2010
Болзооны тухай залуу эрэгтэйчүүдэд
2010 оны дөрөвдүгээр сар


Болзооны тухай залуу эрэгтэйчүүдэд

Зураг
Young Men General Presidency

Болзоо гэж юу вэ?

Залуу эрэгчэйчүүдийн хувьд болзох гэдэг нь залуу эмэгтэйг төлөвлөсөн нийгмийн үйл ажиллагаанд урин хамтдаа оролцохыг хэлдэг.

Болзоо яагаад чухал вэ?

Болзох нь танд бас нөгөө залуу эмэгтэйд аль алинд нь болзооны талаар суралцах аятай сайхан туршлага болж чадна. Та өөрийнхөө талаар ихийг мэдэж, Бурханы ер бусын үнэ цэнэтэй охидыг ойлгож, тэднийг дээдлэн хүндэтгэх чанарыг өөртөө хөгжүүлж чадна.

Гэрлэх хүртэл хол юм шиг санагдавч энэ нь амьдралдаа таны гаргадаг хамгийн чухал шийдвэрүүдийн нэг юм. Та нарын өсвөр нас бол ийм шийдвэр гаргах үе биш. Гэхдээ зөв болзоо нь цаг ирэхэд ийм шийдвэр гаргахад бэлтгэхэд тань туслах болно. Болзоо нь нийгмийн дунд биеэ авч явах чадварыг хөгжүүлэх боломжийг та бүхэнд олгоно. Эл чадвар нь болзож байгаа залуу эмэгтэйчүүдэд та нарыг итгэлтэй, сэтгэл татам сайхан болгож харагдуулахад туслах болно. Мөнхийн ханьд чинь байвал зохих зан төлөвийн шинж чанаруудыг та нар ойлгож, эдгээр шинж чанаруудыг эзэмшсэн хүмүүс уруу сэтгэл татагдах болно. Зөв болзоо нь бас энэ амьдралд болон үүрд мөнхөд зөв хүнтэй, зөв цаг үед ариун сүмд гэрлэхээр зохистой байж, үүнд бэлтгэхэд тань туслах болно.

Амьдралын хамгийн агуу адислалуудын нэг: Аз жаргалтай, бат бөх гэрлэлтийн үр шимийг хүртэхэд энэ бүхэн та нарт ашиг тусаа өгөх болно.

Зөв болзооны жишгүүд юу байдаг вэ?

Наад тал нь 16 нас хүртлээ болзохгүй байхыг Их Эзэний бошиглогчид та бүхэнд зөвлөсөөр ирсэн билээ. Болзож эхлэхдээ, зөвхөн өндөр жишгүүдтэй бөгөөд түүнтэй хамт байхдаа чи өөрийн жишгүүдийг чанд сахих тийм хүнтэй болз. Өөрт чинь бас болзож байгаа хүнд чинь өөрийгөө хүндэтгэх болон Их Эзэний Сүнсэнд ойр байхад туслах ашиг тустай, үр нөлөө бүхий үйл ажиллагаануудад үргэлж оролцож бай. Цэвэр ариун санаа бодолтой байх нь маш чухал юм. Бэлгийн харилцааны сэдэвтэй яриа, бэлгийн харилцаанд өдсөн зан авир бүхий харилцаанаас зайлсхийж бай. Болзсон хүнтэйгээ хоёулхнаа байх болон хэтэрхий оройтохоос зайлсхий. Санваарын болон эмэгтэй хүний ариун байдлыг чанд сахих, бие биенийхээ нэр төр, ариун журмыг хамгаалахад хоёр биедээ туслах нь та хоёрын хоёулангийнх нь үүрэг юм. Болзооны саналыг тань хүлээн авахыг хүсэхэд мөн болзооныхоо туршид залуу эмэгтэйчүүдэд байнга эелдэг, хүндэтгэлтэй хандаж бай.

Болзож эхлэхдээ өөр нэг хостой эсвэл илүү олон хостой хамт явж бай. Нэг л хүнтэй хамт хэтэрхий олон удаа явах буюу бүр эртнээс хэтэрхий ойртон дотносохоос зайлхий.

Болзохдоо аль нэг тийш хэт хэлбийхгүй байхыг сана. Гэр бүлийн тань харилцаанд хохирол учруулахаар эсвэл сургууль дээр авьяас чадвараа хөгжүүлэхэд саад болохоор хэтэрхий олон удаа болзох ёсгүй. Болзож байгаа залуу эмэгтэйчүүдтэй эцэг эх чинь танилцаж, тэдний талаар аятайхан сэтгэгдэлтэй байх ёстойг анхаар.

Энгийн, үр нөлөө сайтай, хямд төсөр бөгөөд болзож байгаа залуу эмэгтэйг илүү сайн танин мэдэхэд туслах сайн төлөвлөсөн болзооны үйл ажиллагаануудад оролцож байхыг бид та бүхэнд урамшуулан дэмжиж байна.

Гэрэл зураг чимэглэлийг Кристина Смит; Залуу Эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн гэрэл зураг © Busath.com