2019
Есүсийн мөрөөр
2019 оны 12-р сар


Есүсийн мөрөөр

Зохиогч нь АНУ-ын Ютад амьдардаг.

Зураг
In the Footsteps of Jesus

Намайг Мэри гэдэг. Би гэр бүлтэйгээ Израилд амьдардаг. Бидэнд олон жилийн өмнө Есүсийн алхалж байсан замаар явах олон онцгой боломж олдсон.

Бетлехем

Бидний очиж байсан онцгой газруудын нэг бол Есүсийн төрсөн Бетлехем байв. Мариа, Иосеф хоёр Назар дахь гэрээсээ тэнд очихын тул 90 миль буюу 144 км газар туулжээ. Бид малын хашаа байсан газар хэмээн хүмүүсийн таамагласан газар баригдсан сүмд очиж

мөн Бетлехемээс холгүй байх талбайг харсан. Хоньчид Есүсийн төрсөн шөнө хариулж байсан шиг одоо ч гэсэн тэнд малаа хариулдаг. “Алс тэртээ хол Иудейн нутаг хээр талд” (Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, ху. 52) дууллыг дуулж байх үед бидэнд хоньдын майлах сонсогдож байв. Би тэр дууг дуулах үед төрсөн мэдрэмжээ хэзээ ч мартахгүй.

Галилын тэнгис

Энэ бол Галилын тэнгис. Энэ нь Есүсийн хэдэн мянган хүнд зааж, олон гайхамшгийг бүтээж байсан үзэсгэлэнт нуур юм. Би тэнд Сүнсийг үнэхээр хүчтэй мэдэрсэн. Энд ариун нандин үйл явдал болж байсныг тэндхийн амар амгалан мэдрэмж надад хэлдэг.

Би Есүсийн баптисм хүртэж байсан Иордан гол гэх мэт Түүний алхалж байсан газраар явах дуртай. Би тэр газруудад байхдаа, лаа асааж, сөгдөн залбирч, Есүсийг шүтэн биширч байгаа хүмүүсийн хажуугаар чимээгүйхэн алхаж өнгөрдөг. Тэнгэрлэг Эцэг, Есүс хоёр Өөрсдөд нь хайраа үзүүлдэг хүмүүст баярладаг гэдгийг би зүрх сэтгэлдээ үргэлж мэдэрдэг.

Иерусалим

Иерусалим бол том хот. Есүс цовдлогдохынхоо өмнөх ням гарагт уг хот руу илжиг унан орж ирсэн (Матай 21:1–11-ийг үзнэ үү). Хүмүүс Түүнийг угтан авч, дал модны навчаар дэвж, “Хосанна!” хэмээн хашгиралдаж байсан юм.

Жил болгон Христийн амилсны баярын өмнөх ням гарагт хүмүүс Есүсийн Иерусалим руу орж ирсэн замаар явдаг. Тэд дал модны навч барьж, Есүсийн тухай дуунууд дуулдаг. Нэг жил манайхан гэр бүлээрээ Христэд итгэгч бусад хүнтэй нэгдэж энэ замаар алхсан. Хүн бүрийн Есүсийг гэх хайрыг мэдрэх гайхалтай сайхан байсан.

Та Есүсийг дагахын тулд Түүний алхалж байсан газраар явах албагүй. Түүний үлгэр жишээг та хаана ч байсан дагаж болно.