2022
Хуучин Гэрээнээс Есүс Христийг олох
2022 оны 1 ба 2-р сар


Хуучин Гэрээнээс Есүс Христийг олох

Эдгээр таван үнэн энэ жил судар судлахдаа Аврагчийг таньж мэдэхэд бидэнд тусална.

Зураг
fine art painting of Jesus Christ

Дэлхийн Гэрэл, Волтэр Рэйн, хуулбарлаж болохгүй

Нэг өдөр Есүс Христ Иерусалимаас Эммау хүрэх зам дээр хоёр шавьтайгаа уулздаг. Тэднийг алхаж байх зуур Тэрээр одоо бидний Хуучин Гэрээ хэмээн нэрлэдэг судар дээр дүрсэлсний дагуу Өөрийн үүргийн талаар заасан.

“Тэгээд Тэр, Мосегээс эхлэн бүх эш үзүүлэгчид, бүх Бичвэрт Өөрийнх нь тухай юу хэлснийг тэдэнд тайлбарлав” (Лук 24:27). Аврагчийн тухай мөн Түүний зорилгын тухай суралцах нь шавь нарынх нь хувьд сүнслэг туршлага байсан тул тэд Түүнээс илүү удаан үлдэхийг гуйдаг (Лук 24:28–32-ыг үзнэ үү).

Энэ жил бид Хуучин Гэрээг судлах үедээ тэдгээр Христийн эртний дагалдагчдын адилаар Аврагчийг илүү утга учиртай арга замаар таньж мэдэх боломжтой байх болно. Энэхүү цэдэг, түүнчлэн Агуу Үнэт Сувд дахь Мосегийн ном болон Абрахамын ном нь Түүний мөн чанар, зорилго, Тэнгэрлэг Эцэгтэй болон бидний нэг бүртэй харилцах харилцаа зэрэг Түүний хэн болох тухай илүү бүрэн дүүрэн ойлголтыг бидэнд өгдөг. Мөнх амьдралын бэлгийг хүлээн авахад энэхүү ойлголт бидэнд шаардлагатай (Иохан 17:3-ыг үзнэ үү).

Энэ эртний, ариун номоор дамжуулан Есүс Христийг таньж, илүү сайн ойлгоход бидэнд туслах таван үнэнийг доор өгүүлэв. Үүнд:

1 дэх үнэн: Есүс Христ бол Иехова

Шинэ Гэрээнээс бид Есүс Христ өөрийгөө Иехова хэмээн танилцуулсан талаар уншдаг (Иохан 8:58, зүүлт тайлбарб-г үзнэ үү). Хүмүүс уурлаж; доромжилсон гэж Түүнийг чулуугаар шидэхийг оролдов (Иохан 8:59-ийг үзнэ үү). Есүс Христ бол Иехова, Хуучин Гэрээний Бурхан гэдгийг буюу өнөө үед хүртэл олон хүн буруу ойлгодог хэвээр байгаа эрхэм үнэнийг тэд ухаарсангүй.1

Хуучин Гэрээн дэх Аврагчийн дүрийг олонтоо буруу ойлгодог нэг шалтгаан бол уг номд “Есүс Христ” гэсэн нэрийг оруулаагүйтэй холбоотой байж болох юм. Үүний оронд уг номыг бичигчид Түүнийг тодорхойлохдоо “Бурхан,” “Би,” эсвэл “Их Эзэн” зэрэг хэд хэдэн нэрийг ашиглажээ.2 Үүнийг мэдсэн тохиолдолд бид Есүс Христийг судрын туршид илүү тодорхой харж эхэлдэг. Жишээлбэл:

  • Мосе шатаж буй бутан дундах “Бурхан”-тай ярьж байхдаа, тэр Есүс Христтэй ярьж байсан (Гэтлэл 3:6-г үзнэ үү)3

  • Үүний адилаар Есүс Христ өөрийгөө Иосеф Смитэд “Агуу Би байдаг” (Сургаал ба Гэрээ 29:1) хэмээн тодорхойлжээ.

  • Баптистч Иохан “Их Эзэн”-ий замыг бэлтгэхээр дуудагдсан. (Матай 3:3) Энэ нь Исаиа 40:3 дээрх Есүс Христийн талаарх бошиглолын биелэл юм.

  • 17-р хуудасны хүснэгтээс энэхүү судар дахь Иеховагийн талаарх олон жишээг харна уу.

2 дахь үнэн: Юмс, үйл явдлууд Аврагчийн маань талаар бидэнд зааж өгч чадна

Зураг
an angel appearing to Adam and Eve as they prepare a burnt offering

Адам, Ева хоёрт шүтлэг бишрэлийнхээ нэг хэсэг болгон амьтнаар өргөл өргөх зарлиг өгөгдсөн. Ийм золиослолууд нь Бурханы Хурга Есүс Христ Цагаатгалын нэг хэсэг болгон Өөрийг нь золиослохыг зөвшөөрсөн гэдгийг бидэнд сануулдаг.

Адам, Ева хоёр өргөл өргөсөн нь, Кийт Ларсон

Хуучин Гэрээ нь Аврагчийн үзүүлдэг тусламжийг бидэнд сануулдаг бэлгэдэл, түүхээр баялаг. Жишээлбэл:

  • Итгэлтэй хүмүүст шүтлэг бишрэлийнхээ нэг хэсэг болгон амьтдаар тахил өргөх зарлиг өгөгдсөн талаар олон сударт дүрсэлсэн байдаг. Жишээлбэл, Израилын хүүхдүүдэд хургаар тахил өргөж, хаалган дээрээ цусаар нь тэмдэг тавих талаар хэлсэн. Ийн үйлдсэн хүмүүс Египетэд гарсан үхлийн аюулт тахал өвчнөөс хамгаалагдсан байв. Ийм золиослолууд нь Бурханы Хурга Есүс Христ Цагаатгалын нэг хэсэг болгон Өөрийг нь золиослохыг зөвшөөрсөн гэдгийг бидэнд сануулдаг. Түүний золиослол биднийг биеийн болон сүнслэг үхлээс авардаг. (Гэтлэл 12:13-ыг үзнэ үү.)

  • Бошиглогч Елиа амьд гарахаар зугтаж, цөлд нуугдах хэрэгтэй болохдоо гашуудаж, өөрийгөө үхсэн ч байсан болоосой гэж хэлж байсан. Унтаж байхад нь түүнд талх, ус гайхамшигтайгаар өгөгдөж, энэ нь цаашлан явах хүч тэнхээ өгөхөөр түүнийг тэтгэж, сэргээсэн юм. Энэ нь бидэнд Есүс Христ бол Амьд ус, Амьдралын талх гэдгийг сануулдаг. Тэр бидний найдварын гол чухал эх сурвалж юм. (1 Хаад 19:1–8-ыг үзнэ үү.)4

  • “Таны үг миний хөл дэх дэнлүү” гэж нэгэн дуулалч бичсэн (Дуулал 119:105; тодотгол нэмэгдсэн). “Би харанхуйд суувч Эзэн миний гэрэл юм” (Мика 7:8; тодотгол нэмэгдсэн) гэж Мика гэрчилжээ. Есүс Христ бол биднийг тэнгэрлэг гэр лүү маань чиглүүлдэг Дэлхийн гэрэл гэдгийг тэдний үгс сануулдаг.

Унших үедээ та Ноагийн гэр бүл хөвөгч авдрын ачаар үерээс аврагдсан, эсвэл халим дотор байхад нь Ионад наманчлах хугацаа өгөгдсөн гэх мэт Есүс Христийг болон биднийг аврах чадварыг нь сануулдаг бусад зүйлийг олж мэдэж болох юм. Эдгээр үйл явдал Аврагч биднийг амьдралын шуурга дундуур өргөн явж чадна гэдгийг болон зөв зам дээр эргэж гарах боломжийг үргэлж бидэнд олгоно гэдгийг сануулдаг. (Эхлэл 7:1; Иона1:17-г үзнэ үү).

3 дахь үнэн: Иехова бол хувь хүнд ханддаг Бурхан

Заримдаа Хуучин Гэрээний Бурхан ууртай, өшөө авдаг мэт санагдаж магад. Номын анхны бичигчид өнөө үед бидэнд бүрэн ойлгоход хэцүү байж болох зан заншил, илэрхийлэл бүхий эртний соёл иргэншилтэй байсныг санах хэрэгтэй. Ирээд, Намайг дага гарын авлага, бүлгийн ярилцлага, Ариун Сүнснээс ирдэг гэгээрэл нь Хуучин Гэрээнээс уншсан зүйлээ бусад судрын номоос Есүс Христийн талаар мэддэг зүйлтэйгээ хоршуулж ойлгоход бидэнд тусална.

Иеховагийн нэг тодорхой зан чанар болох Аврагч бол хувь хүнд ханддаг Бурхан гэдэг нь Аврагчийн талаар суралцагчдад танил байх болно. Сүр жавхлантай мөн жижиг арга замуудаар оролцдог Түүний оролцоо Өөрт нь найддаг хүмүүсийг чөлөөлөхөд хэзээд бэлэн гэдгийг нь харуулдаг. Хуучин Гэрээн дэх Түүний тохинууллын зарим жишээг харуулав. Үүнд:

  • Адам, Ева хоёрыг зөрчил гаргасны дараа Их Эзэн тэднийг арьсаар хувцаслаж, биеийг нь халхалдаг (Эхлэл 3:21-ийг үзнэ үү). Еврей хэлээр Цагаатгал гэдэг үг нь “халхлах” эсвэл “өршөөх” гэсэн утгатай.

  • Тэр Енохыг хамт алхахад урьдаг (Мосе 6:34-ийг үзнэ үү) ба Сионы хүмүүсийг дээш хүлээн авсан (Мосе 7:69-ийг үзнэ үү).

  • Тэр Иосефыг гэр бүлээ төдийгүй тоолж баршгүй олон хүнийг өлсгөлөнгөөс аврахад бэлтгэсэн (Эхлэл 37–46-г үзнэ үү).

  • Тэр Израилын хүүхдүүдийг цөл дундуур удирдсан билээ (Гэтлэл 13:21–22-ыг үзнэ үү).

  • Тэр Аарон, Мириам хоёр дээр, амьд бошиглогчид итгэх итгэлээ хүчирхэгжүүлэхэд нь туслахаар зочилсон (Тооллого 12:5-ыг үзнэ үү).

  • Тэр Рутыг удирдаж, Өөрийн өвөг дээдсийг түүний ур удмаар дамжуулан хадгалсан (Рут 3:10–11; 4:14–17-г үзнэ үү).

  • Тэр Самуел хүүг нэрээр нь дуудсан (1 Самуел 3:3–10-ыг үзнэ үү).

  • Тэр хүмүүсээ эрэмгийлэн аврахад Естерийг хүчирхэгжүүлсэн (Естер 2:17; 8:4–11-ийг үзнэ үү).

4 дэх үнэн: Есүс Христ бидэнд дайн тулаанд тулалдахад тусалдаг

Заримдаа өдөр тутмын амьдрал маань тулаан шиг санагддаг. Бид Хуучин Гэрээнд дүрсэлсэн дайнтай адилгүй, сайн муугийн хоорондох сүнслэг тулаанд орж байгаа. Хуучин цагийн цэргүүдтэй хамт “Агуу Иехова биднийг удирдаач”5 хэмээн бид хашхирдаг. Эдгээр судраас бид Түүний тайвшруулах хариуг сонсдог:

  • “Би чамайг хаяхгүй, мөн чамайг орхихгүй” (Иошуа 1:5).

  • “Энэ асар их цэргээс болж бүү ай, бүү шантрагтун. Учир нь энэ тулаан та нарынх биш, харин Бурханых юм” (2 Шастир 20:15).

  • “Чамайг Би тэнхрүүлнэ; … Чамд үнэхээр тусална” (Исаиа 41:10).

  • “Чамайг чөлөөлөхөөр Би чамтай хамт байна” (Иеремиа 1:8).

5 дахь үнэн: Их Эзэний амлалт үргэлжилдэг

Бид өөрсдийн ойлгож байгаагаас ч илүүтэй Хуучин Гэрээний итгэлтэй хүмүүстэй илүү холбоотой байдаг. Эртний үзмэрчид Есүс Христийн мөнх бус амьдралыг харуулдан хүлээж, энэ талаар бичдэг байв. Жишээ нь, Исаиа Их Эзэнийг хүчит үгсээр дүрсэлсэн тул эдгээр үг Аврагчийн Амилсны баяр, Христийн мэндэлсний баяраар бидний дуулдаг дууны хэсэг болсон (Исаиа 7; 9; 40 ба 53-ыг үзнэ үү).6

Тэдгээр бошиглогчийн адилаар бид Христийн ирэхийг тэсэн ядан хүлээдэг. Энэ удаад бид Түүнийг хаанчлахаар ирэхийг, өөрийн биеэр дэлхий дээр эргэн ирэхийг нь харуулдаж байгаа билээ.7 Бид дэлхийг Түүний Хоёр дахь ирэлтэд бэлтгэж байхдаа, Хуучин Гэрээн дээр анхлан бичигдсэн, дараахын адил үнэн болон амлалтуудаар хүчирхэгждэг. Үүнд:

  • Патриархын адислал. Энэ нь бидний харьяалагддаг Израилын угсааг хэлж өгдөг. Их Эзэн Абрахамтай хэдэн мянган жилийн өмнө гэрээ байгуулсан ба энэ нь бидний ямар овог гэдгээс үл хамааран Сүмийн гэрээт гишүүдийн хувьд эдүгээ бидэнд ч бас хамааралтай. (Эхлэл 13:14–17; Абрахам 2:9–11-ийг үзнэ үү.)

  • Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахих зарлиг “үеийн үед Би болон та нарын хоорондох тэмдэг мөн бөгөөд Би бол та нарыг ариусгагч Эзэн гэдгийг та нарт мэдүүлэх болно” (Гэтлэл 31:13) гэж Их Эзэн хэлсэн.

  • Өнөө цагийн ариун сүмийн шүтлэг бишрэлийн нэг хэсэг болох ариун угаалга, тосолгоо, хувцаслалт анх Ааронд болон түүний үр удамд өгөгджээ (Леви 8-ыг үзнэ үү).

Хэр олон зөв зохистой эрэгтэй, эмэгтэйчүүд биднийг хүн төрөлхтний түүхийн энэ цэгт авчрах гэж хэчнээн их золиос гаргасныг бодож үзээрэй. Бид тэдний хүчин чармайлт дээр нэмэрлэн үргэлжлүүлдэг. Мөн Аврагчаар удирдуулсан дэлхийн талаарх ижил алсын хараатай. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны зааснаар, “4000 жилийн хүлээлт, бэлтгэлийн дараа дэлхий дээрх ахан дүүстээ сайн мэдээг хүргэж өгөхөөр сонгогдсон өдрүүд ирээд байна. Энэ нь Израилын цугларалтын амлагдсан өдрүүд. Бид үүнд оролцож чадна!”8

Суралцахуйн түүхэн жил

Зураг
Christ in red robe

Улаан нөмрөгтэй Христ, Минэрва Тэйхэрт, Сүмийн түүхийн музейн зөвшөөрлөөр нийтлэв

Христэд итгэгчид бидний түүх буюу хүн төрөлхтний үүслийн түүх гарт маань байна. Есүс Христийн Цагаатгалын ачаар энэхүү түүхэн аялал хэрхэн дуусахыг бид мэднэ. Сатан устгагдаж, зөв шударга хүмүүс ялна. Гэвч бидний хувь хүний түүх ямар байх бол?

Бид энэ жил Есүс Христтэй хамт алхахыг сонгох уу? Бид Түүнийг бидэнтэй хамт үлдэхийг гуйж, Түүний заасныг хүсэн хүлээж сонсох уу?

Тэр бол хайраар дүүрэн, хувь хүн бүрийн Аврагч бөгөөд бид Түүний дуу хоолойг Сургаал ба Гэрээн дээрээс сонсож, Шинэ Гэрээн дээр Түүний амьдрал бичигдэж, Түүний сургаал Мормоны Номд тодорхой заагдсан байдаг. Багахан дадлага хийснээр бид Хуучин Гэрээний хуудаснууд даяар нэхэн сүлжигдсэн Түүний тохинууллыг олох боломжтой болох болно. Тэр бол хүн төрөлхтний өнгөрсөн, одоо, ирээдүйн гол төв билээ. Тэр бидний явах замын алхам бүрд дэргэд маань байсаар ирсэн, байх ч болно.

Эх сурвалж

  1. “Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл”-ийн хоёр дахь догол мөрийг үзнэ үү. ChurchofJesusChrist.org.

  2. Англи хэл дээрх орчуулгад Есүс Христийн талаар ярьж байгаа үед олонтоо том үсгээр буюу ИХ ЭЗЭН хэмээн бичдэг. 1 Самуэл 1:15 дээр “их эзэн” гэдэг үгийг хоёр янзаар буюу нэг нь хүнийг, нөгөөх нь “ИХ ЭЗЭН” хэмээн Есүс Христийг хэлсэн байдаг. James E. Talmage, Jesus the Christ(1916), 36-г үзнэ үү.

  3. Сүмээс хэвлүүлсэн Библийн хувилбаруудад зүүлт тайлбарууд нь судруудад Аврагчийн талаар дурдах үед үүнийг тодруулж тусална. Жишээ нь, Гэтлэл 3:6, зүүлт тайлбар a.

  4. Энэ түүхийн бэлгэдлийн талаарх дэлгэрэнгүйг Marissa Widdison, “The Bread and Water of Hope,”Ensign, Sept. 2019, 56-аас үзнэ үү.

  5. Guide Us, O Thou Great Jehovah Hymns, no. 83.

  6. Исаиагийн зарим шүлгийг Хандэлын магтуу дуу болох Мессиа дууны үг болгон ашигласан.

  7. Итгэлийн тунхаг 1:10-ыг үзнэ үү.

  8. Рассэлл M.Нэлсон, “Гэрээнүүд,” Liahona, 2011 оны 11-р сар, 88.