2010
Одооноос чамбай хүн бол
2010 оны дөрөвдүгээр сар


Тэд бидэнд хандан ярив

Одооноос чамбай хүн бол

“Be a Quality Person,” Ensign, Feb. 1993 оны 2-р сар, 64-67-гоос авав; цэг тэмдгийг стандартын дагуу болгов.

Зураг
Elder Marvin J. Ashton

Чанартай амьдрал бол бидний төлөө тавьдаг Бурханы аугаа хүсэл мөн. Бид ямар ч нөхцөлд байлаа гэсэн амьдрал сайн байх ёстой. Бид чамбай хүн болохоор хүлээх ёсгүй. …

Бид бүгд эн тэргүүнд баримтлах зүйлстэй, зорилготой амьдрах ёстой. Өөртөө үнэлэлт дүгнэлт өгөхөд хэтэрхий чанга хатуу бүү бай. Харин Есүс Христийн сайн мэдээгээр амьдарч байгаа юу, үгүй юү гэдгээр өөрийгөө хэмж.

Хувийн сорилт гэдэг бол үүнийг амжилттай даван туулахыг хүлээх биш, харин баялаг агуулгатай, бүрэн дүүрэн, баяр баясгалантайгаар амьдрахыг хэлнээ хэмээн миний найз Карол Кларкийн илэрхийлсэн амьдралын хэв маяг надад таалагддаг. Зорилго нь гэвэл гэрлэх зөв хүнийг хүлээх биш, харин өөрөө зөв хүн байх явдал мөн.

“Болж байгаа юм бүхэн ашиглавал зохих аятайхан боломж хэмээн баяртайгаар найдвар тавихын хамт саад бэрхшээлийг даван туулах нь амьдралын жинхэнэ баяр баясал мөн. … Мөрөөдлөөрөө амьдрах нь миний хувьд биелэгдээгүй гэдгийг би сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Энэ нь их хэцүү байсан учраас аядуу зөөлөн байх, даруусгах нөлөө үзүүлсэн юм. Гэвч бидэнд сайн мэдээний бат бөх суурь байдаг учраас би өсч хөгжиж чадна. Би хэдийгээр энэ үеийг хүртэл хайр сэтгэлийн хувьд бүтэлгүйтсэн ч, амьдралд миний хамгийн ихээр хүсдэг зүйл бол зөв шударга байдлаас өөр юу ч биш юм. …

“Өнгөрсөн зун би хожмын Үеийн Гэгээнтэн биш нэг найздаа, надад баяр баясгалан гэж алга, цөхөрч гүйцлээ, робот шиг л амьдарч байна шүү дээ” хэмээн гомдоллож билээ. Тэр үл дэмжсэн байдлаар, ‘Үүнийгээ чи юу гэж боддог вэ? Жүжиг тоглохоор сургуулилж байгаа хэрэг үү?’ хэмээн надаас сөргүүлэн асуув. Энэ чинь чиний амьдрал шүү дээ, Карол аа. Амьдралаа залруул’. Гэтэл би нөхөрсөг урам дэм, найрсаг дотно үг хүсэн хүлээж байсныг яана. Үүний оронд би нүүр уруугаа хүйтэн ус цацуулах шиг болж, хатуу үнэн бодит байдалтай тулгарах нь тэр. Яах аргагүй, түүний зөв байлаа. Би өөрийн амьдралыг зохих ёсоор үнэлсэнгүй. Тиймээс би амьдралын үнэ цэнийг мэдрэхгүй явжээ. Би гэртээ ирээд тариаланч болон талантын тухай сургаалт зүйрлэлүүдийг дахин уншиж, амьдралдаа өөрчлөлт гаргалаа (A Singular Life, хянан тохиолдуулсан Карол Тетчер Л.Кларк, Блит Дарлин Тетчер [1987], 35-36).

Ах, эгч нар аа, хэрэгтэй л байгаа бол амьдралаа өөрчилцгөө. Бүү хүлээ. Хүлээхийн оронд үйлчлэл, боловсрол, хувь хүний хөгжил, хүн бүхнийг хайрлах хайр, утга учиртай бусад ажил үйлсээр амьдрал ахуйгаа дүүргэ. Өдөр бүр зорилго тавьж амьдар. …

… Тэнгэр дэх Эцэгээ танин мэдэхийг би та бүхэнд зөвлөж байна. Түүнийг хайрла. Тэрбээр та нарт хайртай, та нар Түүнд зөвхөн боломж олгох л юм бол, Тэр та нарт удирдамж өгч, дэмжих болно гэдгийг ямагт санаж яв. Шийдвэр гаргахдаа Түүнийг оролцуул. Өөртөө тохиолдсон өвчин эмгэг, зовлон зүдгүүрт Түүнийг оролцуул. Хувь хүний үнэ цэнээ дээшлүүлэхэд Түүнийг оролцуул. “Учрыг болгоогтун, энэ амьдрал бол хүмүүн Бурхантай уулзахаар бэлтгэх үе; тийм ээ, болгоогтун, энэ амьдралын өдөр бол хүмүүн өөрсдийн хөдөлмөрийг гүйцэтгэх өдөр юм ” (Aлма 34:32).

Чамбай хүн болохоор хичээхдээ өөрсдийг тань бүхнээс илүү сайн мэддэг Тэнгэрлэг Эцэгтэйгээ өдөр бүр ярьж бай. Тэрээр та нарын авьяас билэг, хүч чадал, сул дорой талыг мэддэг. Та нар зан төлөвийнхөө эдгээр шинж чанаруудыг хөгжүүлж, төгөлдөржүүлэхийн тулд энэ цаг үед дэлхий дээр байгаа билээ. Тэрээр та нарт туслах болно гэдгийг би амлаж байна. Тэрбээр та бүхний хэрэгцээг мэддэг.

Зураг чимэглэлийг Крейг Даймонд