2013
Сүнсний өдөөлтийг сонсох нь
2013 оны нэгдүгээр сар


Залуучуудад зориулав

Сүнсний өдөөлтийг сонсох нь

Нэг үдэш үеэл маань гэрээсээ дайжин зугтсан учир би түүнийг эрэхээр яаран гарлаа. Тэгээд машин дотроо Сүнсний тусламжийг эрэлхийлж залбирав. Бурхан миний залбиралд хариулж, намайг удирдана гэдгийг би мэдэж байсан болохоор Сүнсний өдөөлтийг сонсохыг хичээлээ. Гэвч юу ч сонссонгүй болохоор урам хугарч, Сүнс надад өдөөлт өгөхгүй юм болов уу гэж бодлоо.

Би үеэлээ эрж олохын тулд цаашаа явахыг хүсч байсан ч, гэрийнх нь ойролцоогоос л түүнийг хайх хэрэгтэй гэсэн бодол төрөв. Тиймээс би гэрийнх нь хавиар дахиад нэг эргэлээ. Би замын уулзвар дээр зогсож байгаад явган алхах нэг охины дүрсийг харлаа. Энэ чинь манай үеэл охин байна шүү дээ!

Би машинаасаа гарч түүнийг чиглэн гүйхдээ Сүнс түүнийг гэрийнх нь ойролцоо хайх хэрэгтэй гэж намайг чиглүүлсэн болохыг ойлгосон юм. Би намуухан дуу хоолой сонсогдоно гэж хүлээж байгаад Сүнсний өдөөлтийг золтой л ажиглалгүй өнгөрөөчихсөнгүй. Бид олонх тохиололд дуу хоолойг сонсохгүй ч зүрх сэтгэлдээ ямар нэгэн зүйлийг мэдэрдгийг би тэгэхэд ойлгосон юм.

Сүнсний тэрхүү удирдамжийн төлөө би их баяртай байлаа. Тэр үнэхээр надад ирсэн шүү! “Ариун Сүнс чиний байнгын хамтрагч мөн” (С ба Г 121:46) хэмээн сударт өгүүлдэг.

Хэрэв бид Сүнсний удирдамжийг хүлээн авахуйц зохистой байж анхаарал тавих юм бол олон хүмүүст сайныг үйлдэх Бурханы мутар дахь зэмсэг байж чадна. Бид Сүнстэй байнга нөхөрлөснөөр явах ёстой замаа мэдэх болно.