2022
Шалан дээрх дэр
2022 оны 1 ба 2-р сар


Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой

Шалан дээрх дэр

Ээждээ гэрийн ажил хийхэд нь туслахад надад дургүйцэх зүйл байхгүй ч яагаад үргэлж шалан дээр дэр байдаг юм бол?

Зураг
cushion

Олон жилийн турш би ээжийнхээ гэрт очиж, гэрийн ажилд нь тусалж байгаа. Тэр 80 настай ба Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн итгэлтэй гишүүн.

Аавыг нас барснаас хойш ээж минь гэртээ ганцаараа амьдарч байгаа. Гурван хүүхдийндээ зочилж, тэдэнтэй болон ач зээ нартайгаа цагийг өнгөрөөж, амтат хоол хийх нь түүний хамгийн хийх дуртай зүйл юм.

Гэрийг нь цэвэрлэж, бүх зүйл эмх цэгцтэй байгаа эсэхийг шалгахаар ээжийндээ очих бүрдээ би шалан дээрээс хуучин дэр олдог байлаа. Ээжийнхээ хайнга байгаад би өөртөө гомдоллож, тэр дэрийг түшлэгтэй сандал дээр ахин дахин авч тавьдаг байв.

Ээждээ туслахаар дахин очих бүрд мөнөөх дэр ахиад л шалан дээр байдаг байлаа. Би ээждээ дэрний тухай юу ч хэлж байгаагүй ч яагаад тэр дэр шалан дээр байдаг талаар нэг өглөө олж мэдсэн юм.

Ээжид минь өвдөг сөгдөн залбирахад зөөлөн зүйл хэрэг болдог байжээ. Хэдий нас өндөр гарсан ч тэр өдөр бүр өвдөг сөгдөн залбирах гуйвшгүй итгэлтэй нэгэн байсан юм. Тэр хүүхдүүд, ач, зээ нарынхаа төлөө залбирдаг. Тэр найз нөхдийнхөө төлөө залбирдаг. Тэр тусламж хамгийн их хэрэгтэй байгаа хүмүүсийн төлөө залбирдаг. Ээж маань хэдий өндөр настай ч одоог хүртэл хайрлаж, санаа тавьж ирсэн тэднийхээ төлөө залбирдаг байсан.

Өнөөдөр өнөөх дэр шалан дээр байгааг хараад би гомдоллохоо больсон юм. Заримдаа би зөөлөн зүйл дээр өвдөглөн, Тэнгэрлэг Эцэгт хандан залбирч, ээжийнхээ итгэл, үлгэр жишээнд талархлаа илэрхийлдэг.