2022
Эхлэл ба Хуучин Гэрээ
2022 оны 1 ба 2-р сар


Энэ дугаарт тавтай морилно уу

Эхлэл ба Хуучин Гэрээ

Зураг
Jesus Christ with stars in background

Christ and the Creation (Христ ба Бүтээлт), Робэрт T.Баррэтт

Шинэ он гараад удаагүй байгаа ба энэ нь эхлэлийн талаар эргэцүүлэн бодоход тохиромжтой үе мэт санагдаж байна.

Энэ жил Хуучин Гэрээ, Агуу Үнэт Сувд хоёр нь хүн төрөлхтний мэддэг хамгийн чухал, ер бусын эхлэлүүдийн заримаар биднийг аялуулах болно.

“Эхлэлд” (Абрахам 4:1) Эцэгтэй хамт байсан Есүс Христийг бид илүү их таньж мэдэх болно. Бид дэлхийн Бүтээлт, мөнх бус амьдралын эхлэлийн талаар унших боломжтой. Бид наманчлал, гэр бүл, зарлигууд болон дэлхий дээр ариун сүмд шүтэн бишрэх явдлын эхлэлийн талаар мэдэж авч болно. Эдүгээ бидний амьдралын хэв загвар болж байдаг ариун нандин гэрээнүүдийн эхлэлийн талаар бид судлах боломжтой.

Хуучин Гэрээнд бид дурлаж амжаагүй байгаа бол судалгаа, хайгуул хийх шинэ улирлын эхлэл өнөөдөр тавигдаж болно. 20-р хуудаснаас би энэхүү судрын номын талаарх илүү их сэтгэл догдлуулсан, сургаалуудыг нь шинэ эрч хүч, зорилготойгоор харахад тусалсан зарим үнэнийг хуваалцаж байна. 26-р хуудсанд Ням гаргийн ангийн ерөнхий ерөнхийлөгч Марк Л.Пэйс, хэрэв бид “ухамсартайгаар, залбирч байгаад” унших хүсэлтэй байвал хүлээн авах боломжтой адислалуудыг тодорхойлсон байна.

Энэ бүхнээс хамгийн чухал нь, Есүс Христийн ачаар шинээр эхлэх нь насан туршид боломжтой гэдгийг санацгаая. 6-р хуудсан дээрх нийтлэлдээ ахлагч Квинтин Л.Күк Аврагч маань биднийг гараа тосон хүлээж байдаг тул “ямар ч зүйл хэзээ ч алдагддаггүй” гэдгийг гэрчилсэн. Түүний ач ивээлээр бид эртний өвөг дээдсийнхээ маш олон жилийн өмнө эхлүүлсэн сүнслэг аяллыг үргэлжлүүлж чадна.

Энэ жил бидний хүн нэг бүр гайхалтай эхлэлээр дүүрэн байна гэж би найдаж байна!

Марисса Виддисон

Gospel Living аппликэйшны гүйцэтгэх редакторын туслах

Зураг
view of the earth from space

“Бибээр Эхлэл мөн Төгсгөл мөн Бүхнийг Чадагч Бурхан болой; өөрийн Төрсөн Ганцаар эдгээр зүйлүүдийг бүтээлгэсэн, тийм ээ, эхлэлд тэнгэрийг мөн дээр нь чиний зогсож байгаа дэлхийг бүтээсэн болой.”

Гэрэл зургийг Adobe Stock