2019
Илчлэлт номыг ойлгоход надад юу тусалж болох вэ?
2019 оны 12-р сар


Илчлэлт номыг ойлгоход надад юу тусалж болох вэ?

Зураг
young woman holding up book

Орчин үеийн бошиглогчдын ачаар бид Илчлэлт номыг ойлгохдоо тусламж авах боломжтой болсон. Иосеф Смит энэ номыг ойлгоход туслах зарим чухал түлхүүрийг бидэнд өгсөн. Жишээ нь:

  • Сургаал ба Гэрээ 77. Энэ илчлэлтийг асуулт, хариулт хэлбэрээр өгсөн ба энэ нь Илчлэлт номын талаар чухал ойлголтыг бидэнд өгдөг. Энэ нь 4–11-р бүлгийн янз бүрийн хэсгийг тайлбарлаж, тэдгээр нь хожмын өдрүүдэд хийгдэх Их Эзэний ажилтай хэрхэн холбогддогийг онцолдог.

  • Иосеф Смитийн Орчуулга. Иосеф Смит Библийн, сүнсээр өдөөгдсөн орчуулгаараа дамжуулан Илчлэлт номын олон шүлгийг тодруулахад тусалсан. Та тэдгээрийг scriptures.ChurchofJesusChrist.org дээрх хичээлийн туслах материал дээрээс олж болно.

Иосеф Смит бидэнд Илчлэлт номыг бусдын үздэг шиг, мэдэх боломжгүй нууц мэтээр харахгүй байхад тусалсан. Тэр бас Бурхан бидэнд үзэгдлийн тайлбарыг өгөөгүй бол үүнийг нь мэдсэний төлөө бидэнд хариуцлага тулгахгүй гэдгийг заасан (History of the Church, 5:343-г үзнэ үү). Тэр бидэнд уг номын төвд Есүс Христ болон Түүгээр дамжуулан дэлхийг ялан дийлж, Тэнгэрлэг Эцэгтээ эргэж очиж чадна гэсэн итгэл найдвар байдгийг олж харахад тусалсан.