2024
Хэзээ ч мартагдахгүй өдрүүд
2024 оны 11-р сар


Ням гаргийн өглөөний хуралдаан

Хэзээ ч мартагдахгүй өдрүүд

Хэсгүүд

зурагт хуудас

PDF татаж авах

2024 оноос 2034 оны хооронд бид үйлчлэх болон гишүүд, найз нөхөдтэйгөө нэгдэн нийлэх, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийг өмнөхөөсөө олон хүнд таниулах ер бусын боломжууд гарч ирэх чухал үйл явдлуудыг үзэх болно. …

Иймээс би өсөж буй үеийнхэн та нартаа хандан ярьж, хэзээ ч үл мартагдах ирэх 10 жил та нарын хувьд ямар их сэтгэл догдлом сайхан байхыг төсөөлөхөд уримаар байна. …

… Та нарын хувьд энэ бол хэзээ ч мартагдахгүй 10 жил байх болно. Гэхдээ Христийн сайн мэдээний баярт мэдээ таныхаас гадна гэр бүл, найз нөхөд, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дээрх дагагчдын тань амьдралыг хэрхэн сайжруулж, илүү баялаг болгож чадах талаар хорвоо дэлхийтэй хуваалцах гэрэл нь болохыг шаргуу хичээвэл энэ үйл явдал бүр ч мартагдахын аргагүй байх юм.

Үүнийг хэрхэн хийх вэ гэж та бодож байж магад. …

Нэгдүгээрт, Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдар. …

Хоёрдугаарт, тусламж хэрэгтэй хүмүүст өрөвдөн хайрлах сэтгэлээр хүрч тусал. …

Гуравдугаарт, бүх хүнийг сайн мэдээг хүлээн авахад урь. …

Дөрөвдүгээрт, гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэ. …

Хайрт ах, эгч нар аа, залуу найзууд аа, ирэх өдрүүдэд бидний хүн нэг бүрд хүнд хэцүү зүйлс тохиолдох нь гарцаагүй. Гэсэн ч бид урьд хожид байгаагүй дараах 10 жилийн туршид амьдрах, халамжлах, урих, эв нэгдэлтэй байх энгийн үйлдлүүдээрээ баярт мэдээг хуваалцах болтугай. Биднийг ийн үйлдэхэд Их Эзэн хэзээ ч үл мартагдах туршлагуудаар адислах болно.