Хүүхдийн хэсгийн гарын авлага ба хуваалцах цаг
Наймдугаар сар: Би Ариун Сүнсийг урьдаг зүйлсээр амьдралаа дүүргэхээр сонгосон.


Наймдугаар сар

Би Ариун Сүнсийг урьдаг зүйлсээр амьдралаа дүүргэхээр сонгосон.

Хэрэв ариун журамтай, сайхан, эсвээс сайн гэгддэг буюу сайшаалтай ямар нэгэн зүйл байдаг бол бид эдгээр зүйлүүдийг эрэлхийлдэг” (Итгэлийн Тунхаг 1:13).

Дуу: “Би Есүс шиг байхыг хичээдэг”

(ХДН, 78–79)

Энд дурдах санаануудыг өөрийнхөө санаануудаар баяжуулан ашиглаарай. Долоо хоног бүр (1) сургаалыг таних арга замуудыг төлөвлө, (2) сургаалыг ойлгоход нь хүүхдүүдэд тусал, (3) тэдэнд сургаалыг амьдралдаа хэрэгжүүлэхэд нь тусал. “Суралцахын тулд хүүхдүүд юу хийх хэрэгтэй вэ? Ариун Сүнсийг мэдрэхэд нь би тэдэнд хэрхэн туслах вэ?” гэж өөрөөсөө асуу.

Нэгдэх долоо хоног: Сайн найзуудтай байх нь надад зөвийг сонгоход тусалдаг.

Ойлголтыг болон сургаалыг амьдралд хэрэгжүүлэх явдлыг урамшуулан дэмж. (түүх сонс): Дараах түүхийг ярь: “Хоёр хөвгүүн замын хажуугаас элэгдсэн хуучин хос гутал олжээ. Нэлээд хол тариалангийн талбайд ажил хийж байгаа нэг хүнийг тэд олж харж. Нэг нь гутлыг нуугаад нөгөөх хүн яах нь вэ гэдгийг харъя гэжээ.” Тэд энэ хөвгүүнд юу гэж хэлэхээ хуваалцана уу гэж хүүхдүүдээс хүс. Тэгээд болсон явдлын үлдсэн хэсгийг ярьж өг: “Нөгөө хөвгүүн нь гутлыг нууж болохгүй харин хос гутал дотор нэг нэг мөнгөн зоос хийж орхьё гэхэд тэд үүнийг хийжээ. Удалгүй нөгөөх хүн эргэж ирэв. Тэрээр зооснуудыг хараад сэтгэл нь догдолж, өвдөг сөгдөн суугаад талархлын залбирал хэлсэн гэнэ. Тэр хүн өвчтэй эхнэрийнхээ тухай, идэх хоолгүй үлдсэн хүүхдүүдийнхээ тухай ярьж, өөрт нь тусалсан хүнийг адислахыг Их Эзэнээс гуйсан ажээ. Нөгөөх хоёр хөвгүүн зүрх сэтгэлдээ аятай сайхан мэдрэмжийг мэдэрч, зөвийг сонгосондоо баяртай байлаа” (Гордон Б.Хинкли, Conference Report, 1993 оны 4-р сар, 71; Ensign, 1993 оны 5-р сар, 54). Сайн найз нар нь зөвийг сонгоход тусалсан тохиолдлуудынхаа талаар хуваалцахыг хэдэн хүүхдээс хүс.

Хоёрдахь долоо хоног: Би Тэнгэрлэг Эцэгийг баярлуулах зүйлсийг уншиж, сонсож, үзэж байх ёстой.

Сургаалыг тань (үзүүлэнт хичээл заа): Дүүрэн жимстэй, дүүрэн шороотой хоёр аягыг хүүхдүүдэд үзүүл. Аль аягатайг идэхэд сайхныг бас яагаад гэдгийг хүүхдүүдээс асуу. Тэнгэрлэг Эцэг биднийг хор хөнөөлтэй зүйлсээр биш харин сайн зүйлсээр оюун ухаанаа дүүргэхийг хүсдэг гэдгийг тайлбарла. “Би Тэнгэрлэг Эцэгийг баярлуулах зүйлсийг уншиж, сонсож, үзэж байх ёстой” гэсэн өгүүлбэрийг тэднээр хэлүүл. Энэ бол унших, сонсох, үзэх энгийн үйлдлүүд юм.

Зураг
bowls of dirt and fruit

Ойлголтыг урамшуулан дэмж (сургаалыг ярилц): Хэрэв бид Тэнгэрлэг Эцэгийг баярлуулахааргүй сонголтууд хийх юм бол маш чухал зүйлийг алдах болно гэдгийг хүүхдүүдэд хэл. Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимол дахь “Үзвэр үйлчилгээ ба мэдээллийн хэрэгсэл” хэсгийн эхний догол мөрийг уншаад тэр чухал зүйлийг олохыг хүүхдүүдээс хүс (мөн “Миний сайн мэдээний жишгүүд”-ийг үз). Хэрэв бид буруу сонголт хийвэл юуг (Сүнсийг) алдана гэж сонссон бэ гэж хүүхдүүдээс асуу. Хүүхдүүдийг гурван бүлэгт хувааж, “Унших,” “Сонсох,” “Үзэх” гэсэн гурван өртөөн дээр ээлжлэн очихыг хүс. Тэнгэрлэг Эцэгийг баярлуулах ямар нэг зүйлийг буудал бүр дээр унших, сонсох буюу үзэхийг хүүхдүүдээс хүс. Бурханыг баярлуулах зүйлсийг уншиж, сонсож, үзэх нь тэдэнд ямар санагдсаныг ярилц.

Гуравдахь ба дөрөвдэх долоо хоног: Би Хүндэтгэлийн өдөр Тэнгэрлэг Эцэгтэй ойр байхад туслах зүйлсийг хийх ёстой.

Сургаалыг тань (судар цээжил): Чухал захиасыг таних нууцыг тайлах түлхүүрийг тэдэнд өгнө гэдгийг хүүхдүүдэд хэл. Египетээс гарсан нь 20:8-ын үг бүрийн эхний үсгийг самбар дээр бич (А Ө А С Т С ). Эдгээр үсгүүд бол судар дээрх үгсийн эхний үсгүүд гэдгийг тайлбарла. Мосегийн зураг болон Арван Зарлигийг үзүүлснээр дараагийн түлхүүрийг өг. Eгипетээс гарсан нь 20:8-ыг харж бүгдээрээ хамт уншихыг хүүхдүүдээс хүс. Самбар дээр байгаа болон судар дээр байгаа үсгүүдийн хоорондох холбоог олохыг хүүхдүүдэд даалга. Хүүхдүүдийг судрыг давтан унших зуураа самбар дээрх үсгүүд уруу заан судрыг цээжлэхэд нь тусал.

Зураг
children around teacher with basket

Үйл ажиллагаануудыг Хүүхдийн Хэсгийн хэмжээнд тохируулан өөрчлөх нь илүү олон хүүхдийг оролцуулахад тусална. Хэрэв танай Хүүхдийн Хэсэг олон хүүхэдтэй бол хүүхдүүдийг жижиг бүлгүүд болгож хуваалцуулахын тулд хэд хэдэн сагс бэлтгэж болно.

Ойлголтыг урамшуулан дэмж (ярилцаж, зургийг буд): Хүүхдүүдийг дөрвөн бүлэгт хуваа. Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимлын “Хүндэтгэлийн өдөр баримтлах зүйл” хэсгийн нэг догол мөрийг бүлэг бүрт хуваарилж өг. Догол мөрийг бүлгээрээ ярилцаад сурч мэдсэн зүйлээ бусад хүүхдүүдтэй хуваалцахыг тэднээс хүс. Хүүхэд бүрд цаас өгч Хүндэтгэлийн өдөр хийх сайн зүйлсээс заримыг нь зурахыг тэднээс хүс. Хэдэн хүүхдээс зургаа Хүүхдийн Хэсгийн бусад хүүхдүүдэд үзүүлэхийг хүс. Сурч мэдсэн зүйлээ гэрийнхэнтэйгээ хуваалцахад нь тэднийг урамшуулан дэмж.

Ойлголтыг урамшуулан дэмж (судрын үйл ажиллагаа хий): Энэ үйл ажиллагаанд хэрэглэх маннаг төлөөлөх цаасаар дүүргэсэн сагсыг хичээлээс өмнө бэлтгэ. Дараах асуултуудыг самбар дээр бич:

  • Их Эзэн цөлд израилчуудыг ямар хүнсээр хангасан бэ?

  • Тэд өдөр бүр хэчнээн хэмжээний маннаг түүдэг байсан бэ?

  • Зургаа дахь өдөр тэд яах ёстой байсан бэ?

  • Хүндэтгэлийн өдөр ямар ялгаатай байсан бэ?

Израилчууд маннаг түүсэн тухай түүхийг ярихдаа өмнөх асуултуудын хариуг хүүхдүүдээр олуул (Eгипетээс гарсан нь 16:11–31-ийг үз). Дээрх асуултуудын нэгнийх нь хариуг сонссон үедээ босохыг тэднээс хүс. Асуултанд хариулж байгаа түүхийн тэр хэсгийг нэг хүүхдээр дахин яриул. Тэгээд түүхийн үлдсэн хэсгийг үргэлжлүүл. Дууссан үедээ, Их Эзэн Хүндэтгэлийн өдөр манна түүхийг израилчуудаас яагаад хүсээгүй тухай хүүхдүүдтэй ярилц. Хүүхдүүдийг нүдээ аньж, унтаж байгаа дүр үзүүлэхийг хүс. “Маннаг” өрөөнд түргэн тарааж тавь. Хүүхдүүдийг нүдээ нээж, ноогдох маннаг (нэгээс хоёр ширхгийг) түүхийг хүс. Маннаг сагсанд буцааж хийхийг хүүхдүүдээс хүс. Бүх хүүхдийг маннагаа сагсанд хийсний дараа Хүндэтгэлийн өдрийг ариунаар нь сахих нэг арга замыг хуваалцахыг нэг хүүхдээс хүс.

Хөгжмийн удирдагчид зориулсан тусламж

“Би Есүс шиг байхыг хичээдэг” (ХДН) дууг сурахад нь хүүхдүүдэд туслахын тулд дараах зүйлийг анхаарна уу.

  • Дууг хүүхдүүдэд дуулж өг. Өөрийг чинь дуулах үед хичээдэг, хичээх гэсэн үг хэчнээн удаа дуулагдаж байгааг хуруу даран тоолохыг тэднээс хүс. Дууг та дахин дуулж өгөх үед хэмнэлд нь тохируулан алга ташихыг хүүхдүүдээс хүс.

  • Дууны өгүүлбэр бүрийн гол чухал үгсийг харуулсан энгийн зургуудыг (шиг байх, дагах, хайр, хэлж, хийх, уруу татагдах, мөн сонсох гэхчилэн) Хүүхдийн Хэсгийн өрөөнд дэлгэн тавихдаа өрөөний өмнө талын ханыг хоосон үлдээ. Дууг дуулж эхлэх үеэс анхааралтай сонсохыг хүүхдүүдээс хүс. Өөрийн чинь дуулж байгаа үгстэй тохирно гэж бодсон зураг уруу заахыг тэднээс хүс. Тохирсон зургийг өрөөний урд талын хана уруу шилжүүлэхийг нэг хүүхдээс хүс. Дууны ихэнх хэсгийг хүн бүрээр дуулуул. Үргэлжлүүлэн дуулж, зураг бүрийн үйл ажиллагааг давтан хий. Тэгээд хүүхдүүдээр дууг бүхэлд нь хэд, хэдэн удаа дуулуул. Есүс шиг байхаар хичээхийн ач холбогдлыг товчхон гэрчил.

    Зураг
    simple pictures

    Дүрснүүдийг sharingtime.lds.org -аас авах боломжтой.