2013
Боловсрол
2013 оны нэгдүгээр сар


Залуучуудын бат бөх байдлын төлөө

Боловсрол

Зураг
Ахлагч Крейг А.Кардон

Өндөр мэдлэг Их Эзэний зорилгуудыг гүйцэлдүүлэхэд агуу нөлөө үзүүлэх боломжийг бидэнд олгодог билээ.

Иаков Нифайн хүмүүсийн сүнслэг сайн сайхан байдлын төлөө агуу хүсэл хийгээд санаа тавилтаар “байгаа мөн ирэх тэдгээр зүйлүүдийн талаар” (2 Нифай 6:4) тэдэнд заасан ажээ. Эдгээр хүмүүс түүний хүмүүс байсан бөгөөд тэр тэднийг хайрладаг байлаа. Тэр тэдэнд тэд чухам хэн болохыг хийгээд тэдэнд өгөгдсөн Их Эзэний амлалтуудын талаар заажээ. Тэрээр Аврагчийн тухай тэдэнд заахдаа: “Ай Бурханы маань ариун чанар хичнээн агуу их билээ! Учир нь тэрээр бүх зүйлийг мэддэг, мөн түүний мэдлэгээс гадуур нэгээхэн ч зүйл эс орших буюу” (2 Нифай 9:20; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн).

Боловсролын үнэ цэнэ, ач холбогдлыг ойлгодог байх нь нэн чухал юм. Эцэг Абрахам олон зууны тэртээ дэлхийн нөгөө хэсэгт “эцгүүдийн адислалуудыг эрэлхийлж, “мөн зөв шударга ёсыг агуугаар дагагч байхыг хүсч, мөн агуу их мэдлэг эзэмшихийн тулд,” (Aбрахам 1:2) хүсч байсан билээ.

Та бүхэн бол Бурханы хайртай, хөвгүүд охид1 бөгөөд “бошиглогчдын хүүхдүүд; мөн та нар бол … [Aбрахамтай] Эцэгийн хийсэн гэрээнийх болой та нар” (3 Нифай 20:25). “Та нарын ойлголтод шаардлагатай зүйлүүдээр” (С ба Г 88:78) зааварлагдсанаар та нар Абрахамын адил “илүү агуу мэдлэгийг” эзэмших чадвартай болно.

Хүмүүний хүсвэл зохих мэдлэгт “Тэнгэр дэх мөн дэлхий дэх мөн дэлхийн доорх зүйлүүдийн тухай; байсаар ирсэн зүйлүүд, байгаа зүйлүүд, удахгүй тохиох зүйлүүд; гэрт байгаа зүйлүүд, хол байгаа зүйлүүд; дайнууд болон үндэстнүүдийн ээдрээтэй байдал, мөн уг нутаг дээрх шүүлтүүд; мөн тэрчлэн улс орнуудын тухай хийгээд хаант улсуудын тухай мэдлэг буюу-” (С ба Г 88:79) орно гэдгийг Их Эзэн харуулжээ.

Зураг
young man carrying stack of books

Гэрэл зураг чимэглэлийг Роберт Кэйси

Яагаад? Мэдлэг эзэмших нь яагаад ийм чухал юм бэ? “Та нарыг бибээр дуудсан тэрхүү дуудлагыг, би та нарт итгэмжилсэн тэрхүү үүрэг даалгаврыг хичээнгүйлэн гүйцэтгүүлэхээр би та нарыг дахин илгээхэд та нар бүх зүйлд бэлтгэгдэж болохын тулд буюу” (С ба Г 88:80) хэмээн Их Эзэн тод томруунаар бидэнд ойлгуулсан билээ.

Улам нарийн, ээдрээ төвөгтэй болж байгаа энэ дэлхийд боловсрол амьдралын чухал шаардлага, шалгууруудын нэг болж байна. Сайн боловсролтой болох нь материаллаг аж байдлын хувьд илүү сайн амьдрах боломжийг бидэнд олгохын хамт өндөр мэдлэг боловсрол нь Их Эзэний зорилгуудыг биелүүлэхэд илүү их нөлөө үзүүлэх боломжоор биднийг хангадаг. Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимолд: “Боловсрол бол Түүнтэй илүү адилхан болоход өөрт чинь туслах Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний чухал хэсэг мөн. Тэрээр та нарыг оюун ухаанаа боловсруулж, авъяас чадвараа хөгжүүлэн, үүрэг хариуцлагаа сайн биелүүлэх хүчтэй байж, амьдралыг дээдлэн хүндэлж байгаасай гэж хүсдэг” гэж тайлбарлажээ.2

Бошиглогч Иосеф Смит мөн үүнчлэн: “Мэдлэгт хүч чадал оршдог. Бурхан агуу мэдлэгтэй учраас бүх зүйлийг захирах хүчтэй байдаг” гэж сургасан юм.3

Албан ёсны боловсрол нь та нараас өргөн хүрээтэй сэдвүүдээр ур чадварт шамдан суралцах хэдэн жилийг шаардах бөгөөд та нар эдгээр ур чадваруудын заримыг нь огт мэдэхгүй эсвэл зарим нь тийм ч сонирхолтой биш байж болно. Гэсэн ч, та нар хичээл сурлагадаа махруу хичээнгүй бай. Учир нь энэ нь та нарын мэдлэгийг нэмэгдүүлж, бусад салбарт эрдэм мэдлэг эзэмших оюун ухааны чадварыг тань тэлэх болно. Энэ нь өргөн цар хүрээтэй тэдгээр үндсэн ур чадвар болон сэдвүүдийг танин мэдэж, тэдгээрийг сонирхох сонирхлыг тань нэмэгдүүлэх болно. Хэрэв танд ийм сонирхол бий болбол энэ нь боловсрол мэдлэгээ дээшлүүлэхэд тань тусалж, сонирхдог зүйлээ улам гүнзгийрүүлэн судлах боломжийг танд олгох болно.

Тэргүүн Зөвлөлийн Нэгдүгээр зөвлөх Ерөнхийлөгч Айринг боловсрол эзэмших зорилго тавих нь ямар ач холбогдолтойг хүүдээ зөвлөхдөө: “Чи ямар нэг зүйлийн талаар бодохгүй, санаа тавихгүй байна гэдэг чинь харин ч бодож, санаж сэдэх юм их байна гэсэн үг” гэжээ.4 Кардон эгч бид хоёр хүүхдүүддээ “ажил руугаа яаран дуртай” явдаг тийм дуртай сонирхолтой ажил мэргэжлээ сонгон эзэмшихийг байнга зөвлөдөг билээ.

Иаков өөрийн хүмүүсийг “хүмүүний эмзэглэл, мунхаглалаас” сэрэмжлүүлсэн юм!” “Тэд аливааг сураад өөрсдийгөө ухаантай хэмээн санадаг, мөн тэд Бурханы зөвлөмжийг эс анхаардаг,” хэмээн тэрбээр тайлбарлажээ. Тэгээд тэр: “Гэвч хэрэв тэд Бурханы зөвлөмжийг анхааран сонсох аваас суралцсан байх нь сайн хэрэг” (2 Нифай 9:28–29) гэсэн эрхэм үнэнийг нэмж хэлсэн юм.

Их Эзэнийг анхааралтай сонсож, Түүнээс суралц. Тэрбээр Өөрийн зорилгуудыг хэрэгжүүлэх үйлсэд таныг адисалж, хөгжүүлэх болно.

Эшлэл

  1. “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Лиахона 2010 оны 11-р сар, 129-ийг үзнэ үү.

  2. Залуучуудын бат бөх байдлын төлөө (товхимол, 2011), 9.

  3. Сүмийн Ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит (2007), 265.

  4. Жеральд Н.Лунд, “Ахлагч Хенри Б.Айринг: Molded by ‘Defining Influences,’” Лиахона, 1996 оны 4-р сар, 28-ыг үзнэ үү.