Хүүхдийн хэсгийн гарын авлага ба хуваалцах цаг
Арванхоёрдугаар сар: Есүс Христ бол Бурханы Хүү


Арванхоёрдугаар сар

Есүс Христ бол Бурханы Хүү

“Болгоогтун, би бол Есүс Христ, Бурханы Хүү. Би бол дэлхийн амьдрал ба гэрэл билээ” (С ба Г 11:28).

Энд дурдах санаануудыг өөрийнхөө санаануудаар баяжуулан ашиглаарай. Долоо хоног бүр (1) сургаалыг таних арга замуудыг төлөвлө, (2) сургаалыг ойлгоход нь хүүхдүүдэд тусал, (3) тэдэнд сургаалыг амьдралдаа хэрэгжүүлэхэд нь тусал. “Суралцахын тулд хүүхдүүд юу хийх хэрэгтэй вэ? Ариун Сүнсийг мэдрэхэд нь би тэдэнд хэрхэн туслах вэ?” гэж өөрөөсөө асуу.

Нэгдэх долоо хоног: Тэнгэрлэг Эцэг Хүүгээ дэлхий уруу илгээсэн.

Сургаалыг тань (үйл ажиллагаанд хэрэглэх шүлгийг давт): Үйл ажиллагаанд ашиглах дараах шүлгийг хүүхдүүдтэй хамт хэд, хэдэн удаа давт:

Тэнгэрлэг Эцэг Хүүгээ дэлхий уруу илгээсэн.

Тэрбээр ирэхдээ нялх хүүхэд байлаа. (өлгийтэй хүүхэд тэвэрч байгааг дүрслэн харуул)

Тэр та нартай бас надтай адилхан өсч том болсон. (бэлхүүсээрээ бөхийгөөд ажуухан бос)

Тэр бидэнд хайртай учраас (зүрхэн дээрээ гараараа дар) бидний төлөө нас барсан юм. (суу)

Тэр амилсан учраас бид дахин амьдарна! (дахин бос)

Судруудад Есүс өөрийгөө Бурханы Хүү гэдгээ бидэнд хэлсэн байдаг. Сургаал ба Гэрээ 11:28-ыг хамтдаа чанга унш. (Та судрын энэ хэсгийг уншихдаа бага насны хүүхдүүдээр зөвхөн “Бурханы Хүү” гэж хэлүүлж болно.)

Зураг
children participating

Түүх ярихад хүүхдүүдийг оролцуулах нь тэдний сонирхлыг татаж, хичээлд идэвхтэй оролцох боломж олгоно.

Ойлголтыг урамшуулан дэмж (зураг зурж, түүх сонсоно): Есүс Христийн төрөлтийн түүхээс аль нэг үйл явдал буюу хүнийг хүүхэд бүрээр зуруул (жишээ нь, Мариа, Иосеф, хоньчид гэх мэт). Лук 2:4–17, Maтай 2:1–12 дахь түүхүүдийг дахин ярьж өг. Түүхийн холбогдох үед зургаа өргөж харуулахыг хүүхдүүдээс хүс. Энэ үйл ажиллагааны үед та Children’s Songbook-ээс Христийн Мэндэлсний Баярын дуунуудаас дуулахыг хүсч болно (хуудас 34–54-ийг үз). Хүүхдийн Хэсгийн хичээл заахад хөгжим ашиглах тухай зөвлөмжийг TNGC, 172–75-аас үзнэ үү.

Зураг
drawing of stable
Зураг
drawing of stars
Зураг
drawing of family in stable

Хоёрдахь долоо хоног: Есүс мэргэн ухаан болон бие бялдраараа өсч хөгжин, Бурханы тааллыг олж, хүмүүстэй дотно байлаа.

Сургаалыг таниул (дуу дуулж, судар цээжлүүл): Нялх балчраас хүүхэд, хүүхдээс насанд хүрсэн Христийн өсөж том болсон тухай зургуудыг үзүүл. “Есүс бяцхан хүүхэд байсан юм” (CS) дууг хамтдаа дуулж энэ дуу Есүсийн тухай юу зааж байгааг тайлбарлахыг хүүхдүүдээс хүс. Лук 2:52-ыг цээжлэхэд нь хүүхдүүдэд тусалж, Есүс мэргэн ухаанаар (толгой уруугаа заах), бие бялдраар (булчингаа зангидаж харуулах) өсч хөгжин, Бурханы тааллыг олж (гараа цээжээрээ зөрүүлэх), хүмүүстэй дотно (найз уруугаа даллах) байсныг харуулахын тулд энгийн үйлдлүүдийг ашигла.

Сургаалыг амьдралд хэрэгжүүлэхийг урамшуулан дэмж (судрууд уншиж, үйл ажиллагаанд оролц): Ангийн талбайг дөрвөн хэсэг хувааж, дараах тэмдгүүдээс аль нэгийг хэсэг бүрд тавь: Есүс мэргэн ухаанаар өсч хөгжиж байв —С ба Г 88:118; Есүс бие бялдраараа өсч байв —С ба Г 89:20; Есүс Бурханы тааллыг олсон юм —С ба Г 88:63; Есүс хүмүүстэй дотно байв —Сургаалт Үгс 18:24. Тэнгэрлэг Эцэг болон Түүний зарлигуудын тухай хүүхдийн насанд тохирсон асуултууд тавих (мэргэн ухаан), метрээр хүүхэд бүрийн өндрийг хэмжиж, эрүүл хүнсний зургуудтай цаас үзүүлэх (бие бялдарын хөгжил), Найз эсвэл Лиахона сэтгүүлээс гэрчлэл, нөхөрлөлийн тухай түүхүүд (“Бурханд ойр,” “хүмүүстэй дотно байв”) зэрэг хэсэг бүрд зориулсан энгийн үйл ажиллагааг бэлтгэ. Бид бүгд Есүсийн адилаар “бие болон мэргэн ухаанаар өсч, Бурханд ойр, хүмүүстэй дотно байна” (Лук 2:52) гэдгийг тайлбарла. Хүүхдүүдийг дөрвөн бүлэгт хувааж, дээрх тэмдгүүдийн нэгэнд бүлэг бүрийг хамтдаа судар уншиж, үйл ажиллагаанд оролцоход нь удирдахыг насанд хүрэгч нэг хүнээс хүс. Хүүхдүүдийг нэг тэмдгээс нөгөө уруу шилжих цаг болоход намуухан хөгжим тогло.

Зураг
measuring activity

Есүс бие бялдраараа өсч байв

Есүс Бурханы тааллыг олсон юм

Энэ үйл ажиллагаагаар хүүхдүүд Есүс Христийн адилаар өсч хөгждөгийг ойлгосноор Түүнтэй ижил гэдгээ мэднэ.

Гуравдахь долоо хоног: Есүс Христ бол дэлхийн гэрэл ба амьдрал мөн.

Сургаалыг тань (судрын үйл ажиллагааг хий): Христийн төрөлтийн болон үхлийн тухай зургуудыг өрөөний хоёр талын хананд байрлуул. Есүсийн төрөлтийн эсвэл Түүний үхлийн тэмдгийн тухай судруудаас уншиж өгнө гэдгээ хүүхдүүдэд хэл. Өөрийн чинь уншсан судрын тухай өгүүлж байгаа зураг уруу харахыг хүүхдүүдээс хүс. (Хэрэв танай Хүүхдийн Хэсэг цөөхөн хүүхэдтэй бол тэднийг зураг уруу очуулж болно.) 3 Нифай 1:15, 19, 21; 8:20, 22–23-ыг унш. Есүс Христ дэлхийд гэрлийг хэрхэн авчирсан тухай ярилц. Хүүхдүүдийг нүдээ аньж, гэрэлгүй амьдрах боллоо гэхэд ямар бэрхшээл тулгарч болохыг төсөөлөн бодохыг хүс. Хэрэв бидэнд Есүс Христийн сайн мэдээ байгаагүй бол бидэнд тохиолдож болох бэрхшээлүүдийг харанхуйн бэрхшээлтэй харьцуул. Иохан 8:12-ыг уншиж, бид харанхуйд алхахгүй байж болохын тулд юу хийх ёстойг сонсож мэдэхийг хүүхдүүдээс хүс.

Ойлголтыг урамшуулан дэмж (таах тоглоом тогло): Есүс бол дэлхийн гэрэл гэдгийг санахад бидэнд туслах олон бэлгэдэл байдгийг, эдгээр бэлгэдлээс заримыг нь Христийн Мэндэлсний Баяраар ашигладгийг тайлбарла. Эдгээр бэлгэдлээс заримыг нь (лаа, цаасан од, гэрэл зэрэг) цүнхэнд хийж бэлтгэ. Нэг хүүхдийг цүнхэнд гараа оруулж, нэгийг харалгүйгээр тэмтэрч үзээд юу болохыг тааж, цүнхнээс гаргаж бусад хүүхдүүдэд үзүүлэхийг хүс. Есүс Христ бидний амьдралд гэрлийг авчирсан ямар нэг зүйлийн тухай хуваалцахыг уг хүүхдээс хүс. Энэ мэтээр бусад юмс дээр үргэлжлүүлэн ажилла.

Сургаалыг амьдралд хэрэгжүүлэхийг урамшуулан дэмж (зураг зур): Хүүхэд бүрд цаасан нар өг. Есүс Христийн гэрлийг дагах нэг арга замын тухай тэднээр бичүүлэх буюу зураг зуруул. Зургаа гэрийнхэнтэйгээ хуваалцахад нь урамшуулан дэмж.

Зураг
sunshine

Нарны зураг sharingtime.lds.org-т байгаа.

Дөрөвдэх долоо хоног: Иосеф Смит Есүс Христийг харж, Түүний тухай гэрчилсэн.

Ойлголтыг урамшуулан дэмж (бэлгүүдийг нээж харуул): Анхны Үзэгдлийн зургийг бэлэг болгож боо. Олон хүмүүс хэн нэгний төрсөн өдрөөр бэлэг өгдгийг тайлбарла. Бид Христийн Мэндэлсний Баяраар хэний төрсөн өдрийг тэмдэглэдгийг асуу. Арванхоёрдугаар сард өөр нэг чухал хүний төрсөн өдөр байдгийг хэл. Нэг хүүхдийг бэлгийг задалж тэр хүн хэн болохыг хэлэхийг хүс. Арванхоёрдугаар сарын 23 бол Иосеф Смитийн төрсөн өдөр гэдгийг хүүхдүүдэд хэл. Анхны Үзэгдлийн тухай ярилцаж, Иосеф Смит Есүс Христийг харж, Түүний тухай гэрчилснээр бидэнд чухал бэлэг өгсөн юм гэдгийг тайлбарла. “Иосеф Смит Есүс Христийг харж, Түүний тухай гэрчилснээр бидэнд бэлэг өгөгдсөн юм” гэж самбар дээр бич. Дөрвөн том цаас бэлтгэж, цаас бүр дээр дараах бэлгүүдийн нэгийг бич. “Бидэнд Мормоны Ном бий.” “Өнөөдөр дэлхий дээр бидэнд үнэн Сүм бий” “Бидэнд санваар байдаг” “Тэнгэрлэг Эцэг залбирлыг маань сонсож, хариулдгийг бид мэднэ.”

Зураг
gifts we have been given chalkboard
Зураг
gifts we have been given

Зурвасуудыг sharingtime.lds.org- аас авч болно.

Хүүхдүүдийг дөрвөн бүлэг болгон хуваа. Бүлэг бүрт цааснуудын нэгийг өгч, тэр бэлгийн тухай зурахыг хүс. Зурсан зургаа өөр бүлэгт бэлэг болгон өгөхийг тэднээс хүс. Бэлгээ бусад хүүхдүүдэд үзүүлж, тайлбарлаад, самбар дээр байрлуулахыг бүлэг бүрээс хүс.

Сургаалыг амьдралд хэрэгжүүлэхийг урамшуулан дэмж (Есүс Христийн тухай гэрчил): Хүүхдүүдийн нүдийг аниулж, сайн мэдээний бэлгийг хуваалцаж болох хэн нэгний тухай бодохыг хүс. Тэд Иосеф Смиттэй адилхан Есүс Христийн тухай гэрчилж болно гэдгийг тайлбарла.