Зураг
hands
Зураг
feet
Зураг
ears
Зураг
mouth
Зураг
brain

Дүрснүүдийг sharingtime.lds.org-аас авах боломжтой.

Дөрөвдэх долоо хоног: Шударга зан гэдэг бол үр дагаврыг нь харгалзахгүйгээр үнэнийг хэлэх явдал мөн.

Ойлголтыг урамшуулан дэмж (үр дагавруудын тухай ярилц): Нэлээд хэдэн жишээг бэлтгэ (TNGC, 161–62-ыг үз). Эдгээр жишээнүүдэд хүүхдүүд шударга эсвэл шударга биш үйлдлийг олж мэдэх болно. Жишээ нь, “Чи дүүгээ цохиод авч. Ээж чинь түүнийг яагаад уйлж байгаа юм бол гэж асуужээ.” Асуулт, “Шударга байснаар ямар үр дагавар гарч болох вэ?” Дараа нь асуу, “Шударга биш байснаар ямар үр дагавар гарч болох вэ?” Шударга зангаас ирэх үр дагаврыг тэр даруйд олж харах нь хэцүү ч урт удаан хугацааны үр дагавар нь амар амгалан, аз жаргал өөд хөтөлдгийг ойлгоход нь хүүхдүүдэд туслах.

Сургаалыг амьдралд хэрэгжүүлэхийг урамшуулан дэмж (шүлэг зохио): Анги бүрийг (багш нарынхаа туслалцаатайгаар) шударга зангийн тухай нэг мөр өгүүлбэр буюу шүлэг зохиоход урь. Жишээ нь, “Миний хэлдэг зүйл үнэн байвал би хэзээ ч, хэзээ ч унахгүй!” Бичсэн өгүүлбэрээ бусад хүүхдүүдтэй хуваалцахыг анги бүрээс хүс. Шударга биш байхаар уруу татагдах бүрдээ энэ өгүүлбэрийг давтан хэлдэг байхад тэднийг урамшуулан дэмж.

Зураг
children reading scriptures