2010
Тэр миний хүсэлтэд хүндэтгэлтэй хандав
2010 оны дөрөвдүгээр сар


Тэр миний хүсэлтэд хүндэтгэлтэй хандав

Хуан Карлос Фаллас Агьеро, Сан Хосе, Коста Рика

Би 18-тай, баптисм хүртэх үедээ Есүс Христийн сайн мэдээгээр амьдрах нь амьдралын зам болох юм байна гэдгийг мэдсэн. Сайн мэдээний жишгүүдээр амьдрах нь чухал бөгөөд ийнхүү амьдарснаар миний амьдрал олон талаар адислагдсан юм.

Надад үнэхээр чухал сайн мэдээний нэг зарчим бол Хүндэтгэлийн өдрийг дээдлэн сахих явдал мөн. Энэ нь өдөр тумын хэвшмэл зуршлаа орхиж, Тэнгэрлэг Эцэгтээ анхаарал төвлөрүүлэх боломжийг надад олгодог.

Би Коста Рикад аялал жуулчлалын нэг компанид ажилладаг. Энэ салбарт хүмүүс ням гарагт ажиллах нь хэвийн зүйл юм. Ажлаа эхлэх үеэр би чинь Сүмийн гишүүн шүү дээ гэдгээ бодсон. Тэгээд би хүсэлт тавьж, ням гарагт ажиллахгүй болов.

Ийнхүү намайг ер бусын хүсэлт тавьсан нь хамтран ажиллагсдын ч, даргын ч сонирхлыг татсан юм. Тэд миний итгэлийн талаар олон асуулт асуулаа. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн итгэдэг зарим зүйлсийг тэдэнд тайлбарлах боломж надад олддог байлаа. Сайн мэдээний сургаалуудыг би тэдэнд тайлбарласан нь олон тохиолдолд тэдний хүндэтгэлийг хүлээв.

Нэг өдөр дарга зарлал дуулгах гэж ажилтнуудыг цуглуулав. Тэрээр,“Ирэх хоёр удаагийн амралтын өдрүүдэд ажиллана шүү гэдгийг та бүгдэд хэлэх гэсэн юм” гэв. Дотор палхийгээд явчихав. Энэ чинь би ням гарагт ажиллах болж байна гэсэн үг шүү дээ.

Тэгтэл дарга: “Хуан Карлосоос бусад нь шүү дээ. Түүнийг юу ч ням гарагт ажиллуулж чаддаггүйг бид мэднэ” гэх нь тэр.

Миний санаа амарлаа. Манай дарга миний хүсэлтэнд хүндэтгэлтэй хандсан юм! Ажил дээрээ харуулсан зан төлөв болон жишгүүдийнхээ улмаас би даргынхаа хүндэтгэлийг хүлээж чадсан юм. Үүний ачаар тэр миний итгэл бишрэлд хүндэтгэлтэй ханддаг болсон юм.

Амьдралдаа сайн мэдээний жишгүүдийг нэн тэргүүнд тавих юм бол Их Эзэн биднийг адисална гэдгийг би мэднэ.

Манай дарга,“Ирэх хоёр удаагийн амралтын өдрүүдэд ажиллана шүү гэдгийг та бүгдэд хэлэх гэсэн юм” гэв. Дотор палхийгээд явчихав. Энэ чинь би ням гарагт ажиллах болж байна гэсэн үг шүү дээ.