2022
Исаиагийн бичээс надад Есүс Христийн талаар юу заадаг вэ?
2022 оны 9-р сар


“Исаиагийн бичээс надад Есүс Христийн талаар юу заадаг вэ?,” Лиахона, 2022 оны 9-р сар.

Ирээд, Намайг дага

Исаиа 13–14; 24–30; 35

Исаиагийн бичээс надад Есүс Христийн талаар юу заадаг вэ?

Зураг
Библийн видео бичлэгээс авсан Есүс Христийн зураг

Ойролцоогоор 2700 жилийн өмнө бичигдсэн Исаиагийн үг заримдаа бидний хувьд дэндүү ээдрээтэй эсвэл төөрөгдмөөр санагддаг. Гэсэн хэдий ч Исаиа номыг унших нь Есүс Христийн талаар илүү ихийг мэдэх хамгийн сайн арга замуудын нэг юм. “[Нифайчуудыг] Их Эзэн өөрсдийн Гэтэлгэгчид итгэхийг илүү бүрэн дүүрнээр ятгаж” (1 Нифай 19:23) болохын тулд Нифай Исаиагийн үгийг эш татсан. Исаиаг илүү сайн ойлгохын тулд Аврагчийн тухай Исаиагийн сургаал дээр анхаарлаа төвлөрүүлэхийг хичээ.

Эдгээр бүлгийг судалж байхдаа дараах асуултын хариултыг хай.

  • Елиаким Есүс Христийг хэрхэн төлөөлдөг вэ? (Исаиа 22:20–25-ыг үзнэ үү.)

  • Амилуулалтын үед Христ бидний төлөө юу хийх вэ? (Исаиа 25:8-ыг үзнэ үү.)

  • Христ Өөрийн хүмүүст хэрхэн заадаг вэ? (Исаиа 28:10-ыг үзнэ үү.)

  • Исаиа хожмын өдрүүд дэх Есүс Христийн сайн мэдээний Сэргээлтийг хэрхэн дүрсэлсэн бэ? (Исаиа 29:14-ийг үзнэ үү.)

  • Христийг эргэн ирэх үед ямархуу байх вэ? (Исаиа 35:10-ыг үзнэ үү.)

“Исаиа Их Эзэний эдгээх, тайвшруулах нөлөөний талаар олон давтан хэлсэн. … Түүний Сүнс эдгээж, цэвэршүүлж, тайвшруулан, итгэл найдваргүй зүрх сэтгэлд шинэ амь оруулдаг. Амьдралын бүхий л муу муухай, аймшигтай, үнэ цэнгүй зүйлсийг эрхэм дээд, сүр жавхлант болгох хувиргагч хүч үүнд л оршдог. Түүнд мөнх бус байдлын үнсийг мөнхийн гоо үзэсгэлэн болгон хувиргах хүч бий” (Tad R. Callister, The Infinite Atonement [2000], 206–207).