2010
Судрууд миний хөтөч
2010 оны дөрөвдүгээр сар


Судрууд миний хөтөч

Гисселли Д., Венесуэл

Би Сүмийн шинэ гишүүний хувьд семинарт эхэлж явахдаа, судрууд миний залуурч, бамбай, хамгаалалт болж, тайтгарал, баяр баясгаланг авчирна гэдгийг огт төсөөлөөгүй юм. Итгэл бишрэл, гэр бүлийнхээ төлөө тэмцэж, үргэлж урагш давшин, Христэд тууштай, гуйвшгүй итгэж явсан Бурханы эрэлхэг зоригт хүмүүсийн тухай би судруудаар дамжуулан мэдсэн билээ. Тэд даруу, тэвчээртэй, хайр энэрэл, итгэл бишрэлээр дүүрэн хүмүүс байжээ. Судруудад заадаг зарчим бүрээр манай өнөө үед бид амьдрахыг тэд зүрх сэтгэлийнхээ угаас хүсдэг байсныг би мэднэ.

Судрын эдгээр баатар бүр надад гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн ч, тэр бүхнээс хамгийн гайхамшигтай нь хүүхэд ахуй үеэсээ даруу, дуулгавартай байж, төгс үлгэр жишээ үзүүлдэг байсан, бүх хүн төрөлхтөн түүнд асар их өр төлөөстэй нэгэн байв. Тэр хүн бол Есүс Христ юм. Түүнд талархлаа илэрхийлэх үг хэллэг надад олддоггүй.

Судруудыг зөвхөн ой тойндоо хадгалах төдийгүй амьдралдаа хэрэгжүүлэх ёстойг семинар надад заасан юм. Үнэхээр Их Эзэний мутар дахь зэмсэг байсан сайн багш бүрдээ би баярлан талархаж явдаг билээ.