2022
Тонгагийн Нукуалофа
2022 оны 9-р сар


“Тонгагийн Нукуалофа,” Лиахона, 2022 оны 9-р сар.

Сүм энд бий

Тонгагийн Нукуалофа

Зураг
Газрын зураг дээр Тонгаг дугуйлсан байгаа нь
Зураг
Тонгагийн Нукуалофа ариун сүмийн агаараас харагдах байдал

Гэрэл зургийг Нийл Крисп, 2021 он

Нукуалофа дахь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ариун сүм нь Сүмийн харьяа Лиахона ахлах сургуулийн ойролцоо байрладаг. Тонга улсын хүн амын 63 орчим хувь нь Сүмийн гишүүд бөгөөд Сүм

  • 66,400 гишүүн (ойролцоогоор)

  • 21 гадас, 2 дүүрэг, 173 тойрог, салбар, 2 номлол,

  • 21 гэр бүлийн түүхийн төв, үйл ажиллагаа явуулж буй 1, баригдаж буй 1 ариун сүмтэй.

Бид дахин нэгдэх болно

Тонгатүпүгийн Колонга хотын харьяат Сонаси Ланги (нас барсан) гэр бүлийн гишүүдээрээ байнга цугларч, дууллаас дуулж, аав, эгчийнхээ булшин дээр цэцэг өргөдөг байв. Тэрээр “хэзээ нэгэн цагт бид дахин нэгдэх болно. Тэгээд бид нэг ижил дуу дуулна гэж би боддог” гэж хэлсэн юм.

Зураг
Гэр бүлээрээ дуулж байгаа нь

Тонга дахь Сүмийн талаарх дэлгэрэнгүй

Зураг
Тонга улсын хаан Сүмийн удирдагчид, бусад хүний хамт

Тонга улсын хаан ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон, түүний эхнэр Вэнди, ахлагч Гэррит В.Гонг, түүний эхнэр Сюзан болон бусад хүнийг 2019 онд Тонгад айлчлах үеэр нь угтан авлаа.

Deseret News, Жэффри Д.Оолрэдын авсан гэрэл зураг

Зураг
Инээмсэглэж буй залуу эмэгтэй

Сүмийн бүх залуу эмэгтэйн нэгэн адил Тонгагийн энэ залуу эмэгтэй зорилго тавьж, түүнийгээ биелүүлэхийн тулд хөдөлмөрлөдөг.

Зураг
Тонгагийн Нэиафү ариун сүмийн дүрслэл

Энэхүү дүрслэл нь Тонгагийн хоёр дахь ариун сүм болох Нэиафү ариун сүм баригдаж дууссаны дараа ямар харагдахыг харуулж байна.

Зураг
Ээж, хүү хоёр хамтдаа уншиж байгаа нь

Тонга дахь гишүүд Сүм даяар өгсөн “Ирээд, Намайг дага” (Лук 18:22) уриалгыг сонсоод, гэр орноо сайн мэдээг судлах төв болгосон.

Зураг
Далайн эргээр алхаж буй гэр бүл

Тонгад гэр бүлээрээ хамтдаа хийж болох хялбар үйл ажиллагаануудын нэг нь далайн эрэг дагуу хамтдаа алхах явдал юм.

Зураг
Талбайд ажиллаж буй хос

Тонгад газар тариалан чухал бөгөөд хожмын үеийн олон гэгээнтэн үр тариа тариалж, хурааж авдаг.

Зураг
Инээмсэглэж буй хоёр эмэгтэй гал тогооны өрөөнд гадил жимсний навч янзалж байгаа нь

Номхон далайн арлуудын ард иргэдийн нэгэн адил Тонгагийнхан гадил жимсний навчийг ихэвчлэн хоол хүнсээ бэлтгэхэд ашигладаг.

Зураг
Гэр бүлээрээ Сүмийн дуулал дуулж байгаа нь

Сүм даяарх шиг Тонгад мөн ч хамтдаа шүтэн бишрэхийн чухал хэсэг нь Сүмийн дуулал дуулах явдал юм.

Зураг
Үндэсний хувцас өмсөхдөө туслуулж буй эрэгтэй

Тонгагийнханд үндэсний хувцас нь чухал үүрэгтэй.

Зураг
Инээмсэглэж буй залуу эрэгтэй Сүмийн үйл ажиллагааны үеэр

Энэ залуу эрэгтэй Тонга дахь цуглааны байранд болдог өсвөр үеийнхэнд зориулсан үйл ажиллагаанд оролцож, бусадтай ярилцах дуртай.

Зураг
Хамтдаа уншиж буй хос

Судраас тогтмол судлах нь Тонгагийн хосуудад гэр бүлээрээ сүнслэг байдлын хувьд хамтдаа өсөхөд нь тусалдаг.

Зураг
Галт уулын үнсэнд дарагдсан тээврийн хэрэгсэл

2022 оны 1-р сард болсон галт уулын дэлбэрэлт Тонга арлын олон хэсгийг үнсээр хучжээ.

Малау медиагийн дарсан гэрэл зургийг тэдний зөвшөөрлөөр авч ашиглав.

Зураг
Сайн дурынхан, хандивын хангамжаар дүүрэн усан онгоцны зогсоол

Тонгатапу арал дээрх гишүүдийн бусад арлын хүмүүст туслахаар хандивласан эд зүйлсийг завиар зөөж байгаа нь.