2013
Таны амьдрал дахь ариун газрууд
2013 оны нэгдүгээр сар


Таны амьдрал дахь ариун газрууд

Зураг
Элайн С.Далтон

Энэ жилийн Мючелийн сэдэв таныг дэлхийгээс Бурханы хаант улс руу алхан орохыг урьж байна. Арванхоёр Төлөөлөөгчийн Чуулгын Ерөнхийлөгч Боид К.Пакер, бид дайсны нутагт амьдардаг хэмээн сургажээ.1 “Та нар ариун газруудад зогсогтун” гэсэн урилга дайсны нутгаас эсэн мэнд гарах түлхүүр үгс мөн.

Энэ сэдэв: Ариун газар гэж юу вэ? Ариун газар хаана байдаг вэ? Бид хэрхэн ариун газруудад байж чадах вэ? Бид тогтмол очдог газруудаа хэрхэн ариун болгодог вэ? гэсэн чухал асуултуудыг тунгаан бодохыг урьж байна. Та нар эдгээр асуултын хариуг эрж олохыг хичээсэн үед хариултууд чинь та нарыг найз нөхөд рүү тань, үйл ажиллагаануудыг сонгох болон хувцаслалт, үг яриа, үйлдлүүд рүү хөтлөх болно.

Та нар гэр бүлээ бэхжүүлэхэд идэвхтэй үүрэг гүйцэтгэх ёстой. Гэр орноо Их Эзэний Сүнсээр дүүрсэн ариун газар болгохыг хичээгтүн. Та нар гэр бүлийн залбирал, гэр бүлээрээ судар судлахад чухал хувь нэмэр оруулж чадна.

Өөрийн чинь өрөө Сүнсийг урьдаг ариун байж болно. Хэрэв бошиглогч өөрийн чинь өрөөг үзэхээр орж ирвэл үүнийг ариун газар байна гэж үзэх болов уу? Чи өөрөө ингэж үздэг үү?

Бид сүмд явснаар ариун газруудад байж чадна. Сионы тойрог, гадаснууд бол “хамгаалалтын тулд, мөн шуурганаас, хоргодох газар” (С ба Г 115:6) болох ариун газрууд мөн гэдгийг судрууд заадаг билээ.

Дэлхий дээрх хамгийн ариун газар бол ариун сүм мөн. Ерөнхийлөгч Томас С.Монсон ийн хэлжээ: “Өсвөр үеийнхэн болох миний залуу найз нар аа, ариун сүмийг үргэлж бодол санаандаа байлга. Ариун сүмийн үүдээр орж, үүний ариун бөгөөд мөнхийн адислалуудыг хүлээн авахад тань саад болох юуг ч битгий хий. Ариун сүмд аль хэдийн очсон залууст нас барагсдын өмнөөс баптисм хийлгэхээр тийшээ тогтмол очиж бай хэмээн би зарлиг болгож байна.2 Ариун сүм хол байлаа ч, ариун сүмийн хүчинтэй зөвшөөрлийн бичиг эзэмшихээр үргэлж зохистой бай.

Сүнс байгаа ямар ч газар та нарын хувьд ариун газар байж чадна. Ариун газрууд нь хүн хэрхэн, хаана амьдардаг вэ гэдэгтэй илүү их холбоотой байдаг хэмээн Ерөнхийлөгч Харольд Б.Лий (1899–1973) сургажээ.3 Хэрэв чи Ариун Сүнсний байнгын нөхөрлөлд тэнцэхээр зохистой амьдардаг бол, ариун газарт байгаа нь тэр.

Ариун сүм бүрийн ханан дээр “Их Эзэнд ариуныг” гэсэн бичиг байдаг. Ариун газруудад байхыг үргэлж хичээ. Хэрэв чи Сүмийн жишгүүдээр амьдарч, өдөр бүр залбирдаг бол, судруудыг ялангуяа Мормоны Номыг уншдаг бол Ариун Сүнсний нөхөрлөлийг мэдрэх болно. Их Эзэн Өөрөө та нарт “Учир нь агуу зүйлүүд та нарыг хүлээж байгаа гэдгийг үнэнээр би та нарт хэлнэ;” (С ба Г 45:62) гэж амласан билээ. Би үүнтэй санал нэг бөгөөд үүнийг үнэн гэдгийг гэрчилж байна!

Эшлэл

  1. Боид К.Пакер, “How to Survive in Enemy Territory,” Лиахона, 2012 оны 10-р сар, 34–37.

  2. Toмас С.Монсон, “The Holy Temple—a Beacon to the World,” Лиахона, 2011 оны 5-р сар, 92.

  3. Doctrine and Covenants Student Manual: Religion 324 and 325, 2nd ed. (Сүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2001), 196-г үзнэ үү.