2010
Аврагчийн хургануудыг тэжээхэд туслах нь
2010 оны дөрөвдүгээр сар


Аврагчийн хургануудыг тэжээхэд туслах нь

1997 оны аравдугаар сарын ерөнхий чуулган дээр хэлсэн үгнээс.

Зураг
President Henry B. Eyring

Аврагч цовдлогдоод дараа нь амилсан билээ. Шавь нар нь Галил уруу явжээ. Тэд шөнөжингөө загасчилсан ч, юу ч барьсангүй. Тэд үүрээр эрэг уруу ойртож ирэх үедээ эхлээд Түүнийг таньсангүй. Тэрээр тэднийг дуудаад, тороо хаана хаяхыг хэлж өгчээ. Тэд хэлснийх нь дагуу тороо хаятал тор дүүрэн загас баригдав. Тэд Түүнд баярласнаа илэрхийлэхээр эрэг уруу ухасхийв.

Тэд нүүрсний гал дээр шарсан загас, талх байхыг олж харлаа. Тэгээд Тэрээр тэдэнд нэг зарлиг өгсөн нь эдүгээ бид бүгдэд хамаатай юм.

“Тэднийг өглөөний хоолоо идэж дуусахад Есүс Симон Петрт, Иоханы хүү Симон оо, чи Намайг тэднээс илүү хайрладаг уу? гэж асуухад, Тэр Түүнд, тийм ээ, Эзэн. Миний Танд хайртайг Та мэднэ гэв. Миний хургануудыг тэжээ гэлээ” (Иoхан 21:15).

Бурханы Гэгээнтнүүд сүнслэг байдлын хувьд бие биеэ, ялангуяа сайн мэдээнд хангалттай бэхжээгүй хүмүүст туслах байнгын гэрээтэй билээ.

Хүүхэд ч гэсэн бусдын итгэлийг дэмжин тэтгэх зүйлсийг хийж чадна. Хүүхдүүд саяхны хөрвөгчийг өөрсөдтэйгөө хамт цуглаанд очиход урьж болно. Ариун ёслолын цуглаанд эсвэл, хичээлд ирж байгаа шинэ гишүүнтэй хүүхдүүд инээмсэглэн, мэндэлж болно. Ингэх юм бол Ариун Сүнс бидний хамтрагч байх болно.

Бидний хэлдэг үг бүхэн итгэлийг бэхжүүлэх буюу сулруулж болно. Бид хүнийг дэмжин туслах, бэхжүүлж хүчирхэг болгох үгсийг ярихад Сүнснээс тусламж авах хэрэгтэй.

Бид энгийн дуулгавартай байдлаар хургануудыг, Өөрийнхөө хургануудыг гартаа авч, Тэдний болон бид бүгдийн Эцэгт гэрт нь аваачихад нь Их Эзэнд тусалж чадна.

Есүс бол Христ гэдгийг би мэднэ. Тэрээр амьд гэдгийг би мэднэ. Эцэгийн хүүхдүүдэд мөнх амьдралыг тохиолгон авчрах энэ ажил-Түүний ажилд Тэрээр биднийг удирддагийг би мэднэ.

Дэмжин туслах гэдэг нь тэжээх гэсэн утгатай юм.

Тэжээл

Ус

Аюулгүй унтах газар

Чоно болон бусад аюулаас хамгаалах

Ангийнхаа нэг шинэ гишүүнд баяр хүргэ

Найзыгаа Хүүхдийн Хэсэгт ирэхийг урь

Лиахонаг хуваалц

Зүүн талаас: Tөөрсөн хурга, Дел Парсон; чоно ба хурганы гэрэл зураг © Getty Images; саравчны гэрэл зураг © Corbis; Давид Стокерын авсан өвс, усны гэрэл зураг; зураг чимэглэлийг Април Стотт