2022
Их Эзэний үйлчлэгч байх талаар Исаиа юу заасан бэ?
2022 оны 9-р сар


“Их Эзэний үйлчлэгч байх талаар Исаиа юу заасан бэ?,” Лиахона, 2022 оны 9-р сар.

Ирээд, Намайг дага

Исаиа 40–49

Их Эзэний үйлчлэгч байх талаар Исаиа юу заасан бэ?

Их Эзэн дагалдагчдаа Өөрийнхөө үйлчлэгч эсвэл гэрч хэмээн байнга дурддаг. Эдгээр нэр томьёо нь судруудад түгээмэл байдаг бөгөөд Исаиагийн ном ч мөн үүнд хамаарна. Хуучин Гэрээний цаг үед ч, өнөөдөр ч Их Эзэн Өөрт нь үйлчлэх, Өөрийнх нь гэрч байх боломжийг хүмүүст олгосон.

  • Та Исаиагийн 40–49-ийг уншиж байхдаа Их Эзэний “зарц” эсвэл “гэрч” хэмээн хэлснийг хайгаарай. Тэр хэнийг хэлж байна вэ? Исаиа 44:2 гэх мэт хэрхэн Их Эзэний гэрч, үйлчлэгч байж болохыг танд заадаг шүлгүүдийг хайж ол.

    Зураг
    Иосеф Смит номлож байгаа нь

    Иосеф Смит номлож байгаа нь, Сэм Лоолор © 2001

  • Дараа нь та 41–44-р бүлгийг уншиж байхдаа дуудлагадаа эсвэл тохинуулах ажилдаа ямар шүлгийг ашиглаж болох талаар бодож болох юм. Их Эзэн танаас юу хийгээсэй гэж хүсэж байна вэ? Тэр танд хэрхэн туслах вэ?

    Зураг
    инээмсэглэж буй гурван эмэгтэй
  • Их Эзэний үйлчлэгч эсвэл гэрч байх ямар боломж танд өгөгдсөн бэ? Жишээ нь дуудлага, номлол, гэр бүлдээ заах эсвэл бусад үйлчлэх зэрэг байж болно. Та эдгээр туршлагаа тэмдэглэлдээ бичиж болно. Та тэдгээрээс юу сурч мэдсэн бэ? Их Эзэн танд хэрхэн тусалсан бэ?

    Зураг
    номлогчид үйлчилж байгаа нь