2013
Санал зөвлөмж
2013 оны нэгдүгээр сар


Санал зөвлөмж

Жинхэнэ ач ивээлийн үйлдэл

2012 оны 4-р сарын дугаарт нийтлэгдсэн Ахлагч Давид А.Беднарын “Цагаатгал ба мөнх бус амьдралын аян,” Кристен Николе Кардоны “Гайхамшигтай ач ивээл” (хуудас 10) өгүүллүүдийг уншаад миний сэтгэл үнэхээр их хөдөлсөн. Бидний мөнх бус амьдрал дахь болон мөнх амьдралын төлөөх зорилгод жинхэнэ ач ивээлийн гүйцэтгэх үүргийн тухай миний асуултууд төгс байдлаар хариулагдсан юм. Миний ойлголт мэдлэгийг их нэмэгдүүлсэн эдгээр өгүүллүүдийн төлөө би талархалтай байдаг бөгөөд би тэдгээрийг дахин дахин тунгаан боддог.

Эммануел Аду-Гиамфай, Гана

Залруулга

2012 оны 1-р сарын Тэргүүн Зөвлөлийн Захиас бичигт “Элбэг хангалуун амьдрах нь” өгүүлэлд бид Мэри Анн Радмачердын эшлэлийн тодотголыг орхигдуулсан байна. Уг эшлэл Лиахонагийн энэ дугаарын 5-р хуудсан дээр байгаа. Хатагтай Радмачерын анхны эшлэл нь “Зориг нь өдрийн төгсгөлд заримдаа “Маргааш дахин оролдоод үзье дээ” гэх намуухан дуу хоолой байдаг” гэсэн байжээ. Энэ эшлэл бас Хатагтай Радмачерын бусад бүтээлд, түүний дотор Courage Doesn’t Always Roar (2009)-д байдаг. Бид анхааралгүй хандсаныхаа төлөө уучлал гуйж байна.