2024
Их Эзэн Есүс Христ эргэн ирнэ
2024 оны 11-р сар


Ням гаргийн үдээс хойших хуралдаан

Их Эзэн Есүс Христ эргэн ирнэ

Хэсгүүд

зурагт хуудас

PDF татаж авах

Их Эзэн үнэхээр Өөрийн ажлыг яаравчлуулж байна.

Бид яагаад ариун сүмүүдийг урьд өмнө байгаагүй хурдацтайгаар барьж байна вэ? Яагаад? Учир нь Их Эзэн бидэнд ийн үйлдэхийг зааварласан. Ариун сүмийн адислалууд хөшигний хоёр талд Израилыг цуглуулахад тусалдаг. Эдгээр адислал нь мөн Их Эзэний Хоёр дахь ирэлтэд дэлхийг бэлтгэхэд туслах хүмүүсийг бэлдэхэд тусалдаг! …

Би та нарт дараах зүйлсийг амлая. Есүс Христийг чин сэтгэлээсээ эрэлхийлэх хүн бүр Түүнийг ариун сүмд олох болно.

“Би хэнд эсвэл юунд амьдралаа зориулах вэ?” гэдэг нь бидний хүн нэг бүрийн хариулах ёстой хамгийн чухал асуулт гэдгийг би мэдэж авсан.

Есүс Христийг дагахаар шийдсэн маань миний гаргаж байсан хамгийн чухал шийдвэр юм. … Энэ нь надад амьдралын хүнд сорилт бэрхшээлийг даван туулахад тусалсан. …

Би та нарыг амьдралынхаа туршид долоо хоног бүр Есүс Христийн Цагаатгалын талаарх ойлголтоо нэмэгдүүлэхэд зориулан цаг гаргахад уриалж байна. …

Есүс Христ таны нүглийг, таны өвдөлтийг, таны шаналлыг мөн таны сул дорой байдлыг Өөр дээрээ авсан. Та тэр бүхнийг ганцаараа үүрэх шаардлагагүй! …

Таны хувьд Есүс Христийн үнэнч шавь болоход хэт эртэднэ эсвэл хэт оройтно гэсэн ойлголт байхгүй. …

Хайрт ах, эгч нар аа, Аврагч эргэн ирж байгаа тул, Их Эзэн Өөрийн ажлыг яаравчлуулж байгаа тул хамгийн сайхан зүйлс тохиох нь гарцаагүй! Биднийг зүрх сэтгэл болон амьдралаа Есүс Христэд бүрэн зориулахад хамгийн сайхан зүйлс тохиох нь гарцаагүй ээ.