2022
Найдвар бий!
2022 оны 9-р сар


“Найдвар бий,” Лиахона, 2022 оны 9-р сар.

Энэ дугаарт тавтай морилно уу

Найдвар бий!

Зураг
Охинтойгоо ярилцаж буй эцэг эх

Бидэнд ямар ч бэрхшээл тулгарсан Есүс Христ бидний найдвар юм. Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Роналд А.Расбанд энэ сарын дугаарын сэдвийг “Христэд найдах найдвар ба тайтгарал” (4-р хуудас) хэмээх өөрийн шинэ нийтлэлд гайхалтай үнэнээр тодорхойлсон.

Олон эцэг эх амаргүй ертөнцөд үр хүүхдүүдээ өсгөхийн тулд чадах бүхнээ хийж байгаа энэ цаг үед найдварын энэхүү захиас тэдэнд нэн хэрэгтэй байсан. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Дайсан илүү ширүүнээр итгэл рүү мөн бидэн рүү, бидний гэр бүл рүү дайрч довтолж байна. Сүнслэг байдлын хувьд давж гарахын тулд бид сөрөг стратеги ба урьдчилсан төлөвлөгөөтэй байх хэрэгтэй” (“Нээлтийн үг,” 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 3) хэмээн заасан. Энэхүү ариун нандин ажлаа гүйцэлдүүлэхэд нь эцэг эхчүүдийг дэмжихийн тулд Сүм хамааралтай мөн хэрэгцээтэй эх сурвалжаар хангахыг байнга эрэлхийлдэг.

Энэ сарын дугаарт миний хамтран зохиогч бид хоёр эцэг эхчүүдэд хүүхдүүдтэйгээ бат бөх харилцааг бий болгож, итгэлийг нь тэтгэж, эв нэгдлийг бэхжүүлэхэд туслах сайн мэдээний зарчмуудыг болон бодит арга барилыг нэгтгэсэн, эцэг эхчүүдэд зориулсан загварыг хуваалцсан (“Хүүхэд өсгөн хүмүүжүүлэх хүчирхэг загвар”-ыг 10-р хуудаснаас үзнэ үү.)

Ариун Сүнс биднийг хэрэгтэй найдвар, тусламж руу маань хөтөлж чадна. Далын ахлагч Хосэ А.Тэйшэйра “Бодол санаагаа сүнсээр удирдуулахыг сонго” (40-р хуудас) хэсэгт Ариун Сүнсээр дамжуулан бид хэрхэн илүү их удирдамж хүлээн авч болох тухай заана.

Энэ дугаар танд болон танай гэр бүлийнхэнд итгэл найдвар олоход, илүү их хайр мэдэрч, илүү агуу баяр баясгаланг мэдрэхэд тусална гэж найдаж байна.

Хүндэтгэсэн,

Хууль зүйн ухааны доктор, Мэйрэн Дэйнэс

Олон улсын гэр бүлийн бодлого, хөтөлбөр хөгжүүлэлтийн мэргэжилтэн