2019
Би номлолд үйлчлэх шийдвэрээ хэрхэн гаргах вэ?
2019 оны 12-р сар


Асуулт, хариулт

Би номлолд үйлчлэх шийдвэрээ хэрхэн гаргах вэ?

Зураг
young man reading scriptures

Чин сэтгэлээсээ асуух хүсэлтэй бай.

Номлол нь хүн бүрд зориулагдсан биш хэдий ч хүн бүр номлол өөрт нь таарах эсэхийг чин сэтгэлээсээ мэдэж авч болно. Заримдаа бид явахыг хүсэхгүй байгаагаасаа болж асуудаг ч үгүй эсвэл асуусан ч Сүнсэнд үнэхээр хариулах орон зай өгдөггүй. Бид чин сэтгэлээсээ асуух ёстой! Чин сэтгэлээсээ эрэлхийлэн асууж байж хариултыг олох юм бол Их Эзэний танд үлд эсвэл яв гэж хэлснээс үл хамааран та амар амгаланг мэдэрч, өөртөө итгэлтэй байх болно.

Али Б., 22 настай, АНУ, Юта

Наманчил

Номлолд үйлчлэх шийдвэр гаргахад надад жинхэнэ наманчлалын талаар сурч мэдэн, үүнийг өөрийн биеэр мэдэрсэн явдал тусалсан юм. Аврагчийн Цагаатгалын талаар суралцаж, ойлгож мэдсэнээ амьдралдаа хэрэгжүүлснээр би үгээр илэрхийлэхийн аргагүй амар амгаланг мэдэрсэн. Би энэ бүхнийг мэдрэхдээ бусад хүнд ч гэсэн энэ амар амгаланг мэдрүүлэхийг хүссэн.

Ахлагч Бэрдэхо, 21 настай, Перу, Арекипа

Их Эзэнтэй холбоотой бай

Тэнгэрлэг Эцэг таны асуултын хариултыг судар, ерөнхий эрх мэдэлтний захиасаар эсвэл бүр хэн нэгний гэрчлэлээр дамжуулан өгч болно. Тиймээс та зөвхөн Их Эзэнтэй холбоотой байснаар сүнсний өдөөлтийг хүлээн авах боломжтой.

Самүэл Х., 14 настай, АНУ, Юта

Тэр танд хариулна гэдгийг сана

Номлолд ирэхийнхээ өмнө би явах ёстой эсэхээ мэдэх гэж нэлээн хичээсэн. Эцэст нь бидний амьдралд болж байгаа бүх зүйлийг үнэхээр мэддэг мөн номлолд үйлчлэх хэрэгтэй юү үгүй юү гэдгийг ч мэддэг Тэнгэрлэг Эцэгээс асуухаар шийдсэн юм. Залбирлаар дамжуулан явах хэрэгтэй гэдгээ би баттай мэдэж авсан. Би Тэнгэрлэг Эцэг залбиралд хариулдаг гэдгийг мэднэ. Түүнд хандан асуултаа тавь. Тэрээр таны итгэлийн дагуу мөн Өөрийн хүсэл, цаг хугацаанд хариулах болно.

Тэрпэнд эгч, 21 настай, Ямайка Кингстон номлол

Гэр бүлийн болон патриархын адислалаа хар

Гэр бүлийн болон патриархын адислал маань надад шийдвэрээ гаргахад тусалсан. Эгч маань одоо номлолд үйлчилж байгаа бөгөөд түүний үлгэр жишээ, номлолын ажлын тухай гэрчлэл намайг сүнслэгээр өдөөсөн юм. Патриархын адислалаа авсан маань үйлчлэх хүслийг минь улам бүр хүчирхэгжүүлсэн ба үүнд намайг сайн мэдээг бусадтай хуваалцана хэмээн хэлсэн байсан.

Жулиана П., 16 настай, АНУ, Невада