2010
Багшийн үнэ цэнэ
2010 оны дөрөвдүгээр сар


Сүмд үйлчилсэн нь

Багшийн үнэ цэнэ

“Only a Teacher,” Tambuli, 1990 оны 10-р сар, 3-8.

Зураг
President Thomas S. Monson

Хэзээ ч юм, гурван хөвгүүн аав нарынхаа тухай ярилцаж гэнэ. Нэг нь, “Миний аав чиний ааваас том” гэж. Нөгөөх нь, “Тэгвэл Миний аав чиний ааваас илүү ухаантай” гэж. Гурав дахь хөвгүүн ам хоосон байсангүй, “Миний аав эмч” гэж. Тэгээд тэр нэг хөвгүүн уруу эргэж, “Танай аав чинь ердөө л нэг багш шүү дээ” гэж даажигнан тохуурхсан аясаар хэлж гэнэ.

Амьдрал нь бусад бүх хүмүүсийнхээс үлэмж агуу нэгэн багш байдаг. Тэрбээр үйлчлүүлэхийн тулд биш, харин үйлчлэхийн төлөө, авахын төлөө биш, харин өгөхийн төлөө, Өөрийнхөө амийг аврахын төлөө биш, харин бусдын төлөө амиа золиослохын төлөө амьдарч байсан юм. Тэрбээр хайрыг хүсэл тачаалаас илүү сайхан зүйл, даруу байдлыг эрдэнэсээс илүү эрхэм баялаг хэмээн дүрсэлжээ. Тэрбээр хуулийн багш нар шиг бус, харин эрх мэдэлтэйгээр зааж байв. Мастер Багш, Бурханы Хүү, бүх хүн төрөлхтний Аврагч бөгөөд Гэтэлгэгч, Есүс Христийн тухай би ярьж байна.

Бие сэтгэл бүхнээ зориулдаг багш нар, “Ирж Надаас суралц” гэсэн Түүний ялдамхан урилгад хариулснаар Түүний бурханлиг хүчийг хүртэгчид болдог.

Ийм нэгэн багшийн нөлөөгөөр хүмүүжсэн нь бяцхан хөвгүүн миний туршлага байлаа. Манай ням гарагийн нэг хичээлээр тэр багш эмэгтэй дэлхийн Бүтээлт, Адамын Уналт, Есүсийн цагаатгагч золиослолын тухай бидэнд заалаа. Тэрээр Мосе, Иошуа, Петр, Томас, Паул, бүр Христийг хичээл дээрээ хүндэт зочид болгон авчирсан байв. Бид тэднийг хараагүй ч, тэднийг хайрлаж, хүндэтгэн, дуурайж сурсан юм.

“Миний аав чиний ааваас том,” “Миний аав чиний ааваас илүү ухаантай,” “Миний аав эмч” гэсэн басамжилсан үгсийг сайхь хөвгүүн сонсоод, “Чиний аав миний ааваас том байж болох юм; чиний аав манай ааваас илүү ухаантай байж магадгүй; танай аав нисгэгч, инженер эсвэл эмч байж болно; харин миний аав багш” гэж хариулбал зохих байсан юм.

Бид бүгд ийм чин сэтгэлийн, үнэ хүндтэй магтаалыг хүртэх зүй ёсны эрхтэй шүү дээ!

Уулан дээрх Номлол, Карл Хейнрих Блок, Данийн Хиллеридийн Фредериксборг дахь Үндэсний Түүхийн Музейн зөвшөөрлийг ашиглав. Хуулбарлаж болохгүй.