2010
Хүүхдийн Хэсгийн төгөлдөр хуурчид
2010 оны дөрөвдүгээр сар


Хүүхдийн Хэсгийн төгөлдөр хуурчид

“Би үүнд итгэхгүй байна!”

“Тэр ч арай барахгүй байх аа!”

“Чадахгүй дээ, чадахгүй!”

Ютагийн Провогийн Андреа, Эрик, Кристофер, Сюзетт, Юридиа нар Хүүхдийн Хэсгийн ариун ёслолын дараагийн цуглаан зохион байгуулахад төгөлдөр хуур тоглоно гэж хэлбэл тэд ингэж хариулах биз ээ. Тэднээс зөвхөн ганцхан нь л өмнө нь төгөлдөр хуур тоглож үзсэн ажээ!

Гэвч Хүүхдийн Хэсгийнх нь төгөлдөр хуурч Перри эгч тэдэнд даалгавар өгөхөд тэд дуртай хүлээн авчээ.

Өөрийн багштай нэг хүүхдээс бусад хүүхэд бүр долоо хоногт нэг удаа Перри эгчтэй төгөлдөр хуурын хичээл хийж байлаа. Тэд гэртээ даруулт цахилгаан бадралт баг бишгүүр хөгжим дээр дадлага хийнэ. Тэд удалгүй ариун ёслолын цуглаанд зориулан, дуунуудын хялбаршуулсан хувилбарыг тоглож сурсан гэнэ. Тэд бас Хүүхдийн Хэсэгтээ бусад хүүхдүүд дуулах үед даган хөгжимдөх дадлага хийсэн аж.

Тэгсээр хүлээсэн өдөр ч сая нэг юм ирж! Хүүхэд бүр нэг юм уу хоёр дуу тоглов. Бүх тойргийн өмнө хөгжим тоглоход тэд сандарсан уу? Мэдээж хэрэг! Гэвч энэ нь тэднийг хөгжим тоглохоо болиход хүргээгүй юм.

“Би үнэхээр сандарсан шүү. Гэвч итгэлтэй байсан” гэж Кристофер хэлэв.

Итгэл, шаргуу хөдөлмөрийнхөө ачаар тэр өдөр хүн бүр сайн тогложээ. Харин хамгийн сайн зүйл нь юу байв?

“Сүмийн ажилд тусалж чадсан нь сайхан санагдсан шүү” гэж Андреа хэлэв. “Энэ бол миний хувьд агуу адислал юм.”

Одоо хүүхдүүд гэр бүлийн үдэш, баптисмын үеэр, тэрчлэн ариун ёслолын цуглаан дээр гэрийнхнээ дуулах үеэр хөгжимдөж чаддаг болжээ. Бахархмаар байгаа биз!

Кристина Смитийн гэрэл зургууд