Бямба гаргийн оройн хуралдаан
Бидний гэтэлгэлийн баяр баясгалан
Хэсгүүд
Наманчлах нь бидэнд Бурханы хайрыг мэдэрч, өөр ямар ч арга замаар мэдэж чадахгүй тийм замаар Түүнийг мэддэг болж, хайрлах боломжийг олгодог. …
Бидний Их Эзэн, Аврагч Есүс Христ аврах хүчтэй гэдгийг би мэднэ. …
Заримдаа танд өөрийн хийсэн зүйлээс эсвэл өөрт тулгарсан бэрхшээлээс болж гэтэлгэгдэх боломжгүй мэт мөн танд Бурханы хайрын болон Аврагчийн цагаатгах хүч үйлчлэх боломжгүй мэт санагдаж болох юм. Гэхдээ Эзэний мутар хүрч чадахгүй газар гэж үгүй гэдгийг би гэрчилж байна. …
Биднийг гэрээнүүдийнхээ дагуу амьдрах үед Их Эзэн бидэнд бардамналаас ирдэг сүнслэг байдлын шимэгч хорхой мэт сул талуудаа таньж ойлгон, даван туулах хүч чадал, тусламжийг өгнө. …
… Бидний эдгэрэх, тусламж авах хэрэгцээ Түүнд хүнд ачаа болдоггүй төдийгүй энэ нь Түүний ирсэн гол шалтгаан юм. …
Бидний Тэнгэрлэг Эцэг болон Аврагч та нарыг хардаг. Тэд зүрх сэтгэлийг тань мэддэг. Тэд таны хайртай хүмүүст мөн таны санаа тавьдаг зүйлст санаа тавьдаг. …
Өдийд ялан дийлчихсэн байх ёстой гэж бодож байгаа асуудалтайгаа тэмцэлдсээр байгаа бол битгий бууж өгөөрэй. Өөртөө тэвчээртэй хандаж, гэрээнүүдээ сахин, үе үе наманчилж, шаардлагатай бол удирдагчдаасаа тусламж эрэлхийлж, чадахынхаа хэрээр Их Эзэний өргөө рүү тогтмол оч. Түүний танд өгөх өдөөлтүүдийг сонсож, анхааран дага. Тэр тантай байгуулсан гэрээт харилцаагаа таслахгүй. …
Өдөр бүр Есүс Христийн улмаас найдвар, боломжоор дүүрэн шинэ өдөр байдаг.