2013
Сүм Залуучуудад зориулсан сургалтын шинэ материалыг 2013 оноос хэрэглэж эхэлнэ.
2013 оны нэгдүгээр сар


Сүм Залуучуудад зориулсан сургалтын шинэ материалыг 2013 оноос хэрэглэж эхэлнэ.

9-р сарын Тэргүүн Зөвлөлийн захиас бичгээр залуучуудад зориулсан шинэ сургалтын материал болон Ирээд, Намайг дага: Залуучуудад зориулсан суралцах удирдамжийг Сүм даяарх багш нар, удирдагчид энэ сараас бүрэн хэрэгжүүлж эхлэх талаар зарласан билээ.

lds.org/youth/learn-өөс Залуу Эмэгтэйчүүд, Аароны санваартнууд болон Ням гарагийн хичээлийн багш нар, удирдагчид хичээлүүдийг 23 хэлээр олж үзэх боломжтой. Бүх хичээлийг хэвлэж авч болно. Интернетэд нэвтрэх боломжгүй хүмүүс Ирээд, Намайг дага сургалтын шинэ материалыг хэрхэн олж авах талаар орон нутгийн санваартны удирдагчидтай холбоо барих ёстой.

“Сургалтын шинэ материал нь сайн мэдээний үндсэн сургаалуудыг Аврагчийн арга барилаар заах зарчмуудаар авч үзсэн юм” хэмээн Тэргүүн Зөвлөлийн захидалд өгүүлжээ. Есүс Христийн сайн мэдээнд бүрэн дүүрэн хөрвөхөөр чармайж байгаа залуучуудад сургалтын энэхүү шинэ материал адислал болно гэдэгт бид итгэлтэй байна.

Ирээд, Намайг дага сургалтын шинэ материалаар энэ жил сар бүр сургаалын нэг сэдвийг үзэх бөгөөд Ням гарагийн хичээл, Залуу Эмэгтэйчүүд, Аароны санваартны ангиуд сар бүр тухайн сарын сэдвийг судлах болно.

Хичээл бүр нь: багш нарын сүнслэг бэлтгэл, сэдвийг заах санаанууд, үйл ажиллагааны санаанууд, залуучуудад өгөх үйл ажиллагааны урилга гэсэн дөрвөн хэсэгтэй. Хичээлүүдийг суралцагчдынхаа хэрэгцээнд тохируулан сонгож, өөрчлөн заахын тулд сүнсний удирдамжийг эрж хайдаг байхыг багш нараас хүсч байна.

Цахим хуудас нь Сургалтын шинэ материалыг баяжуулан тайлбарлаж, суралцах үйл ажиллагаанд идэвхтэй оролцоход бэлтгэх болон Сайн мэдээг Аврагчийн арга барилаар заах нь шинэ удирдамжийг сургалтанд нэвтрүүлэх тухай үр өгөөжтэй санаануудыг агуулсан видеонуудыг мөн багтаасан болно.

Гарчиг

Батламж