Хүүхдийн хэсгийн гарын авлага ба хуваалцах цаг
Нэгдүгээр сар: Сонгох эрх бол өөрсдийнхөө төлөө сонгох бэлэг юм


Нэгдүгээр сар

Сонгох эрх бол өөрсдийнхөө төлөө сонгох бэлэг юм

“Иймийн тул, хүмүүн нь … бүх хүмүүний агуу их Зуучаар дамжуулан эрх чөлөө болон мөнх амьдралыг сонгох эрхтэй” 2 Нифай 2:27

Дуу: “Бурханы хүүхэд болохоор”

(энэ хөтөлбөрийн 28-р хуудас)

Энд дурдсан санаануудыг өөрийнхөө санаануудаар баяжуулан ашиглаарай. Долоо хоног бүр (1) сургаалыг таних арга замуудыг төлөвлө, (2) сургаалыг ойлгоход нь хүүхдүүдэд тусал, (3) тэдэнд сургаалыг амьдралдаа хэрэгжүүлэхэд нь тусал. “Суралцахын тулд хүүхдүүд юу хийх хэрэгтэй вэ? Ариун Сүнсийг мэдрэхэд нь би тэдэнд хэрхэн туслах вэ?” гэж өөрөөсөө асуу.

Нэгдэх болон хоёрдахь долоо хоног: Сонгох эрх бол өөрсдийнхөө төлөө сонгох бэлэг юм.

Сургаалыг таниул (таах тоглоом тогло): Та нэг үгний тухай бодож байна гэж хүүхдүүдэд хэлээд тэр үгийг таахад нь туслах санааг тэдэнд өг. Хариултыг мэдсэн үедээ гараа өргөхийг тэднээс хүс. Дөхүүлэх санаануудад дараах зүйлс орж болно: Дэлхийд ирэхээс өмнө энэ зүйл бидэнд байсан. Энэ бол бидний Тэнгэрлэг Эцэгийн бэлэг. Энэ бол бидэнд зориулсан Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний чухал хэсэг юм. Сатан үүнийг биднээс булааж авахыг хүссэн. Бид сонголт хийхдээ үүнийг ашигладаг. Энэ бол бидэнд өөрсдийнхөө төлөө сонгох боломж олгодог бэлэг. Энэ үг С үсгээр эхэлдэг. Хүүхдүүд хариуг таасны дараа, “Сонгох эрх бол өөрсдийнхөө төлөө сонгох бэлэг юм” гэж хамтдаа хэлнэ.

Зураг
consequences stick

Ойлголтыг урамшуулан дэмж (үзүүлэнт хичээлийг үзэж, ярилц): Нэг үзүүрт нь сонголт нөгөө үзүүрт нь үр дагаврууд гэсэн хоёр үг бичсэн саваа модыг хүүхдүүдэд үзүүл. Үр дагавар гэдэг бол бидний хийсэн сонголтын улмаас тохиолддог жам ёсны зүйл гэдгийг тайлбарла; жишээ нь, хэрэв бид хөгжмийн аль нэгэн зэмсгээр тоглож сурахаар сонговол хөгжим сайн тоглож сурна, хэрэв бид галд гараа хүргэвэл түлэгдэнэ. Саваа модыг хүүхдүүдэд өргөж харуулаад, та нар үүнийг авах болгондоо сонголт болон түүний үр дагаврыг хоёуланг нь өөртөө авах болно гэдгийг хэл. 2 Нифай 2:27-г уншихыг ахмад хүүхдээс хүс. Зөв сонголтын үр дагаврууд нь (эрх чөлөө болон мөнх амьдрал) юу байдгийг, мөн буруу сонголтын үр дагаврууд нь (боолчлол болон зовлон) юу болохыг мэдэхийн тулд анхааралтай сонсохыг хүүхдүүдээс хүс. Энд харуулсантай адил энгийн диаграммыг самбар дээр зур.

Зураг
agency chart

Бид сайн сонголт хийсэн үед уг сонголт эрх чөлөө, аз жаргал уруу хөтөлдөг харин бид буруу сонголт хийсэн үед энэ нь боолчлол болон аз жаргалгүй байдал уруу хөтөлдөг гэдгийг ойлгоход нь хүүхдүүдэд тусал.

Хоёр хүүхдийг ангийн урд гарч ирэхийг урьж, саваа модны хоёр үзүүрийг тэдэнд нэг нэгээр нь бариул. “Сонголт” гэсэн үзүүрээс барьж байгаа хүүхдээс сайн сонголтын нэг жишээ хэлэхийг хүс (жишээ нь, бусад хүмүүстэй ярихдаа эелдэг уриалгахан байх). Нөгөө хүүхдээс уг сонголтын үр дагавруудыг хэлэхийг хүс (жишээ нь, бат бөх үерхэл нөхөрлөл). Ийм байдлаар нэлээд хэдэн хүүхдээр сайн сонголтын жишээ болон үр дагаврыг хэлүүл.

Зураг
children holding choice and consequences stick

Давтах замаар хүүхдийн мэдлэгийг бататга. “Сонголт ба үр дагавар” савааг хадгал. Савааг хичээлийн жилийн турш хуваалцах цагаар ашиглах өөр тохиолдлууд гарах болно.

Ойлголтыг урамшуулан дэмж (Судрын түүхүүдийг судал): Зөв сонголт хэрхэн эрх чөлөө, аз жаргал өөд хөтөлж, буруу сонголт хэрхэн боолчлол ба зовлон уруу хөтөлдгийг харуулсан түүхүүдийг сарын эхний хоёр долоо хоногт заа. Аврагч болон Сатаны талаар дурдсан дараах судрын түүхүүдийг та ашиглаж болно (Moсе 4:1–4-ийг үз); Нифай, Лемен, Лемүел гурав (1 Нифай 2–4, 7, 18-ыг үз); Шадрах, Мешах, Абеднего нар (Даниел 3); эсвэл Алма, Ноа Хаан (Moзая 17–19-ийг үз). Аль нэг түүхийг заасны дараа хоёр хүүхдийг урьж,“сонголт ба үр дагавар” гэсэн савааны хоёр үзүүрээс бариул. Судрын түүхэн дэх хүмүүсийн хийсэн сонголтыг тайлбарлахыг нэг хүүхдээс, уг сонголтын үр дагаврыг тайлбарлахыг нөгөө хүүхдээс хүс.

Зураг
Jesus Christ

Сургаалыг амьдралд хэрэгжүүлэхийг урамшуулан дэмж (түүхийг сонссоны дараа) Есүс Христийн зургийг самбар дээр байрлуул. Уг зураг уруу хөтөлсөн хөлийн мөр зур. Цаасан дээр савааны зургийг зурж, хөлийн мөрний доод талд байрлуул. Нэг өдрийн турш хүүхдийн хийж болох сонголтуудын тухай товч ярь. Аль нэг сонголтын тухай хэлэхэд уг сонголт сайн сонголт бол суудлаасаа босохыг, муу сонголт бол суухыг хүүхдүүдээс хүс. Жишээ нь, “Жейн жаахан дүүгийнхээ тоглоомыг булааж авахад дүү нь уйлжээ. Жейний ээж дүү нь яагаад уйлж байгааг асуухад Жейн мэдэхгүй гэжээ” Сайн сонголт бүрд савааны зургийг Есүс өөд нэг алхам дөхүүлж тавь. Савааны зураг Аврагчид хүртэл өөр сонголтуудын жишээг хэлж үргэлжлүүл. Сайн сонголтууд биднийг хэрхэн аз жаргалтай болгож, Их Эзэнд ойртуулдаг тухай ярилц.

3 дахь долоо хоног: Мөнх бус байдлын өмнөх амьдралд би Бурханы төлөвлөгөөг дагахаар сонгосон.

Ойлголтыг урамшуулан дэмж (дуу дуул): Дараах үзэл баримтлалыг товч ярилцаад доорх дуунуудаас тохирох дууг хүүхдүүдтэй хамт дуул: Би дэлхийд ирэхээсээ өмнө тэнгэрт амьдарч байсан (“I Lived in Heaven [Би тэнгэрт амьдарч байсан]” [CS, 4]). Би дэлхийд ирж, бие махбодтой болохыг сонгосон (“Би Бурханы хүүхэд” [CS, 2–3]; “The Lord Gave Me a Temple [Их Эзэн надад ариун сүм өгсөн]” [CS, 153]). Би баптисм хүртэж, Ариун Сүнсний бэлгийг хүлээн авна (“When I Am Baptized [Би баптисм хүртэхдээ]” [CS, 103]; “Ариун Сүнс” [CS, 105]). Би ариун сүм уруу явахаар бэлтгэж чадна (“Би ариун сүм харах дуртай” [CS, 95]; “Гэр бүлүүд үүрд хамт байж чадна” [CS, 188]). Би амилна (“Тэр хүүгээ илгээсэн” [CS, 34–35]).

Дөрөв дэх долоо хоног: Намайг зөвийг сонгож сурах газар болгож Есүс Христ дэлхийг бүтээсэн юм.

Сургаалыг тань (үзүүлэнт хичээлийг үзэж, ярилцсаны дараа): Олон өнгийн харандаагаар дүүрэн савыг хүүхдүүдэд үзүүл. Дараа нь зөвхөн ганцхан өнгийн будагтай савыг үзүүл. “Хэрэв та нар зураг будахыг хүсвэл эдгээр будгийн харандаануудтай савнаас алийг нь ашиглахыг хүсэх вэ? Яагаад?” Сонголтын олон хувилбар байна гэдэг нь адислал болохыг тайлбарла. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр бидэнд хайртайг мөн биднийг зөв сонголт хийгээсэй гэж хүсдэгийг гэрчил.

Зураг
crayons

Энэ үйл ажиллагаагаар дамжуулан та өнгийн харандаанууд болон янз бүрийн жимс эсвэл хүүхдүүдийн сайн мэдэх бусад зүйлсээр жишээ татан сонголт бол адислал юм гэсэн үзэл баримтлалыг бий болгож чадна.

Ойлголтыг урамшуулан дэмж (зураг будах): Бага насны хүүхдүүдийн ангийн гарын авлагын 35-р хуудсан дээрх Бяцхан үрсээ анхаар зургийн хуулбарыг хүүхдүүдээр будуулах буюу энэ зурагтай адил төстэй зураг зуруул. Зураг дээрх зүйлсийг хэн, юуны учир бүтээснийг ярилц. Бидэнд зориулан Хүүгийнхээ бүтээсэн энэ дэлхийд анхаарал тавьж байхыг Тэнгэрлэг Эцэг биднээс хүсэн хүлээдгийг хүүхдүүдэд заа. Дэлхий болон түүн дээрх бүтээлүүдэд анхаарал тавихын тулд тэдний сонгож болох арга замуудаасаа хуваалцахыг хүүхдүүдээс хүс. Зурсан зургаа гэртээ аваачиж, аав, ээжээсээ зургаа номонд оруулахыг хүсэхийг хүүхдүүдэд хэл.