2022
Бурханы төлөвлөгөө танд зориулагдсан
2022 оны 1 ба 2-р сар


Эцэг эхчүүдэд

Бурханы төлөвлөгөө танд зориулагдсан

Эрхэм хүндэт эцэг эхчүүд ээ,

Бид Хуучин Гэрээний дүрс зураг, бэлгэдэл, сургаалуудыг судлахдаа Тэнгэрлэг Эцэгийн бидэнд зориулсан төлөвлөгөө, энэ төлөвлөгөөн дэх Есүс Христийн үүргийг илүү сайн ойлгож чадна.

Энэ сарын дугаарт гарсан нийтлэлүүд нь хүүхдүүдэд Хуучин Гэрээнээс болон бидэнд зориулсан Бурханы төлөвлөгөөний талаар заах санааг та бүхэнд өгөх болно.

Тэнгэрлэг Эцэгт хүүхдүүддээ зориулсан тэнгэрлэг төлөвлөгөө байдаг

Яагаад Бурханы авралын төлөвлөгөөг ойлгох нь чухал вэ? Хүүхдүүддээ Адам, Ева хоёрын Уналтын талаар заахдаа 10-р хуудсан дээрх “Сайн мэдээний үндсэн зарчим”-ыг ашиглана уу. Та дэлхий дээр ирснээс хойших энэ амьдралд тохиолдсон адислал, боломжуудын жагсаалтыг хамтдаа гаргаж болно.

6-р хуудсан дээрх ахлагч Квинтин Л.Күкийн нийтлэлийг уншаад, Бурханд хүүхдүүдээ аврах төлөвлөгөө байдаг тухай мэдсэнээр өөрсдийн амьдралд ирсэн адислалуудын тухай гэр бүлээрээ ярилц.

Хуучин Гэрээнээс судлах

20, 26-р хуудсан дээрх нийтлэлийг уншаад, Хуучин Гэрээнээс судлах байдлаа сайжруул. Та Хуучин Гэрээг ойлгоход туслах юуг мэдэж авсан бэ? Энэ жил Ирээд, Намайг дага гарын авлагаас судлахдаа ямар зорилго тавих талаар гэр бүлийнхэнтэйгээ залбирч байгаад ярилцаарай.

Ирээд, Намайг дага гарын авлагын талаарх ойлголт

30-р хуудсан дээрээс Бүтээлтийн талаарх зурган тайлбарыг болон Ирээд, Намайг дага хөтөлбөрөөс судлахыг дэмжсэн бусад материалыг үзнэ үү.