2022
Уналт Бурханы төлөвлөгөөний нэг хэсэг байсан
2022 оны 1 ба 2-р сар


Сайн мэдээний үндсэн зарчим

Уналт Бурханы төлөвлөгөөний нэг хэсэг байсан

Уналтын улмаас бид дэлхий дээр ирж мөн хэзээ нэгэн өдөр Тэнгэр дэх Эцэгтэйгээ амьдрахын тулд буцаж чадна.

Зураг
Adam and Eve holding their infant child

Еденийн цэцэрлэгт буй Адам, Ева хоёр, Робэрт Т.Баррэтт; Еденийн цэцэрлэгээс хөөгдөж буй Адам, Ева хоёр, Гари Л.Капп, хуулбарлаж болохгүй;Адам, Ева хоёр, Жэй Брайант Ворд; Амилалт, Хэрри Андэрсон

Еденийн цэцэрлэгт Бурхан сайн, муугийн мэдлэгийн модны жимснээс бүү ид хэмээн Адам, Ева хоёрт зарлиг болгосон. “Өөрийнхөө төлөө сонгож болно, … харин, үүнийг би хориглосныг санагтун” (Мосе 3:17) хэмээн Тэр тэдэнд хэлжээ. Сатан Еваг тэр модны жимснээс идүүлэхээр уруу татав. Тэр түүнд “сайн ба мууг мэдсэнээр та нар бурхад шиг болох болно” (Мосе 4:11) гэж хэлсэн. Ева жимсийг идээд, Адамд өгөв. Бурхан Адам, Ева хоёрыг Еденийн цэцэрлэгээс гаргав.

Уналт

Зураг
Adam and Eve leaving the Garden of Eden

Адам, Ева хоёр Еденийн цэцэрлэгээс гараад, Бурханы оршихуйд байхаа больжээ. Бурханаас ийн тусгаарлагдахыг сүнслэг үхэл гэж нэрлэдэг. Еденийн цэцэрлэгийг орхисноор Адам, Ева хоёр мөнх бус болж, улмаар үхэх боломжтой болсон гэсэн үг юм. Адам, Ева хоёр Бурхантай хамт байхаа больж, мөнх бус болсон хэдий ч тэд өсөж хөгжих боломжтой болсон учраас аз жаргалтай мөн итгэл найдвар дүүрэн байлаа (Мосе 5:10–11-ийг үзнэ үү). “Адам хүмүүн байж болохын тулд унасан; мөн тэд баясгалантай байж болохын тул хүмүүн байх бөлгөө” (2 Нифай 2:25).

Сорилтын цаг

Унасныхаа дараа Адам, Ева хоёр тусгаарлагдсанчлан, бид төрөхдөө Бурханаас тусдаа амьдардаг. Сатан биднийг буруу сонголт хийхэд уруу татдаг. Эдгээр уруу таталт биднийг сорьж; зөв, буруугийн хооронд сонгох боломжийг олгодог (Алма 12:24). Нүгэл үйлдэж, наманчлахгүй байх бүрдээ бид Тэнгэрлэг Эцэгээс илүү ихээр холддог. Гэхдээ, хэрэв бид наманчилбал Тэнгэр дэх Эцэгтэйгээ улам ойртдог.

Биеийн үхэл

Дэлхийг бидний тулд бүтээсэн юм (1 Нифай 17:36-г үзнэ үү)). Унасан болохоор Адам, Ева хоёр Бурханы хүүхдүүдтэй бол гэсэн зарлигийг биелүүлэх боломжтой болж, бидэнд дэлхий дээр ирж бие махбодтой болох боломжийг олгосон. Бидний бие нэг өдөр үхэх боловч сүнс маань үргэлжлүүлэн амьдарна. Биднийг амилуулагдах үед бие махбод болон сүнс маань нэгдэнэ.

Есүс Христээр аврагдсан

Зураг
The resurrected Jesus Christ appearing to Mary Magdalene at the empty tomb

Есүс Христийн цагаатгагч хүчээр дамжуулан бид бие махбодын мөн сүнслэг үхлийг даван туулж чадна. Христ амилсан учраас дэлхий дээр төрсөн хүн бүр амилуулагдаж, үүрд амьдрах боломжтой болно. Христ бидний үйлдсэн нүглийн төлөө зовсон учраас бид наманчилж, өршөөгдөж болох ба тэгснээр Тэнгэр дэх Эцэгтэйгээ дахин амьдарч чадна.