2024
Онцгой эрхдээ тэнцэхүйц амьдар
2024 оны 11-р сар


Бямба гаргийн өглөөний хуралдаан

Онцгой эрхдээ тэнцэхүйц амьдар

Хэсгүүд

зурагт хуудас

PDF татаж авах

Санваарын ёслолууд болон гэрээний амлалтууд нь Бурханд биднийг ариусгах, дараа нь амьдралд маань гайхамшиг тохиолгох боломжийг олгодог. Гэхдээ яаж ийм зүйл тохиодог юм бол?

Нэгт, ёслол нь Бурханы хүч амьдралд маань илэрхийлэгддэг байхын тулд Бурханы Хүүгийн эрх мэдлээр гүйцэтгэгдсэн байх ёстой. …

Хоёрт, бид зүгээр л гэрээний амлалт өгдөггүй—Бид амлалтаа биелүүлэх ёстой. …

Бошиглогч Иосеф Смитийг түлхүүр, алба, ёслолуудын талаар мөн санваарын үйлчлэлд хэрхэн туслах тухайд сургагдаж байхад Их Эзэн Өөрөө бошиглогчоороо дамжуулан Эммад илчлэл өгчээ. …

Хэрэв бид 25-р хэсгийг анхааралтай уншвал, өрнөж буй нэгэн чухал өсөлт хөгжлийг олж харна. Эмма хаант улс дахь охиноос “сонгомол эмэгтэй,” хатан болсон. Эммагийн гэрээний амлалтуудаа биелүүлсэнтэй зэрэгцэн Аароны болон Мелкизедек санваарын ёслолууд түүнийг амьдралаа тэнгэрлэг удирдамжаар чиглүүлэхэд хүчирхэгжүүлэн, Сүнстэй мөн тэнгэр элч нартай нөхөрлөх боломжийг нь нэмэгдүүлсэн. …

… Энэ бол хаант улс дахь охин болгоныг ойлгоосой хэмээн миний хүсдэг зүйл юм.

“Онцгой эрхдээ тэнцэхүйц амьдар”

Санваарын ёслолууд болон гэрээний амлалтууд нь та нарын дотор та нараар дамжуулан бүрэн зорилго, чадавхдаа хүрэхэд тань та нарыг хүчирхэгжүүлж, чадавхжуулах замаар хэрхэн та нарын амьдралд Бурханы хүчийг агуу нөлөөтэйгөөр урсан орох боломж олгодгийг сураарай. …

Бид бүгдээрээ Бурханы хүчний бэлгийг хүлээн авах боломжтой.

Бид ариун ёслолоос хүртэх бүрдээ Бурханы хүчний бэлгийг хүлээн авах боломжтой.

Бид ариун сүмийн босгыг давах болгондоо Бурханы хүчний бэлгийг хүлээн авах боломжтой.

Энэ бол хүндэтгэлийн өдрийн минь хамгийн сайхан цаг мөч байдаг. Энэ бол ариун сүмийн зөвшөөрлийн бичгээ нандигнадаг шалтгаан минь юм.

“Үүний ёслолуудад бурханлаг чанарын хүч илэрхийлэгддэг” [Сургаал ба Гэрээнүүд 84:20].