2022
Аз жаргалд хүргэх замыг дага
2022 оны 1 ба 2-р сар


Аз жаргалд хүргэх замыг дага

Хэрэв хүүхдүүд маань Аврагч дээр сууриа бат бөх тавьсан бол бид дэлхийн хаана ч байсан зөв шударга, итгэл найдвар дүүрэн хүүхдүүдийг өсгөж чадна.

Зураг
African family praying

Гэрэл зургийг Жим Лиливайт

Олон жилийн өмнө миний үеэл дүү нар манай өвөө Крозийр Кимбаллын ферм дээр үйлчлэл хийхээр томилогдсон юм. Шагнал нь Клара эмээгийн гэрийн амттай бялуунаас 1 идэх байлаа.

Тэд ажлаа дуусгаад, шагналаа авахаар гал тогооны өрөө рүү явав. Гэвч өвөө гал тогооны хаалгыг тэгнэн зогслоо. Тухайн үед 14 настай байсан миний үеэл Кэти Галловэй ийн дурссан юм. Өвөө төгөлдөр хуурын сандал дээр суугаад, үеэлүүдийг маань шалан дээр суухыг урив. Шаргуу ажилласанд нь тэр талархаад, бялуугаа идэхийн өмнө тэдэнд ярих чухал зүйл байгаа гэж хэлжээ.

“Миний хуваалцах гэж байгаа зүйлийг мэдэж аваад, ажил хэрэг болгох үе та нарын амьдралд ирэх болно“ гэж тэр хэллээ.

Тэрбээр өвөө Хибэр С.Кимбалл (1801-1868) болон бусад анхдагч өвөг дээдэс нь бие махбодын хүнд хэцүү бэрхшээлтэй тулгарч байсныг тайлбарлажээ. Анхдагчид амьд үлдэхийн тулд хамтдаа зүтгэж, бие биеэ хайрлаж, нэг нэгэндээ үйлчилж байх ёстой гэдгийг хурдан ойлгосон гэж өвөө хэлэв.

Нулимс хацрыг нь даган урсаж эхлэхэд тэрээр “энэ бол тэдний та нарт үлдээсэн агуу өвүүдийн нэг юм!”.

“Патриархаар дуудагдсан хүний хувьд болон та нарын өвөөгийн хувьд цаг хугацааны хонгилыг харахад … зүрх минь та нарын төлөө зовниж байна” гэж тэр хэлэв. “Та нарын анхдагч өвөг дээдсийн ихэнх нь хэзээ ч төсөөлж байгаагүй сэтгэл санаа, сүнслэг байдлын бэрхшээлтэй та нар тулгарах болно.”

Залуу үеийнхэн нь анхдагчдын хайр, үйлчлэлийн агуу өвийг хүндэтгэхгүй бол “өөрсдөө бие даан амьд гарч чадахгүй учраас та нарын олон нь бүтэлгүйтэх болно” гэж тэрээр нэмж хэллээ.

Төгсгөлд нь сүнсний мэдрэмжтэйгээр л өвөө “Бид бие биедээ хэрэгтэй. Нэг нэгэнтэйгээ сайн мэдээний талаарх гэрчлэлээ хуваалцахаас гадна бид бие биеэ, ялангуяа гэр бүлээ хайрлаж, тэдэнд үйлчилж, нэг нэгнээ хүчирхэгжүүлж, тэтгэж, дэмжих үүрэгтэй. Эцсийн өдрүүдэд та нарын тэсэж үлдэх эсэх нь та нарын хамтдаа ажиллаж, нэг нэгнээ хайрлаж, үйлчлэх хүслээс хамаарч болзошгүйг санаарай. За одоо, бялуугаа идэцгээе” гэж тэр хэлэв.

Бид нэг нэгэндээ хэрэгтэй

Зураг
group of people in India

Гэрэл зургийг Вэнди Гиббс Кийлэр

Бидний эргэн тойрон дахь дэлхийн үймээн самуунаас харахад, мөн Крозийр Кимбалл өвөөгийн урьдчилан харж байсанчлан бид бие биедээ хэрэгтэй. Бидэнд хайраар дүүрэн гэр бүл, үйлчлэлээр дүүрэн чуулга, Халамжийн нийгэмлэг, тусламж дэмжлэг үзүүлдэг салбар, тойрог, гадаснууд хэрэгтэй байна.

“Бурхан биднийг хамтран ажиллаж, бие биедээ туслаасай хэмээн хүсдэг. Тийм учраас Тэр биднийг энэ дэлхий рүү гэр бүлүүдэд илгээж, тойрог, гадаснуудад зохион байгуулдаг. Тийм учраас Тэр биднээс бие биедээ үйлчилж, тохинуулахыг хүсдэг. Тийм учраас Тэр биднийг дэлхий дээр амьдрахдаа дэлхийнх биш байгаасай хэмээн хүсдэг. Бид ганцаараа хийхээс илүү ихийг хамтдаа хийж чадна2 гэж ерөнхийлөгч Нэлсон заасан.

Амьдралын маань энэ хоёр дахь хэсэг хүнд хэцүү. Адам, Ева хоёрын уналтаас болж бид өргөс, халгай, сорилт, уруу таталттай тулгардаг. Ийм төрлийн туршлага нь аз жаргалын төлөвлөгөөний нэгэн хэсэг боловч бид амьдралын шуурган дунд бие биедээ тусалдаг.

“Еденийн цэцэрлэгээс гаргагдсан” (Эхлэл 3:23) Адам, Евагийн адилаар биднийг мөнх бус байдлын өмнөх бэлтгэлтэй байдлаас энэ унасан дэлхий рүү илгээсэн. Адам, Евагийн адилаар бид Бурханы хүүхдүүддээ зориулсан төлөвлөгөөний талаарх мэдлэгтээ баясдаг.

“Мөн тэр өдөр Адам Бурханыг магтан дуулж мөн дүүргэгдсэн байв, мөн дэлхийн бүх гэр бүлийн талаар бошиглож эхлэн хэлэв: Бурханы нэр адислагдаг, учир нь миний зөрчлийн улмаас нүд минь нээгдсэн буюу, мөн энэ амьдралд би баяр хөөртэй байх болно, мөн махан бодид бибээр Бурханыг дахин харах болно.

Мөн түүний эхнэр Ева эдгээр бүх зүйлийг сонсоод мөн баяртай байж хэлэв: Хэрэв бидний зөрчил байгаагүй сэн бол бид хэзээ ч үр удамгүй байх байсан, мөн сайн ба мууг, мөн бидний гэтэлгэлийн баяр баясгаланг, мөн дуулгавартай бүгдэд Бурханы өгсөн мөнх амьдралыг бид хэзээ ч мэдэхгүй байх байсан” (Moсе 5:10–11-ыг мөн 2 Нифай 2:25-ыг үзнэ үү).

“Түүний тэнгэрлэг зорилгын хэсэг”

“Үхэшгүй байдал, мөнх амьдрал[ыг]” бидэнд тохиолгох нь Эцэгийн ажил хийгээд алдар суу юм (Мосе 1:39). Ерөнхийлөгч Нэлсоны зааснаар “бид Түүний тэнгэрлэг зорилгын хэсэг” билээ.3

Мөнх бус байдлын өмнөх амьдрал дахь сүнслэг охид хөвгүүдийн хувьд бид “Бурханыг [бидний] Мөнхийн Эцэг хэмээн мэдэж, биширч байсан бөгөөд мөнх амьдралыг өвлөн авах тэнгэрлэг хувь заяагаа бүрэн дүүрэн ухааран ойлгож, төгс төгөлдөр болон хөгжин дэвшихийн тулд бие махбодтой болж, энэ дэлхийд амьдрах тухай Түүний төлөвлөгөөг хүлээн зөвшөөрсөн юм”4 хэмээн Тэргүүн Зөвлөл, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга тунхагласан. Тэргүүн Зөвлөлийн нэгдүгээр зөвлөх, ерөнхийлөгч Даллин Х.Өүксийн саяхан зааснаар “Бид бүгд бурханлаг хувь заяандаа хүрэхэд шаардлагатай мөнх бус туршлагыг олж авч болохын тулд Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний дагуу [Есүс Христ] ‘тэнгэр хийгээд дэлхийг бүтээсэн’ (Сургаал ба Гэрээ 14:9)5.

Судрууд болон хожмын үеийн бошиглогчид Бурханы төлөвлөгөөнд бидний бие махбодын гүйцэтгэх чухал үүргийг тодорхой зааж өгдөг. Бидний хувь тавилан бол амилсан, өргөмжлөгдсөн биес болгогдон, Түүний оршихуйд гэр бүлээрээ мөнхөд амьдрахаар эргэж очих явдал юм.

“Бусад хүнтэй харилцах харилцаа, үнэнийг ялган таних ба дагаж үйлдэх, Есүс Христийн сайн мэдээний зарчим, ёслолуудыг дагах чадварууд бидний бие махбодоор дамжин боломжтой болсон билээ” хэмээн Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Давид А.Бэднар хэлсэн. “Мөнх бус амьдралд бид өрөвч сэтгэл, хайр энэрэл, сайхан сэтгэл, аз жаргал, уйтгар гуниг, урам хугарал, өвчин шаналал, бие махбодын бэрхшээл зэрэг зүйлсийг туулснаар мөнх амьдралд бэлтгэгдэж байдаг.”6

Христийн талаар заа

Зураг
a family sitting around a table

Эргэлзээ, тодорхойгүй байдалтай байгаа өнөө үед сүнслэг байдлын хувьд тэсэж үлдэхэд аз жаргалын төлөвлөгөөний талаарх мэдлэг чухал үүрэг гүйцэтгэдэг. Гэхдээ бид дэлхийнхэн хүүхдүүдийг маань мөнхийн аз жаргалын талаарх зарчмаар тэжээнэ гэж найдаж болохгүй. Эцэг эх бид хүүхдүүддээ тэнгэрлэг гарал үүсэл, бурханлаг хувь заяаных нь талаар заах хэрэгтэй.

Бид Есүс Христийн талаар, авралын төлөвлөгөөний төв болох Түүний Цагаатгалын тухай гэрчлэлээ хөгжүүлэхэд нь тэдэнд туслах замаар эхэлж болно. Хэрэв хүүхдүүд маань Аврагч дээр сууриа бат бөх тавьсан бол бид дэлхийн хаана ч байсан зөв шударга, итгэл найдвар дүүрэн хүүхдүүдийг өсгөж чадна гэдэгт би итгэдэг.

“Гэр бүлийн үдэш хийх, гэр бүлийн залбирах, судраас суралцах зэргийн үед болон гэр бүлийн үйл ажиллагаа, уламжлалуудаар дамжуулан бас засаж залруулах цаг үедээ ч “бидний хүүхдүүд нүглээс ангижрахын тулд ямар сурвалжийг хайж болохыг мэдэж болохын тулд бид Христийн тухай ярьж, бид Христэд баясаж, бид Христийн талаар номлож, бид Христийн тухай бошиглодог” (2 Нифай 25:26).

Авралын төлөвлөгөөнд наманчлал бол “амьдралын турш хэрэгжүүлэх төлөвлөгөө”7 гэдгийг мөн энэ нь найдвар, эдгэрлийг авчирч, зүрх сэтгэлийг хөнгөрүүлж, ирээдүйг гэрэлтүүлдэг гэдгийг ойлгоход нь бид хүүхдүүддээ тусалдаг.

Хүүхдүүд маань Христийн Цагаатгалд итгэх итгэлээ хөгжүүлэх үед Их Эзэн тэднийг гараа тосон хүлээж байдаг бөгөөд ямар ч зүйл алдагддаггүй гэдгийг тэд олж мэдэх болно. “Гэртээ харих замаа дагахын тулд [бидний] орхих ёстой юмс нэг л өдөр огтхон ч золиос мэт санагдахаа болино”8 гэдгийг ойлгоход бид тэдэнд тусалдаг.

Бурханы хүүхдүүдийг цуглуулах

Бид тэнгэрлэг хувь тавиландаа ганцаараа хүрдэггүй. Хожмын үеийн гэгээнтнүүдийн хувьд бид тэнгэрлэг гэртээ хүрэх аялалдаа бусдыг урих онцгой үүрэгтэй. Гэрчлэл, үлгэр жишээ, сайн мэдээг хуваалцах хүслээрээ дамжуулан Сэргээлтийн гэрлийг гэрэлтүүлэхэд бэлэн хожмын үеийн гэгээнтнүүд дэлхийд хэрэгтэй байна. Бид гэрэлтэх үедээ цуглуулж байдаг.

“Бид цугларалтын тухай ярихдаа дараах гол үнэнийг буюу Тэнгэрлэг Эцэгийн хүүхэд бүр Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний захиасыг хөшигний хоёр талд сонсох эрхтэй гэсэн суурь үнэнийг хэлж байгаа юм. Тэд илүү ихийг олж мэдэхийг хүсэж байгаа эсэхээ өөрсдөө шийддэг”9 гэж ерөнхийлөгч Нэлсон хэлсэн.

Крозийр өвөөгийн зөвлөснөөр, бид Есүс Христийн сайн мэдээний талаарх гэрчлэлээ хуваалцдаг. Бид хайртай хүмүүсээ мөн хөршүүдээ хайрлаж, тэдэнд үйлчилж, тэднийг хүчирхэгжүүлж, тэжээж, тусалж, дэмждэг.

Бид “Эцэгийн хаант улсад хойшид гарахгүйгээр хүлээн авагдана, тэгээд тэнгэрт Бурхантай мөнхөд орших” (3 Нифай 28:40) тэнгэрлэг хувь заяандаа хүрэхэд нь бусдад туслах үедээ энэхүү замаар алхахад өөрсдөдөө тусалдаг.”

Эх сурвалж

  1. Крозийр Кимбалл өвөөгийн анхны эхнэр Мэри Лэнора Робэртсыг таалал төгссөний дараа тэрээр анхны эхнэрийнхээ үеэл дүү Кларатай гэрлэжээ. Хүүхдүүд нь түүнийг “Нагац эгч Клара” гэж дууддаг. Ач, зээ нар нь түүнийг “эмээ” гэж дууддаг.

  2. Рассэлл М.Нэлсон, “Бидний сурч буй хэзээ ч үл мартах зүйлс,” 2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган.

  3. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон, “Your Body: A Magnificent Gift to Cherish,” Liahona, Aug. 2019, 50.

  4. “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” ChurchofJesusChrist.org.

  5. Даллин Х.Өүкс, “Аврагч маань бидний төлөө юу хийсэн бэ?,” 2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 77.

  6. Дэвид А.Бэднар, “Бид ариун явдалд итгэдэг,” 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 41.

  7. Линн Г.Роббинс, “Дал дахин долоон удаа,” 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 25.

  8. Хосэ А.Тэйшэйра, “Гэртээ харих замаа сана,” 2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 94.

  9. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон, “Израилын итгэл найдвар” (Өсвөр үеийнхэнд зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт, 2018 оны 6-р сарын 3).